Posts

Showing posts from 2016

Stand by me

Image
Өөрийгөө сул дорой нэгэн гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Хурц дайчин, урсгал сөрдөг нэгэн  биш болохоор, тайван амгалан байдлыг эрхэмлэдэг, бас зовлон, эрсдэл даах чадвартай нэгэн биш учир. Гаднаасаа бол тэнгэр нурж байсан ч ажрахгүй давах нэгэн шиг асар их сэтгэлийн тэнхээтэй хүн шиг харагддаг ч яг үнэндээ бол эсрэгээрээ шүү дээ. Бас өөрийнхөө хувьд өөрийгөө чухал хүн гэж мэдрэх хүсэл хэрэгцээгээ ч орхих болно. Бусдад ч гэсэн өөрийгөө чухал мундаг хүн гэж ойлгуулж, түүнээс авах мэдрэмжинд автахгүй байхаар шийдлээ. Өөрийгөө бусдад лаг мундаг гэж ойлгуулж, хүлээн зөвшөөрөгдөх гэж хичээж байснаас зүгээр л бусад хүмүүсийг өөрөө өөрийгөө лагаар мэдрэхэд нь тус нэмэр болж явъя /Be your own hero/. Өөрийнхөө уураг тархитай нилээн тулж ажиллах шаардлага гарч байна даа. Нэгэнт ингэж шийдсэнээс хойш хувирамтгай зангаасаа болж өөрчлөгдөхгүйн тулд үүнийгээ  зарчим болгож өөртөө итгүүлэх хэрэг гарч байна. Ингэчихвэл үнэхээр амар амгаланг мэдрэх байх даа. Юу ч болсон нээх гуниглаад шаналаад б...

Тэмдэглэл-149

Дахиад л бүх зүйл уйтгартай санагдаад эхэллээ. Ууж идэж, цэнгэж наргих ч ямар ч утгагүй, сэтгэл сэргээхгүй байна. Бодвол ханачихсан юм шиг байна. Уйтгартай санагдаж байна. Амин зуулгын төлөө ямар ч хүсэл тэмүүлэлгүй, цаг нөхцөөсөн ажлаасаа ч залхаж байна. Найзуудтайгаа уулзах ч хүсэл алга. Гэртээ ч харих ч хүсэл алга. Болдогсон бол хэдэн зуун жилээр унтах юмсан. Эсвэл эзэнгүй арал дээр тэнгэр ширтээд л хэвтээд баймаар санагдаж байна. Эрэгтэй хүн сонирхолгүй санагдаад байгаа болохоор хайр дурлал ч надаас хол байна. Хүсч байгаа зүйлс зөндөө байна. Хэн нэгэн май гээд өгвөл авмаар санагдаж байгаа зүйлс зөндөө байна. Гэвч өөрийнхөө хичээл зүтгэлээр гэхээр худлаа санагдаад байх юм. Өөрийгөө дайчилж чадахгүй юм. Чадахгүй гэдгээ мэдээд дайчлахгүй байгаа юм болов уу эсвэл минийх болох нь бодит байдал дээр худлаа болохоор өөрийгөө хуурмааргүй байгаа болохоор тэр үү. Нэг л сул дорой санагдаад байх юм. Сул дорой нэгэн боловч  энэ үнэнг зөвшөөрч чадахгүй хүчтэй нэгэн болохыг хүсэвч  хүсл...

37°C

Шинэ он гарахаас өмнө гээд ойрд уулзаагүй  бас мөддөө ч тухтай бөөнөөрөө уулзаж чадахгүй гээд хэдэн найз охидтойгоо баасан ахын өдрийг тохиолдуулан гарваа. Тэгээд явж байгаад нилээн орой нэгэн клабд орсон чинь тайчих үзүүлбэр үзүүлдэг юм байна. Яахав ээ дажгүй л юм байна лээ. Харин тэнд байсан эрчүүд бол үнэн шүлэнгэтсэн муухай харцаар тайчиж буй 2 охиныг харцгааж байна лээ. Орилолдоол, зарим нэгэн юм үзээгүй баагийнууд нь бичлэг хийж болохгүй гээд байхад хийх гэж оролдоол.. Муухай сэжгийн төрхнүүд надад харагдаж байсан ч харин нэг залуу дээр өөрийн эрхгүй харц тогтов. Ширээн дээрээ ганцаараа үлдээд тэр үзүүлбэр лүү огтхон ч анхаарал хандуулахгүй утсаараа оролдоод сууж байв. Нэг бол тэр тэндхийн байнгын үйлчлүүлэгч учир улиг болсон болохоор тоохгүй байгаа, 2-рт тэр охидыг харахаас илүү чухал зүйл утсан дээр нь байсан байх. Магадгүй бусдаас өөр байгаа түүний байдлаас би анхаарлаа салгаж чадахгүй байлаа. Найзууд нь бүжиглэж, энэ тэрүүгээр хүүхнүүдтэй маазарч байхад ерөөсөө тоохгүй з...

Тэмдэглэл-148

Image
"Атаач хүмүүст бүгд л дургүй байдаг мөртлөө бүгд л бусдад атаархуулмаар амьдрахыг эрмэлздэг, сонин юмаа!" гэсэн онигоо уншиж жаал инээлээ. Үнэхээр зарим хүмүүсийг ойлгодоггүй. Өөртөө сайхан л санагдах зүйлсийг хийхийн оронд бусдад таалагдах, бусдаар магтуулах, бусдын сэтгэлд алхам тутамдаа анхаарч амьдрах юмдаа. Ийм амьдрал хэцүү санагддаггүй л юм байх даа. Надад лав бусдад таалагдах гэж хичээж байснаас өөртөө таалагдах нь  чухал. Би л өөрийгөө үзэн ядахгүй байвал бусад хүмүүс надад дургүйцэх нь огтхон ч хамаагүй. Миний мэдрэмж, миний бодол л надад чухал болохоос бусдын мэдрэмж, бодол чухал биш байдаг. Магадгүй энэ зангаасаа болоод би бусдаас дандаа "хачин хүн шүү" гэдэг үг сонсдог байх л даа. Эсвэл " муухай зөрүүд юмаа чи" гэсэн үгийг сонсдог. Би зөрүүд биш л дээ. Зүгээр л хүмүүстэй санал нэгдэхгүй байгаагаа шууд хэлэхэд харин хүмүүс миний тэр байдлыг зөрүүд гэж хардаг. Бас бусдад таалагдах гэж өөрийнхөө үзэл бодол, санааг нуудаг, олонхийн а...

