Тэмдэглэл-18

Бүгдийг мартаж уучилж чаддаг хүн л амар тайван амьдардаг байх.
Шашин гэдэг бол мухар хий хоосон сүсэг бишрэл байж болохгүй. Шашин гэдэг бол итгэл найдвар, урам зориг өгдөг зүйл. Аливаа зовлон бэрхшээл саадыг даван туулахад дутагдаад байгаа тэр сэтгэлийн тэнхээг шашин хүмүүст түгээдэг.
Цаг хугацааны аль ч үед "шашингүйн үзэлтэн" байгаагүй. Бидний тэгж нэрлэдэг хүмүүс "Бурхан" гэж байдаггүй хэмээн үл ойшоодог ч тэдэнд ямар нэгэн итгэж найддаг зүйл байсан л байж таараа. Ядаж л өөрөө өөртөө итэж найддаг байсан ч юм бил үү. Шашин шүтлэг гэхээр заавал "Бурхан"-г шүтэх албагүй. Өөрийнхөө итгэж найддаг зүйлийг л биширч, шүтэж, нандигнаж байвал тэр хүн шүтлэгтэн.
Гэгээрэл гэдэг бол "Бурхан" болно гэсэн үг биш юм. Энэ бол дотоод сэтгэлийн маш амар амгаланг олно гэсэн үг. Бас өөрийгөө таньж нээнэ гэсэн үг.
Амьдрал бол тасралтгүй эргэх холбоо. Эхлэл ч үгүй, төгсгөл ч үгүй. Эхлэл нь төгсгөл болж, төгсгөл нь эхлэл болдог. Энэ эргэх холбоонд багтдаг зүйлс хувьсан өөрчлөгддөг.  
Ирээдүй хойч үе минь оюуны их хүч чадалтайгаас гадна сэтгэлийн их хүч чадалтай байгаасаа гэж хүсч байна. Тэгж байж л хүн төрөлхтөн улам хүчирхэгжинэ шүүдээ
Дэлхий бол тайлагдаагүй нууц оньсого. Хүмүүс энэ нууцыг бага багаар бүрэн дүүрэн тайлж ирээдүй хойч үед минь дэлхий бүх талаараа нээлттэй байгаасай гэж хүсч байна. 

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157