Posts

Showing posts from November, 2015

Тэмдэглэл-72

Нэгэн энгийн залуу байжээ. Түүнд бусдаас илүү ч юм байхгүй, дутуу ч юм байхгүй зүгээр л жирийн нэгэн залуу. Тэр нэгэн удаа саранд дурлажээ. Сарны гоо үзэсгэлэнд автаж түүнд сэтгэлээ илчилжээ. Үргэлж гоо сайхнаа бусдад гайхуулан явдаг сар өөрт нь  дурласан залуугийн сэтгэлээр  тоглоом хийгээд орхижээ. Хүйтэн хөндий байдлаараа сар залууг шархлуулжээ. Сарнаас болж шархалж уйлж байсан залуу дээр нар иржээ. Дулаанхан халуун илчээрээ залууг аргадаж тайвшруулжээ. Нарны халуун илчинд залуу дасаж наранд дурлаж түүн рүү улам ихээр тэмүүлнэ. Гэвч нар дэндүү халуун гэдгийг мэдэлгүй залуу бүх л биеэрээ гэмтэж хоцорчээ. Гэмтэж шархалсан залуу өөрийгөө харанхуй нүхэнд нуугаад дахиж гэрэлд гарахгүй гэж шийджээ. Олон жилийн дараа харанхуй нүхэнд нь салхи гэгээ татуулан орж ирэв. Зөөлөн бүлээн илчээрээ нарны үлдээсэн шархыг илбэн таалж өгөв. Өдөр бүр салхи залуу дээр ирж хорвоогийн сайн сайхныг ярьж түүнд итгэл өгч шархыг нь илбэсээр... Нэг л өдөр залуу салхигүй байж чадахаа ойлгов. Тэр салхийг...

Тэмдэглэл-71

Нилээн дээр "Нууц"-ын тухай киног нь үзэж, номыг нь уншиж байлаа. Оюун ухаан болон зүрх сэтгэлээсээ хүсч байгаа зүйлдээ 0%-ийн эргэлзээгүй бат итгэвэл тэр зүйл чинь биелэнэ гэсэн утгатай. Манайхны хэлдэг "Их санасан газар есөн шөнө хоосон хононо" гэсэн үг Нууц-н эсрэг юм шиг. Хичнээн их итгэж найдсан ч тэр нь бүтэхгүй бол дээрх хэлцийг хэлдэг шүү дээ. Аан энийг л "Нууцын хүч" гээд байгаа юм байна гэсэн жижигхэн үйл явдал энэ зун болсон юм. Нэг өдөр яаралтай Төрийн банкинд гүйлгээ хийх болоод ойр байгаа салбар дээр нь очсон нилээн их хүн байна шүү. Тасалбар авдаг машинаас нь дугаараа авсан чинь 147 гэсэн дугаар байна. Тэгсэн дараалал дууддаг машин нь 140 дээр явж байхаар нь хүн ихтэй ч гэсэн үйлчлүүлэх хүн нь бага байгаа юм байна гэж бодоод л баярлаад утсаа оролдоод сууж байваа. Тэгээд яг 144 дээр дуудаж байсан нэг жирэмсэн эгч надад дээр ирснээ 2-лаа дугаараа сольчихоё. Хүн хүлээж байгаа юм. Ирж амжихгүй юм шиг байна гээд тасалбараа надад өглөө. Тэр тасалб...

Тэмдэглэл-70

Өөрийн байх ёстой жингээсээ 20 кг-аар илүү таргалчихаж. Булцгар хацар, давхар эрүү, том гэдэс, бүдүүн гуя. Гэхдээ энэ байдалдаа би зовохгүй байна. Харин ч надад зүгээр санагддаг. Энд тэндээс унжих харвин  байхгүй ч гэсэн угийн ясархаг том биетэй хүн чинь улам сүр бараатай болчихсон. Ер нь эрчүүдээс бие хаагаараа илүүрхээд байгаа юм биш үү. Найз бүсгүйчүүд маань нөхрөө тэвэрч унтсанаас чамайг тэвэрч унтвал илүү эрэгтэй хүн шиг санагдаж байна гэж хэлж байна. Урьдны намайг мэдэх хүмүүс одоо хараад бараг ухаан алдаж унах нь холгүй л байна. Зарим мэддэггүй байсан хүмүүс нь залуудаа бөхөөр хичээллэдэг байсан уу гэж ч асууж байна. Гэхдээ би боддог юм. Ээжийн талд Монголын нэг сайхан аварга цолтой бөх хүн байсан юм. Магадгүй би хүүтэй болвол ирээдүйн аваргын ээж болох ч юм бил үү. Энэ том биений хэрэг нь тэр ч юм бил үү. Хэн мэдлээ. Гадаад төрхөнд орсон өөрчлөлтөөс болоод урьдынх шигээ хаа явсан газраа эрэгтэй хүнтэй танилцдаг хөг өнгөрсөн ч энэ нь ч сайн зүйл болсон юм. Зүгээр л миний до...