Тэмдэглэл-147

Image
Хийх ажилгүй, цаг зав ихтэй, цаг нөгцөөх гэсэндээ, эсвэл ярих юм олдохгүй болохоороо хов жив ярьж, худал цуу үг тарааж явах юм даа хүмүүс. Жижигхэн зүйл олж мэдчихээд түүн дээрээ давс хужир нэмээд зохиож найруулаад кино шиг юм энд тэнд ярьж явах юм. Сонссон хүний инээд хүрмээр юманд хүмүүс итгэдэг ч юмуу үгүй ч юмуу бүү мэд. Гэхдээ бүгд л тэр тэгж гэнэ, ингэсэн гэнэ гээд хоорондоо ярьцгаана. Хөөрхий муу цууны ярианы эзэнд л хэцүү. Бүгд л түүнийг нь үнэн гэж хүлээж аваад, тэгж бодоод байгаа юм шиг санагдаад шанална. Үйлийн үр буюу эргэх холбоо ч үнэхээр хэцүү зүйл юмдаа. Сайны үр нь сайхан л байх. Муугийн үр нь хэцүү юм даа. Жишээ нь миний мэдэхийн  эхнэртээ гар хүрдэг байсан ах нарын охидууд өнөөдөр нөхөртөө зодуулж байна. Эхнэрээ нус нулимастай нь хутгадаг байсан бол одоо охидууд нь нус нулимсандаа хутгалдаж байна. Айлын охин зовоосных нь төлөө өнөөдөр өөрийн охин нь зовж байна. Муу аав минь хэдийгээр амьдралаа сайхан авч явж чадаагүй ч ээжид минь гар хүрэх нь битгий хэл муухай ...

Тэмдэглэл-146

Image
Эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүд бидний яагаад ч ойлгохооргүй сонин сонголтуудыг хийх юм даа. Манай нэг багаасаа найзалсан найз байна. Өчнөөн жил араас нь гүйж хайртай дуртай, хамт байхгүй бол үхлээ хатлаа гэж арайхийж эхнэрээ болгож авсан бүсгүйгээ хөөрхөн охинтойгоо  орхиод хүний 3 хүүхдийн эцэг болох сонголтыг хийх юм. Хичнээн ятгаад ч бараагүй, миний өмнөөс би энэ хүнд үнэхээр хайртай гэдэг үгийг хэлж амыг минь тагласан юм даа. Хайртай гэж байхад би одоо юу гэхэв дээ. Энэ бол зүгээр л ганц жишээ юм даа. Зөвхөн өөрийнхөө хайрладаг эмэгтэйчүүдийг хүндлээд хөндлөнгийн, танихгүй эмэгтэй хүнтэй муухай харьцдаг эрчүүд надад лав таалагддаггүй. Миний хайртай хүн надаас өөр эмэгтэй хүмүүстэй муухай харьцахыг би лав харж тэвчихгүй ээ. Ер нь  хэний зөв буруу байсан хамаагүй би юу ч болж байсан эмэгтэйчүүдийнхээ талд зогсдог. Эмэгтэй хүн болж төрж амьдрах чинь эр хүн байхаас хамаагүй хэцүү. Тийм болохоор ядаж эмэгтэй хүн эмэгтэй хүнээ хүндэлж ойлгодог байх хэрэгтэй гэж боддог. Эмэгтэйчүүд ...

Тэмдэглэл-145

Image
Бурхан гэдэг хүний төгс хувилбар юм. Тэр өгөөмөр, сайхан сэтгэлтэй, хэнийг ч ялгалгүй яг адилхан харьцдаг, түүнд бусдын хэн байх нь огтхон ч хамаагүй, уур бухимдал, цухалдалгүй, маш тайван, энэрэнгүй, шунал, хүсэл тачаалаас хол, хүлээцтэй, тэвчээртэй, бүгдийг ойлгогч, хайр, үзэн ядалтын хүлээсэнд баригддаггүй, өнгө мөнгө, эрх ашгийн сонирхолгүй гээд л бидний байхыг хүсдэг бүх мөн чанарыг өөртөө бий болгосон нэгэн. Гэхдээ Бурхан гэгч нь хүмүүсийн дунд байсан бол тэр хүн л болж хувирна. Хүмүүс бид байгаа орчиндоо өөрийн мэдэлгүй уусаж байдаг. Нэг л мэдэхэд хөөрхий минь цагтаа бурхан байсан гэсэн одоо бол биднээс ялгаагүй нэгэн дээ гэсэн үгийг сонсох байсан байх.Аа мэдэхгүй Бурхан л юм гэсэн. Тэр бид хоёрын Бурхан ч гэж дээ гэж хүмүүс ярьцгаах байсан байх даа. Гэхдээ хүн хүнээсээ хол байхдаа л илүү хүн шиг байдаг юм шиг санагддаг. Яг өөрөөрөө. Ямар ч дүр байхгүй. Бид үргэлж байгаа орчиндоо тохируулан дүрд тоглодог.  Би үнэхээр жингээ хасахаар бат шийдсээн. Бусдад сайхан харагдахы...

