Тэмдэглэл-48

Архи гэж энэ ёрын ундааг анх хэн нээсэн бол... Гашуун энэ усанд яагаад хүмүүс татагддаг юм бол. За тэгээд уусны дараах шарталт гэж нэг хэцүү зүйл байна. Согтохоороо тэгээд элдэв янзын юм хийх юм. Үр өгөөжтэй зүйлгүй шахуу энэ зүйлийг хүмүүс хэрэглээд л байх юм. Зарим нь ч бүр үүнээс болж амьдралаа алдсан.
Бодоод байсан би гэдэг хүнд чинь бас сайхан чанар байгаа юм байна. Согтууруулах ундааг хичнээн хэрэглэсэн ч ерөөсөө ухаанаа алдаж байгаагүй юм байна. Хамт яваа хүмүүсээ аюулгүй гэр оронд нь хүргэж өгөх, эд зүйлийг нь хамгаалах, тасарсан нэгнээ үүрэх, бөөлжисийг нь цэвэрлэх  , охидуудаа элдэв янзын эрчүүдээс хамгаалах, эрчүүдийгээ зодоон цохионоос сэргийлэх гээд л өөрөө согтуу ч тиймэрхүү зүйлс их хийх юм даа. Хүн чинь согтохоороо нүүр нь улайж, нүд нь талимаарч, хэл нь ээдэрч, хөл нь гуйвдаг бол би чин харин ч эсрэгээрээ болдог. Ядаж байхад уусан үедээ улам царайлаг болчихдог. Намайг согтуу гэдгийг мэдэлгүй танилцсан хүмүүс байна. Дараа нь согтуу байсан юу ярисанаа санахгүй байна гэхээр итгэхгүй худлаа ярилаа, эрүүл л байсан ш дээ гээд байдаг юм. Согтлоо гээд  тийм аймар амьдралд нөлөөлөхөөр алдааг бол хийхгүйг ч дараа нь ярихаар хөгжилтэй, галзуу зүйлс хийх нь хийчээд байдаг юм. Эрүүл болсон хойноо бодохоор ичиж үхмээр, инээдтэй ч юм шиг зүйлс зөндөө л байдаг юм. Дараа нь бодоход сайхан дурсамж юм даа. Магадгүй баярт сайхан үйл явдал тэмдэглэх юмуу, найз нөхөд хамт олноороо хөгжилдөж хэрэглэдэг болохоороо дараа нь хөгжилтэй сайхан дурсамжууд л үлддэг байх.  Архи уусаны дараах хамгийн аймар зүйл нь шарталт. Маргааш өглөөнөөс авахуулаад л хэцүүднэ шүүдээ. Шарталт дууссаны дараах тайвшрал л хамгийн сайхан зүйл нь. Шартсан байхдаа ёстой дахиж уухгүй гэж бодовч шартаад дууссаны дараа дахиад уусан ер нь яахав дээ гэж бодогдоно. Гэхдээ энэ ундааны амтанд ороод амьдралаа алдсан хүмүүсийг ойлгодоггүй. Бас болчимгүй зүйл хийгээд насаараа харамсах хүмүүс ч байна. Яаж ч бодсон энэ ундаанд захирагдах биш захирах л хэрэгтэй. Бас ямар хүмүүстэй ууж байгаагаа сайн бодох хэрэгтэй. Согтуу ч гэсэн сохор ухаантай гэгчээр асраад хамгаалаад явах нь байх ч бас хаяад явах нь байна. За тэгээд наргиж цэнгэхээсээ өмнө бага зэрэг  төлөвлөгөөтэй байвал  асуудал бага гарах байх. Ар гэрийнхэндээ хаанаа байгаагаа хэнтэй байгаагаа мэдэгдэж ярих, гэртээ очиж хонох үгүйгээ хэлнэ, очихоор бол ойролцоогоор цагаа хэлнэ, чухал баримт бичиг, эд зүйл байгаа бол найдвартай газар үлдээх, биедээ их хэмжээний мөнгөтэй явахгүй байх, машинтай хүмүүс нь машинаа найдвартай газар орхих гэх мэт жижиг сажиг зүйлүүдээ эхнээсээ зохицуулаад уувал дараа нь асуудал бага гарна шүүдээ. Муухай байж болох ч дараа нь өөртөө ч нөгөө хүндээ ч асуудал авчрахгүйн тулд агсам тавьдаг, хэрүүл зодоон цохион өддөг, нэг тийм савсагнуур хүмүүстэй ууж наргихгүй байсан нь дээр. Хэрвээ тийм хүн байдаг бол тэр хүнийг аргалж чаддаг, дарж чаддаг хүн нь давхар бас байсан нь дээр. Багадуулахгүйгээр, ихдүүлэлгүйгээр цэнгэн хөгжилдөж, наргиж чаддаг байх нь бас том давуу тал юм шүү. 

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157