Тэмдэглэл-69

Муу хүмүүс гэж байдаг болов уу. Надад муу зүйл хийсэн байлаа гэхэд өөр хэн нэгний хувьд сайн хүн байвал яах вэ. Миний хувьд л муу хүмүүс болж үлдэх байх даа. Намайг "ингэж амьдрахаар үхчихдэг ч юм билүү" гэж бодоход бүр үйлдэл хийхэд хүргэсэн миний хувьд муу хүмүүс байсан. Тэр үедээ тийм хүмүүстэй ямар үйлийн үрээр учраад итгэж найдсан тэнэг толгой вэ гэж өөрийгөө харааж зүхэж, өөртөө дургүй хүрч тэднийг үзэн ядах тусам улам л өөрийгөө үзэн ядаж өөртөө дургүй хүрч байлаа. Өөртөө дургүй хүрч өөрийгөө зүхэх тусам л амьдрал утгагүй болж ирээдүй байхгүй ч юм шиг санагдаж байсан тэр үе бол амьдрал ямар хатуу ширүүн байдгийг, өөрийгөө өөрөө л хайрлаж, хамгаалахгүй юм бол хэн ч туслаж чадахгүй гэдгийг яс мах, сэтгэл зүрхээрээ гүн ойлгосон доо. Ядаж байхад би гэдэг хүн өөрийн зовлон гунигаа бусдад дэлгэх дургүй дотроо өөрөө шаналж зовж өөрөө л тэрнээс гарах гарц, шийдлийг олохыг хичээдэг зантай хүн. Гэхдээ л тийм хэцүү үеүдэд хэн ч харахааргүй мэдэгдэхээргүй газар ганцаараа уйлж байс...

Тэмдэглэл-68

Туйлын амар амгалан, аз жаргалтай байсан хэсэг хором миний амьдралд байсан. Толгойд юу ч байхгүй,ямар ч хар, цагаан бодол байхгүй. Зүгээр л маш амар амгалан. Хэнтийд байхдаа тайвширахын тулд өдөр бүр уул талаар явдаг байж дээ. Ууланд гарах эхэндээ хэцүү байдаг ч дараа нь бүр явахгүй бол байж чаддаггүй болчихдог юм билээ. Өдөр бүр явах замаа ихэсгээд л илүү өндөр лүү нь тэмүүлээд л.. Тэгэхэд л уулчидын ууланд авирах сонирхолыг мэдэрсэн дээ. Найз минь хөөрхий надад их санаа зовноо. Мэдэхгүй газар өдөржин тэнээд алга болчихно, төөрчихвий муу хүмүүстэй таараад элдэв янзын юм болчихвий дээ гэж зовноо. Гэхдээ яагаад ч юм бэ надад тийм зүйл болоогүй л дээ. Төөрөхийн зовлон ч байсангүй. Өдөр бүр яваад байхаар газраа их сайн нүдэлдэг болчихно. Нэг удаа өмнөхөөсөө хол явсан юмдаг. Зүгээр л өөрийн эрхгүй дуу аялаад л эргэн тойрон дох байгалын сайхныг биширч бахдаад л явж байлаа. Гэнэт хаанаас ч юм бэ хэзээ ч үнэртэж байгаагүй маш сайхан үнэр үнэртсэн. Ойрхон үнэртээд байгаа хэрнээ яг хаана байгаа...