Надад хайртайгаа надаас бүү нуу

Image
Хэдэн жилийн өмнө оргож зугатаж явахдаа гэхүү, ганцаараа дэмий тэнэж явах үедээ гэх үү нэг залуутай танилцсан юм. Надад талтайг нь мэдэж байсан ч тэр үед эр хүн  үнэндээ сонин биш байсан болохоор нээх нүүр өгдөггүй байлаа. Тэгж байгаад миний  буцах цаг болж намайг гаргаж өгнө гээд байхаар нь найзуудтай нь  салхинд гарав. Надад ч үнэндээ тэр биш харин очсон газрын минь байгаль сэтгэл булааж байлаа. Цэлийсэн тал бүртийх ч дов байхгүй. Одод яг л газар унаад ирэх вий гэмээр ойрхон харагдаж байсан. Өндөр өндөр ургасан зэгснүүд дунд нь зогсоод салхийг мэдрэх үнэхээр таатай. Хажууд яг л гол урсаж байгаа мэт өвсний үзүүр салхинд найган сонсогдоно. Царцаа, сонын дуу, үлмэдэг чийгний үнэр, хааяа нэг майлах хурга ишиг. Үнэхээр амгалан. Би лав тэр шөнө унтаж чадалгүй өглөө нар мандахыг харахыг хүссэн. Тэнгэр тэр чигтээ зэсэн улаан туяатай болоод л. Дэлхийн төгсгөл ирвэл тэнгэр ийм л өнгөтэй харагдах байх даа гэмээр. Нар аажуу аажууханаар мандаж байснаа хэн нэгэн доороос нь тэвчээр ал...

Snow Flower

Image
"Салхи хүйтнээр үлээхэд Өвөл айлчлан ирж буйг мэдэрч байна Удахгүй энэ хотод энэхүү улирал ирэхэд Би чам руу илүү ойртоно ...Би сул дорой нэгэн биш Би зүгээр л чамд хайртай ...Хэдий би уйтгар гунигийг арилгаж чадахгүй ч Нүүрэндээ инээмсэглэл тодруулж чадна ...Хайр бол хэн нэгний төлөө Бүгдийг хийх хүч агуулдаг гэдгийг Би ойлгосон Нэг нэгнээ тэврэн Энэ өвлийн анхны цасыг харах Хичнээн сайхан  Гоё дуу шүү.

Тэмдэглэл-144

Image
Амралтын өдөр ч гэсэн амар ч чадахгүй ажил дээрээ сууж байна. Маргааш өгөх яаралтай ажил байгаа боловч надад ямар ч эрч хүч алга. Аль өдөр ирсэн боловч одоо хүртэл барьж аваагүй яах вэ гээд л дэмий юм хийгээд суух юм. Бурхан минь надад эрч хүч хайрлаач. Өнөөдөр энийгээ дуусгаад маргааш нөгөөдөр хоёр өдөр зад шоудаяаа. Ойрд ерөөсөө гарсангүй. Хөөрхий тийм удсан юм уу гэсэн чинь 16 хоног л болсон байхад маш удсан мэт санагдаж байгаа нь аргагүй л муухай шоудах дуртайг минь харуулж байх шиг. Хэн нэгэнтэй хайр сэтгэлийн холбоогүй, хэн нэгэнд амлалт өгөөгүй, хэн нэгний өмнө хүлээх үүрэг хариуцлага байхгүй юм чинь ер нь гэмших, санаа зовох шаардлагагүй байх. Арай жоохон зорилготой зүйлд цагаа зориулаач гэж хүмүүс надад хэлэх л юм. Тэдний ярьдаг зорилготой зүйл нь надад уйтгартай санагдаад байхад би яах билээ. Би чинь уйдах дургүй хүн шүү дээ. Сүүлийн үед бодох боллоо. Урт хугацааны харилцаатай байж үзэх юмсан гэж. Ядаж 2 жил үргэлжлэх. Ийм хэмжээний харилцааг үзэж байж гэр бүл зохиох шийдвэр ...

Тэмдэглэл-143

Image
Бурхан тэнгэрийн авралаар асуудал маань энэ удаа ч гэсэн гайгүй өнгөрлөө. Өөрийнхөө заримдаа юманд хайнга, хөнгөн хандаад байдаг занг би өөрөө мэддэг бололтой. Юмыг яаж мэдэхэв гээд жижиг жижиг арга хэмжээ авсан байсан маань аминд орлоо. Мэдээж ингээд бүх юм сайн сайхан болчихгүй ч миний сэтгэл санаа буцаад тайван болсонд сайхан байна. Өөрийнхөө хий биет мэдрээд байдаг мэдрэмжээ болдогсон бол үгүй хиймээр байна. Үнэхээр дарамттай юм. Сүүлдээ гэр лүүгээ ч тайван явж чадахаа байлаа. Энэ хэдэн өдөр эмэгтэй найз нартайгаа ээлж дараалан уулзаж байхдаа би нэг зүйлийг анзаарлаа. Бид ийм эмэгтэйчүүд болохооргүй охидууд уул нь байсан даа гэж. Бидэнд асар том мөрөөдөл, зорилго түүндээ хүрэх маш их эрч хүч эрмэлзэл байсан боловч одоо яагаад бүгдээрээ би ч тэр дундаж нэгэн болоод хувирчихсан юм бол. Хичнээн мундаг охидууд байлаа. Би  тэд нарын ирээдүйг төсөөлөхдөө лав иймээр хэзээ ч төсөөлж байгаагүй. Юу ч анзаарахгүйгээр явж байтал нэг л мэдэхэд ингэтлээ өөрчлөгдсөн байх юм. Найзуудынхаа да...

