Тэмдэглэл-45

Өнгөрсөн амралтын өдрүүдээр үзье гэж бодож байсан ч ерөөсөө үзэж төвдөхгүй байсан 2 киногоо үзлээ. Gravity, Interstellar. Угаасаа үзчихвэл дахиад л тархи толгойгоо гашилгаад унана гэж бодоод хойшлуулж явсаар байгаад л үзлээ. Бидний дээр байх харанхуй, агааргүй, хязгааргүй уудам орон зайд Дэлхий гэдэг гаригаас өөр амьд ертөнц байхгүй, зүгээр л хоосон гаригууд л байна гэж бодохоор нэг л сонин. Яагаад заавал манай гариг гэж. Ертөнцийн үүсэл, хүн төрөлхтөний үүсэл хэзээд л нууц үлдэх байх даа. Хэдэн тэрбум жил байсаар ирсэн цаашдаа ч байх энэ сансар огторгуйд үүсэл гэж байгаа болов уу. Яаж үүссэн. Хязгаар гэж байдаг болов уу. Хязгаар байдаг бол хязгаарынх цаана юу байдаг бол. Болдог бол бүгдийг мэдмээр байна. Даанч нас минь хүрэхгүй юм даа. Сансар тогторгуйн тухай бодохоор хүний амьдрал үнэхээр өрөвдэлтэй санагдах юм. Төрнө, өснө, үхнэ. Тэгээд л болоо. Биднээс өөр амьд амьтан байдаг бол тэд энэ бүхний учрыг тайлж мэдсэн болов уу. Мэдсэн бол ирээд бидэнд хэлээд өгдөг ч болоосой. Мэдэхийг хүссэн юм мэдэж чадахгүй байх шиг бухимдмаар зүйл хаана ч байхгүй. Гэвч амьдрах гэж ядаж байхад өөрийгөө илүү дутуу юм бодож зовоомооргүй байгаа ч бодохгүй байхын арга алга. Яагаад гариг эрхэс заавал бөөрөнхий зууван хэлбэртэй байдаг юм бол, яагаад гурвалжин дөрвөлжин байдаггүй юм бол. Яагаад заавал хөдөлж байдаг юм бол, хөдлөхгүй бол яах уу гээд л.Дэлхий яагаад ганцаараа ийм үзэсгэлэнтэй юм бол. Дэлхийгээс хүртэл сансар огторгуй сайхан харагддаг. Нар, сар, одод гээд л... Хэн нэгэн энэ гаригийг сонгосон юм болов уу. Эсвэл олон мянган жилийн хувьслаар ийм болсон болов уу. Бүгдийг мэдмээр байна нууц гэгддэг тайлагдаагүй бүх зүйлсийг.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157