Тэмдэглэл-67

Урьд нь би өөрийнхөө байгаа байдалд сэтгэл санамжгүй өөрөө өөртөө дургүй байж дээ. Тийм болохоор жилийн жилд хэзээ ч биелүүлж байгаагүй зорилгууд дэвшүүлнэ. Даанч түүнийгээ чин сэтгэлээсээ туйлын ихээр хүсч байгаагүй болохоор хэзээ ч биелүүлж байсангүй. Тэгээд л дараа нь өөрийгөө зүхээд л өөртөө дургүйлхээд  байх ёсгүй газраа байгаад байгаа юм шиг санагддаг байж дээ. Одоогийн байгаа “би”-гээ өөрөө өөртөө хүлээн зөвшөөрөх тийм амар байгаагүй ч эцсийн эцэст хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй шүүдээ. Ингэж л байж цаашаа явна. Энэ жил өөртөө хийсэн чухал зүйл бол өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрсөн явдал байх. Тийм болоод л юу ч болж байсан амгалан тайван байж чадаж байна. Бас өөрийгөө хянаж сурч байна. Ямар нэгэн эерэг болоод сөрөг нөхцөл байдалд урьдынх шиг сэтгэл хөдлөлөөр хандахгүй зүгээр л энэ бүхэн удаан үргэлжлэхгүй болоод л өнгөрнө гэдгийг мэддэг болчихож. Янз бүрийн мэдрэмжиндээ авталгүй нэг дээшээ, нэг доошоо болохгүй тогтвортой байдлаа удаан хадгалж чадаж байна. Үүнийг л их хүсдэг...

Тэмдэглэл-66

Хэзээ өөрийгөө олох энэ аялал минь дуусах бол... Өөрийгөө хэн болохыг мэдэх гэж оролдсоор, бичсээр байтал 8 жил өнгөрчихөж. Дахиад хэдэн жилийг үдэх бол... Оролдож хичээснийх бүрэн дүүрэн биш гэлээ маш багахан хэмжээгээр өөрийгөө мэддэг болсон байна. Хүн өөрийгөө мэдэх тусам л өрөөл бусдыг мэддэг болчихдог юм шиг санагдаж байна. Тиймээс " чамайг ойлгохгүй, тэрнийг ойлгохгүй байна" гэсэн үгс урсгахаа больчихдог юм байна. Урьд нь "ерөөсөө чамайг ойлгохгүй юм байна" гэсэн үгсийг зөндөө хэлдэг байж. Өөрийгөө ойлгоогүй юм чинь яаж бусдыг ойлгохов дээ. Өөрийнхөө мэдрэмж, юу хүсч байгаагаа мэдэхгүй юм чинь аргагүй шүү дээ. Ямар ч байсан амьдралдаа баримтлаж явах яасан ч зөрчихгүй эвдэхгүй байх хэдхэн зарчим бий. Өөрийгөө мэдэх тусам энэ нэмэгдэх л байх.  Бусад хүмүүсийн хүсдэг тэр нийтлэг мөрөөдөл шиг амьдралаар амьдармааргүй байна. Гэвч эрхэм хүмүүс минь, эргэн тойрон дох нөхцөл байдал тэр л бүх нийтийн сайхан амьдралын мөрөөдөл рүү түлхээд байна. Ганцаараа энэ хэдэн...

Тэмдэглэл-65

Эрэгтэй   хүнийг   арчаагүй   байхад   дургүй .  Тийм болохоороо   ч   тэр   үү   эрэгтэй    дүүгээ   ирээдүйд   нэг  бүсгүйн   сайн   хань ,  аав   байлгахын   тулд   өөртөө зарцуулаагүй   зүйлээ   дүүдээ   зарцуулдаг .  Мэдээж   аав  минь   бол   дүүд   минь     ү лгэр   дуурайлал   өгөх   мундаг   хүн  биш   ч   эрэгтэй   хүн   ар   гэрээ   авч   явах     чадваргүй   бол  яаж   эхнэр   хүүхдээ   зовоодгийг   хангалттай   үзүүлсэн  хүн .    Гэхдээ   аавыгаа   үзэн   ядна   гэж   юу   байхав , хайрладаг .  Ээж   минь   л   ийм   хүнтэй   сууж   насаараа  зовсон   доо   харамсдаг   байх .  Хайрлаж   дурласандаа ...

Тэмдэглэл-64

Санхүүгийн   энэ   хямрал   хэрэглээгээ   зөвөөр   хэмнэхэд  сургаж   байна   даа .  Энэ    хэвээр   байвал   хямрал   дууссан  хойно   хуримтлал   үүсгэж   болох   юм   байна .   Хэрэглэхгүй  байсан   ч   болохоор   зүйлүүдээ   хасч   оронд   нь   хэрэглэж байгаа     зүйлүүдээ   илүү   чанартай   болгоод   өрөнд  орчихгүй   л   амьдарч   байна .  Эмэгтэй   хүн   болохоор  хувцас   хунар ,  гоёл   чимэглэл ,  гоо   сайхны  бүтээгдэхүүнүүд ,   амттан   энэ   тэр   зүйлүүдээсээ   их  хэмнэдэг   юм   байна .  Ингээд   хэмнээд   явсан    чинь    арай   л   тансаг   хэрэггүй   зүйлд   багагүй   мөнгө  зарцуулж   байснаа     ойл...