Тэмдэглэл-142

Зарим хүмүүсийг эр эм гэлтгүй болдогсон бол хана савмаар санагдах юм. "Заримдаа алдаа нь чамтай учирсан зүйлсээс ХАМГИЙН САЙН нь байж болно. Учир нь тэр чамд дараагийн удаа юу хийх ёстойг зааж өгдөг." Snoop Dogg. Яг 10 сарын өмнө гаргасан алдаагаа би дахиад л гаргачихлаа. Хүн цаг мөч минут тутамд биеэ хянаж барьж чадахгүй шүү дээ. Нэг алдаагаа 2 гаргасандаа дотроо өөртөө уур хүрч байгаа ч энэ удаа дахиж хэзээ ч энэ алдааг хийхгүйгээр маш том сургамж авлаа. Гэхдээ нэг алдаагаа 2 удаа давтсаны шалтгаан нь эхний удаа алдсан нь мэдээж хэцүү байсан ч үр дүн болон үр дагавар нь гайгүй өнгөрсөн болохоор тэр байх. Хэдий санаа зовж өөрийгөө зэмлэж байсан ч эцэст нь өөрт маань ч бусдад ч нээх хохирол учруулаагүй болохоор би тайвшраад мартчихсан бололтой. Залруулж болох алдаа гаргаваас шаналаад юу хийнэ гэдэг үг байдаг байхаа. Тэгээд л мартамхай хүн болохоороо тэр үеийн өөрт мэдрэгдэж байсан санаа зоволт хэцүү мэдрэмжээ мартчихаж. Одоо дахиад л тэр үеийнх шиг санаа зовж, шаналаад суу...

Тэмдэглэл-141

Би ер нь нээх спорт сонирхдоггүй. Спортын төрлүүдийг, тэдгээрийн шилдэг тамирчидыг хальт хульт мэдэхээс биш спортын хорхойтон биш. Бас хичээллэдэг, чаддаг төрөл ч гэж байхгүй. Багаасаа л гүйх маш дургүй нэгэн байсан. Харин яаж ийж байгаад дуустал нь үздэг спортын төрөл гэвэл уран гулгалт, уран гимнастик л юм байна. Эрэгтэй хүмүүстэй спортын тухай ярихгүй ч тэдний ярихыг нь харин тэвчээртэй сонсож өгдөг шүү. Өөдөөс нь олон юм ярихгүй сонсож өгдөг маань харин таалагддаг юм шиг байна лээ. Угаасаа сайн мэдэхгүй юман дээрээ дуугүй байж бусдыг сонсох нь зөв гэж боддог. Урлаг, уран сайханд бол харин ч дуртай. Нээх гоё бүтээлч хоббитой болох юмсан. Эмэгтэй хүн байж төрөл бүрийн хоол, амттан хийх, юм оёж хатгах, нэхэх, гарын доорх материалуудаар хөөрхөн хөөрхөн юм хийх үнэн дургүй юмаа. Даанч зургийн авъяас байхгүй юм. Хүсэхэд хясна гэгчээр зурмаар байгаа ч зурж чадахгүй юм. Зургийн дугуйлан дамжаанд явбал зурж чаддаг болох болов уу. Ядаж байхад үнэхээр модон гартай хүн шүү. Ямар ч эвдүй байхг...

Тэмдэглэл-140

Бид амьдралынхаа төгсгөлд, үхлийн өмнө очихдоо зөвхөн хоёр зүйлд л харамсана. Бага хайрлаж, бага аялжээ гэж.   ~Марк Твен~ Дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчидийг хараад байсан чинь нилээн хэд царайлаг залуус байна шүү.  Манай тойрогт гэхэд Хувьсгалт намаас нэр дэвшиж байгаа нэг сайхан залуу байна бас МАН-с ч  байна. Гэхдээ би Хувьсгалт намын залууд  өгнө гээд шийдчихсэн. Уржигдар орой нэг зүүд зүүдэллээ. Би ээж болчихсон жижигхэн бандгар цагаан хүүтэй болчихсон байх юм. Хүүгээ энгэртээ тэврээд бүүвэйлсэн чинь нэгтийм сонин мэдрэмж төрсөн. Бодвол эхийн хайрын сэтгэл байх. Хүмүүс хүүг минь ямар үсгүй хүүхэд вэ гээл байх юм. Би аав ээжийгээ дуурайгаад үс муутаймаа гэж хэлэх юм. Тэгээд л хүүгээ хараад би ингээд ээж болчиж байгаа юмуу гээд бодсон чинь гэнэт маш аймар санагдаад сэрчихсэн. Би яагаад тэгтлээ ээж болохоос гэр бүл зохиохоос айдаг юм бол гэж баахан бодов. Хариулт байсангүй. Хорвоо дэлхий уужим хүний амьдрал том гэдгийг зарим хүмүүс ойлгохгүй юм даа. Хэ...

Нэг жил

Ганцаараа партидаж үзмээр байсан хүслээ гэх үүдээ төрсөн өдрөө далимдуулан хэрэгжүүлж үзлээ.Ямар ч хамт олон, найз нөхөдгүйгээр. Эхэндээ жоохон эвгүй л санагдлаа. Гэхдээ их давгүй шүү. Магадгүй  гайгүй залуутай танилцаж хөгжилтэй өнгөрөөсөн болохоор тэр байх л даа. Дахиж уулзъя гэж өчнөөн гуйсан боловч би татгалзчихлаа. Угаасаа богинохон харилцаа байна биз. Надтай 3 өдөр хамт байсан нь өөрийнх нь хувьд шинэ зүйл юм байх. Урьд нь хэзээ ч ингэж байгаагүй гэсэн. Ингэж хэлсэнд нь намайг догдолно гэж бодсон байх л даа. Гэхдээ энэ нь надад өөрийгөө мэдэрцэн их зантай хүн гэдгийг нь л харууллаа. Тэрэн шиг баян мөртөө ганц бие  бас дажгүй  цэвэрхэн залууг мэдээж зүгээр өнгөрөөх тэнэг бүсгүй байхгүй ч гэлээ надаас хавь илүү сайхан бүсгүйчүүд уулзъя гэж гуйдаг ч гэсэн надад түүнд хоргодох хүсэл байсангүй. Би бас өөрийгөө мэдэрцэн их зантай хүн юм байна. Энэ төрсөн өдрийн маань  хөгжилтэй галзуу романс болоод л үлдсэн нь дээр байх. Надад өөртэй минь адилхан үүр цайтал шоудчиха...

Тэмдэглэл-139

Өсвөр насныхан ийм тийм байна гээд л сөрөг юм ярих нь их болжээ. Нийгэм аймар болж байна. Бидний ирээдүй бүрхэг байна гээд л... Би ч цагтаа ирээдүйнх нь нэг нь  байсан. Бидний үед зүгээр л хэвлэл мэдээлэл өнөөдрийнх шиг байгаагүй бас хүмүүс амьдрахын тулд урдахаа ч харах сөхөөгүй байсан цаг үе. Би лав өсвөр насандаа тамхи татаж байсан, архи ууж үзсэн, шөнө дөлөөр бөөнөөрөө явж л байсан, эцэг эхийн хараа хяналт угаасаа байгаагүй, багш нар ч анхаардаггүй байсан. Охидуудаараа ах нарыг өдөж аальгүйтдэг л байсан. Ангийн банди нарыгаа шалдан нусаа татсан бацаанууд гээд тоохгүй дээд ангийн ах нар гоё гээд  гүйдэг л байсан. Өөрсдийгөө нээх том болчихсон мэтээр боддог л байсан. Янз бүрийн юм сэтгэдэг нэгэн нь байгаагүй ч сэтгэсэн нэгнийхээ санааг дэмжиж бусдыг уруу татдаг нэгэн нь бол байсан. Энэ бүх зүйлсээ бид нууцаар л хийдэг байсан. Сургууль, гэртээ нээх томоотой байж байгаад гарахаараа хүнээ байчихдаг байсан. Одооны хүүхдүүдийн муу хэлэгдээд байгаа юмыг хийж явсан ч өөрсдийн аюул...

Тэмдэглэл-138

Image
FB нээснээс хойшхи   жил гарангийн хугацаанд миний ажлын бүтээмж үнэнхүү буурчээ. Урьд нь өдөртөө дуусгадаг амжуулдаг байсан ажлуудаа 50%-ийг нь л хийдэг болж. 10 мин гялс гүйлгээд харчихая гэж ороод л 2 цаг болчихсон байх юм. Ямар ч хяналтгүй шууд автчихдаг болчихож. Тэгээд орохгүй байя гэхээр хүмүүс чинь чатаар ажлаа явуулаад байдаг болохоор бас болохгүй юмдаа. Хийх ёстой ажлууд маань улам л нэмэгдээд овоороод л байна. Залуу охидууд маань нэг л үүрдийн, цор ганц, үнэнч, чин хайртай учрахыг хүсч байгаагаа ярих юм даа. Тэр хүсээд байгаа хайр нь хүрээд ирэхэд хүлээж аваад үүрдийн, цор ганц, үнэнч хайр болтол нь хайрлаж чадахад бэлэн үү гэдэг чинь том асуудал шүү дээ. Өөрөө юу ч өгөхгүй зүгээр л аваад байхыг хүсэх юм. Намайг тэгж хайрлаад, надад тэгж хандаад, намайг тэгэхэд өөдөөс минь тэгэх гэсэн нэг л өөртөө тааруулсан хайрыг хүсэх юм. Би тэдний насан дээр хайрыг юу гэж хүсдэг байлаа гээд бодсон чинь үлдсэн насаараа хамт байж хайрлах хайр минь эрт битгий ирээсэй жоохон хожуу нам...

Тэмдэглэл-137

Заримдаа миний зөн совин мэдрэмжүүд маань үнэн байх юмдаа. Тамхины үнэр авахаар л тамхи тамаар санагдаад байдаг болчлоо. Арай тамхинд орж тэнэгтэх юм биш биз дээ. Яаж ч байсан тамхи л татахгүйг хичээх юм шүү. Улаанбаатарт байдаг Христийн шашны нэг том байгууллагад ажлын шугамаар очлоо. Үнэхээр том байгууллага юмаа. Сүм, оффис хоёр нь нэг дор байдаг бололтой. Би үнэхээр Монголд байна уу гэж бодогдтол бөөн соёлтой найрсаг сайхан залуучууд байна. Сайхан сайхан өндөр боловсролтой залуучууд бүсгүйчүүд л байна. Ярьж байгаа зүйлс нь их ухаалаг цаанаа л өөр юм. Христчин болмоор ч юм шиг санагдав. Гэхдээ би библийг уншаад ерөөсөө ойлгодоггүй. Ойлгоё гэж боддоггүй болохоороо ч ойлгодоггүй байж магадгүй л дээ. Гэсэн ч уншихад их хэцүү төвөгтэй санагддаг. Тэнд байгаа Монгол залуус маань бол мэдээж Христийг суртчилаад ухуулаад явдаг хүмүүс биш байлаа. Өөрсдөө итгэх нь итгээд, зарим нь сүмийн нэр хүндийг өөрийн хувийн зорилгодоо ашиглах сонирхолтой хүмүүс ч  байх шиг. Ямар ч байсан их эерэг з...

This is the last time

Image
Би Keane-д This is the last time гэдэг дуугаар нь дуртай болж байлаа. Анх Fm-ээр явж байхыг нь сонсчихоод кассетан дээр хуулж бичээд хичээл хийх болгондоо сонсдог байлаа. Энэ дууг сонсоод хичээлээ хийх урамтай байдаг байсан шүү. Бусад бүх дуунуудаас нь илүү дуртай. Энэ зүйлийг хийхийн тулд их удаан бодсон л доо. Гэхдээ юу ч хийлгүйгээр зүгээр хараад сууж байгаад дараа нь харамсахаас айсан. Тэрний оронд байдал дараа нь яаж ч эргэсэн хамаагүй зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй нь зөв юм шиг санагдлаа. Ганц л удаа блогоо өөр зүйлд ашиглаж болох болов уу. Түүний зургийг хараад таньдаг мэддэг хүн байвал надад хэлэх байх гэж бодоод. Зүгээр л энэ удаа ухармааргүй санагдаж байна. Хэрвээ түүний зүрх сэтгэлд өөр хүн байдаг, эсвэл гэр бүлтэй бол би яах ч үгүй л дээ. Зүгээр л мартчихна. Тийм байлаа ч ядаж тэр хүн өөрийгөө шал танихгүй хөндлөнгийн хүнийг өдөр бүр инээмсэглүүлж байсан гэдгээ мэдэх хэрэгтэй юм шиг. Магадгүй тэр ганц бие бол би түүнийг алдмааргүй байна. Үзээд алдмаар байна. Бүтэхгүй...

Тэмдэглэл-136

Болдогсон бол гэдэснийхээ өөхийг хөх рүүгээ, гуяныхаа өөхийг өгзөг рүүгээ хийчихвэл ч юун Ким Кардашиан болох байх даа. Би лав Кимийг сайхан хүүхэн л гэж боддог. Зарим хүмүүс муухай гээд л байдаг юм. Викториа Секретсийн хүүхнүүдээс ч илүү гэж хувьдаа хэлнэ. Өө хэлсэн хүнд намхан л юмдаа. Өшөө жаахан өндөр байсан бол муухай гэж хэлж зүрхлэх хүн энэ дэлхий дээр байхгүй байх байсан. Урьд нь би Ницщег уншиж чаддаггүй байлаа. Дэндүү гунигтай, бараан, гутранги болохоор миний санаа бодолтой огт нийцдэггүй байлаа. Харин одоо би түүнийг  ойлгож байна. Гэхдээ зарим зүйл нь миний бодлоос өөр болохоор Ницщег бодвол би жаахан өөдрөг хүн юм шиг байна. Хэзээ хамгийн сүүлд Гандан орсноо мартчихаж. Өнөөдөр харин тэр хавиар явсан чинь Гандангийн тэр хавь гоё болчихож. Өөрөө өөртэйгээ жаахан романчиклав. Зарим эрэгтэй хүмүүс өөрсдийгөө эмэгтэй хүнийг мэддэг гэж боддог бололтой. Эмэгтэйчүүд чинь ийм хүмүүс байхгүй юу гээд л ярьцгаах юм. Хамт амьдарсан энэ хэдэн мянган жилд эмэгтэй хүнийг бүрэн ойлг...

Тэмдэглэл-135

Image
"Энэ дэлхий дээр унтаж болох эмэгтэй олон боловч яриад суух эмэгтэй ховор юм" гэж Эрнест Хэмингуэй хэлсэн байдаг юм байна. Надад ч бас тэгж санагдаж байна. Энэ дэлхий дээр унтаж болох эрчүүд олон боловч яриад суух эрэгтэй тун цөөхөн юм.  Шөнө болгон унтахынхаа өмнө гэрийнхээ гадна зогсоод оддыг, холоос үзэсгэлэнтэй харагдах хотын гэрлийг хардаг. Харах тоолондоо дотроо үргэлж өөрийн эрхгүй үзэсгэлэнтэй юмаа гэж дуу алддаг.  Харин тэр гэрэл дунд амьдарч байгаа хүмүүс миний хардаг сайхныг мэдэрдэг болов уу. Тэгээд зогсож байх тоолондоо тэнд ямар хүмүүс байгаа бол, юу хийцгээж байгаа бол, миний мэдэхгүй танихгүй хүмүүс ямар амьдралаар амьдарч байгаа бол гэж бодохоор энэ амьдрал ямар том болохыг мэдрэх юмдаа. Гэвч амьдрах гэж хичээх нь надад үнэхээр төвөгтэй санагдаж байна. Хайрлах гэж хичээнэ, хайрлуулах гэж хичээнэ, мөрөөдөл зорилгодоо хүрэх гэж хичээнэ,  ойлгох гэж хичээнэ, хөдөлмөрлөх гэж хичээнэ, аз жаргалтай байх гэж хичээнэ, зовж гуниглахгүйг хичээнэ гээд л цаг мөч ту...

Тэмдэглэл-134

МАН засаг барьж байгаа эхлэл нь олон хүнд таалагдахгүй л байна. Гэхдээ зарим хүмүүс өөрсдөө саналаа өгчихөөд өөрөө сонгоогүй юм шиг Монголын ард түмний сонголтыг хар, бид одоо хүртэл сонголт өгч сураагүй байна гэж худлаа юм мэддэг хүний дүр эсгэж хуцах нь дургүй хүргэх юмдаа. Би гэхдээ үнэхээр ардчилсан намын нэр дэвшигчид санал өгсөн ч гэлээ дуугүй л сууна. Яагаад гэвэл МАН-г нээх айхтар дэмжээд байдаггүй ч одоогоор итгэж болох ганц нам юмдаа. Бас энэ 2 жил гарангийн хугацаанд юу ойлгосон бэ гэвэл өртэй байснаас өлсөөд явж байсан нь дээр гэдгийг. Хэн нэгэнд өртэй байна гэдэг үнэхээр дарамттай. Бас тэр өрөө төлж чадахгүй бол нөгөө талынхаа эрхшээлд орж байнаа гэсэн үг. Зээлсэн тал нь өрнийхөө өрөнд ингэ тэг гэвэл тэрийг нь хийхээс өөр аргагүй шүүдээ. Эсэргүүцлээ гэхэд наад зах нь хуулийн хариуцлага хүлээнэ. Тэгэхээр яаж ч бодсон өргүй ширгүй байж жоохон өл хоолоор гэдсээ дүүргээд явж байвал нэгэн цагт цадтал идэх өдөр ирэх л байх. Өргүй бол баян гэж. Ядаж л сэтгэл тайван сайхан нойрсон...

Тэмдэглэл-133

Өчигдөр харсан солонго маань энэ жил харсан эхний солонго байлаа. Одоо ч дахиж харж чадахгүй байхдаа дараа зун хүртэл. Яагаад ч юм бэ тэр солонгыг харсан чинь надад азтай явдал тохиолдох юм шиг санагдаад байсан юм. Тэгтэл тэр нь өнөөдөр боллоо. Гэхдээ би яг азтай явдал уу, харамсмаар зүйл үү гэдгийг хэлж мэдэхгүй л байна. Өглөө ажлын шугамаар их хэмжээний рубль авахаар найман шарга орсон юм. Уул нь яг мөнгөө тааруулаад гарсан юм. Тэгээд нэг ченж залуугаас гайгүй ханшаар авахаар болоод төлбөрөө төлсөн чинь надад 500,000 төгрөг илүү гарчлаа. Тухайн үедээ тэр ченж залуу ч би өөрөө ч анзаарсангүй. Замдаа унаанд явж байгаад гэнэт юун их мөнгө надад илүү үлддэг билээ гээд их гайхлаа. Эхэндээ их айлаа. Илүү мөнгө авч гараад хүнд илүү өгөөд өрөнд орж байгаа юм биш байгаа гэж санаа зовоод ажил руугаа буцаж шалгалаа. Олон дахин шалгасан боловч яалтачгүй би тэр хүнд дутуу мөнгө өгчихөж. Ингээд нэг цаг хэртэй шаналлаа. Буцааж өгөх үү, яах уу гээд л. Мөнгө төгрөгний үнэхээр хэрэгтэй байгаа энэ үед ...

Тэмдэглэл-132

Ажлын  копьютерийн дэлгэцэн дээр маань  нэг танихгүй Монгол залуугийн зураг байдаг болоод 2 сар болж байгаа юм. Facebook-ээс санаандгүй олж харсан зураг. Цаанаа л нэг зэвүүн харц тэрийгээ зөөллөсөн үлмэдэг мишээлт. Сууж авахуулсан байрлал, үсний засалт, өмссөн хувцас гээд бүх юм нь үнэхээр донжлог. Дээрээс нь өндөр цагаан залуу. Солонгост  авахуулсан байсныг бодвол тэнд амьдардаг эсвэл зүгээр л аялж явсан байх. Би түүний тухай юу ч мэдэхгүй зурагнаас нь өөр юу ч байхгүй. Зургийг нь тавьсан хүнээс асуусан боловч надад хариу өгөөгүй л дээ. Угаасаа танихгүй хүнд юу гэж хэлэх вэ дээ. Олох гэж нилээн оролдсон боловч бас нууцлаг, чимээгүй нэгэн бололтой. Яг л харагдаж байгаа шигээ. Надад тайвшрал өгдөг болохоор би тэр зургийг харах дуртай. Хэрвээ би хэзээ нэгэн цагт түүнтэй таарвал баярлалаа гэж хэлнээ. Би түүнийг төсөөлөх дуртай. Түүнд хүрч байна гэж, үсийг нь илбэж байна, гараас нь атгаж байна, дуу хоолойг нь, арьсийг нь, үнэрийг нь бас 2-р сувгаар  хүртэл төсөөлдөг. Маш...

Тэмдэглэл-131

Өчигдөр орой нетээс "Та хэт өндөр энергийн давтамжтай хүн үү" гэсэн нийтлэл уншлаа. Тэр нийтлэлд бичсэн зүйлс надтай тохирч байна лээ.  " Бусад хүний хувьд болоод байдаг эм бэлдмэл, хоолны дэглэм, хэвшил танд таарахгүй байх, Ихэнх хүмүүсийн сайн гэж ярьдаг эрүүл мэнд, итгэл бишрэлийн систем, зан үйл танд нийцэхгүй байх, Та өөртөө хичнээн ч анхаарал тавьсан энерги, зан төлөв, дархлалын систем тань сайжрахгүй байх,  С үнслэг биетүүд эргэн тойронд нь байгааг мэдрэх. Зарим тохиолдолд тэднийг харж, сонсох,  Ө ндөр оюун ухаан, ур чадвартай хэдий ч хүссэн амжилт, харилцаа холбоо, аз жаргалаа олж авч чадахгүй байгаа мэт мэдрэмж,   Илүү өндөр ухамсартай буюу "сэрсэн" мэт мэдрэмжүүд үе үе төрөх хэдий ч дэлхий дээрх 3 хэмжээст, өдөр тутмын амьдралд удаан үргэлжлэх боломжгүйг нь олж мэдрэх,   Маш тод зүүдлэх, зүүдэндээ хөдлөх, ярих буюу үйлдэл хийх,   Цаг хугацаа илүү хурдсах эсвэл өдөр тутмын ажлуудаа хийж байх зуур "цаг хугацааг мэдрэхгүй болох", Та дэ...

Тэмдэглэл-130

Image
Амьдрал үнэхээр сайхан юмаа гэж бахдалтайгаар өөртөө хэлэх юмсан. Амьдрал гэдэг их хувь заяа, их боломж, маш гайхалтай зүйл гэдгийг яс мах, сэтгэл зүрх бүх эд эсээрээ мэдрэх юмсан. Одоо бол надад яг л ял мэт санагдаж байна. Амьдрал гэдэг шоронд орчихсон юм шиг. Насаараа үүрч явах ял шиг үнэхээр бачимдмаар давчидмаар. Эл хуль хөдөө тосгонд ойн цоорхойд жижиг дүнзэн байшинд  ганцаараа амьдармаар. Нэг муур, нэг нохой, хэдэн тахиатай, жижиг талбайд ногоо тариад л...Бүх юмнаас хол. Үхсэн мэт нам гүм тайван амьдрал. Ямар ч атаархал, шунал, элдэв зүйлс байхгүй. Хүмүүстэй харилцах гэж янз бүр болохгүй, тэднээс хол. Ганцаараа байхыг хүсэвч ганцааранг минь үлдээхийг хүсэхгүй байгаа хүмүүс. Яагаад ганцаараа байхыг хүсээд байгааг мэдэх гэсэн шалтгааныг нь олж учрыг нь тайлах гэсэн хүмүүс. Зүгээр л зүгээр л тэгж хүсч байгааг ерөөсөө ойлгохгүй байх юм. Бүх юманд шалтгаан байгаа гэх юм. Шалтгаангүй зүйлс үргэлж надад тохиолддог. Яагаад гэдгийг нь би өөрөө ч олохоо больчихсон байхад миний олохгү...

Тэмдэглэл-129

Би ер нь хэзээ ч уухаа зогсоож чадахгүй бололтой. Энэ талаараа аавыгаа дуурайсан бололтой. Шартдаггүй байсан бол мэдэхгүй ээ бүр донтчихсон эсвэл өдөр тутмын хэрэглээ болчихсон байх биз. Харин бусад хүмүүс шиг уухаараа секс хийх хүсэлтэй болдоггүй харин ч бүр байхгүй болдогт бурхандаа талархаж байна. Тийм биш байсан бол маш олон тэнэг алдаа хийх байсан биз. Өөр бусдаар бол солиотой тэнэг зүйлсийг харин ч нэг хийх юмдаа. Өөрийгөө хөндлөнгийн нүдээр харсан чинь зугаа цэнгэл хөөсөн, юунд ч санаа зовохгүй, ямар ч үүрэг хариуцлага хүлээхгүй, зорилго тэмүүлэл байхгүй, зүгээр л ажлаа хийгээд зугаацаад л амьдарч байгаа хүн байна. Дараа нь намайг зовоох, сэтгэлээ шаналгах алдаа хийхгүй, эрсдэл гаргахгүй нэгэн хэмийн тайван мөртөө хөгжилтэй амьдралаар амьдарч байна. Гэтэл зарим хүмүүсийг харахаар миний ингэж амьдарч байгаа нь утгагүй ч юм шиг санагдах юм. Гэхдээ л би зугаатай мөртөө тайван, өөрийгөө л боддог энэ амьдралын хэв маягтаа дуртай. Энэнээс өөр хэв маяг ч зохихгүй байх. Би өөртөө таар...

Тэмдэглэл-128

Эмэгтэй хүн мөнгөтэй байхад л сэтгэл хангалуун, аз жаргалтай сайхан амьдарч чадах нийгэм, цаг үед амьдарч байна. Гоо үзэсгэлэнг ч авч болно. Хайрыг ч хүсвэл авч болно. Хэн нэгэн эрэгтэй дэргэд байхгүйн төлөө гуниглаж зовох ямар ч хэрэггүй аз жаргалтай байх бүхий л боломж байна. Тийм байхад нэг эрэгтэй хүнээс болж зовох бүсгүйчүүдийг хараад сууж чадахгүй нь. Эсвэл үргэлж миний дэргэд хэн нэгэн эрэгтэй байсаар ирсэн болохоор би хайрлуулах хүн байхгүйн ганцаардлыг мэддэггүй юм болов уу. Зугатахыг хүсч нэгээс нь салахад нэгмэдэхэд нөгөөдөх нь гараад ирнэ.  Энэ ядаргаатай байдлаас болж би эрчүүдээс залхаж байна. Эрчүүдээс залхана гэдэг нь хайраас залхаж байна гэсэн үг үү. Хайр сэтгэл гэдэг бол эрэгтэй эмэгтэй хоёрын хоорондын харилцаа шүү дээ. Энэ харилцаа сайхан бол сайхан хайр, энэ харилцаа муу бол шархалсан шаналсан сэтгэлүүд. Ямар ч догдлол, баясал алга. 9 жилийн турш сэтгэлд минь хадаастай байсан тэр минь хүртэл надад одоо юу ч мэдрүүлэхгүй байна. Зүгээр л нэг хүн шиг санагдаж байн...

Тэмдэглэл-127

Би хүнийг хүлээх дургүй, хүлээлгэх ч дургүй. Болзсон цагаасаа 15 минут л хоцорвол би шууд яваад өгдөг. Миний энэ зан зарим хүмүүст таалагддаггүй. Гэхдээ миний хувьд бол ямар нэгэн хэргээр уулзалт товлосон бол ямар ч их ажил, шалтгаан байсан тэр бүгдээ тооцоод л ирэх ёстой. Үгүй бол энэ уулзалт нөгөө хүнд тийм ч чухал биш байсан гэсэн үг. Чухал биш зүйлийн төлөө яагаад би өөрийнхөө хайран цагийг үрэх гэж. "Очиж байна, хүлээж бай, ажил амжихгүй байна, ингэсэн байна, тэгчихлээ" гэсэн шалтгаануудыг би сонсох дургүй. Дараа өөр өдөр дахиж цаг товлоод уулзъя гээд л яваад өгдөг. Магадгүй энэ зангаасаа болж сайхан боломжууд алдсан байх ч гэлээ би харамсахгүй байна. Ажлын ярилцлаганд орох үед зарим албан тушаалтнууд ажил горилогчыг дуудаж ирүүлчихээд хүлээлгээд байдаг. Тэгээд үүнийгээ тайлбарлахдаа хэр тэвчээртэйг нь шалгаж байна гэж тэнэг тайлбар хийдэг. Би лав ийм бодолтой удирдлагатай хамт нэг баг болж ажиллаж чадахгүй. Тиймээс ярилцлагандаа орохгүй зүгээр л яваад өгдөг. Намайг хүн ...

Тэмдэглэл-126

Image
Надад нэг 40 настай ах өөрийнхөө тухай ярилаа. Эцэггүй ээжтэйгээ өссөн, 8-р  ангийн боловсролтой, ядуу амьдралтай, ээж нь бас эрт өнгөрсөн, эхнэр аваад амьдралын төлөө зүтгэсэн бүх зүйлийг тэгээс эхэлсэн гээд. Одоо бол өөрөө нэг жижигхэн машинтай, толгой хоргодох байртай, 100 айл дээр вакуум цонх хаалга хийдэг хуримтлуулсан хэдэн төгрөгтэй сайхан амьдралын төлөө зүтгээд л байна гэж ярив. Яах гэж энэ тухайгаа ярьсаныг мэдэхгүй ч надад лав энэнд нь гайхуулаад байх юу байнаа гэж бодогдож суув. Бодвол өөрийгөө хөдөлмөрч мундаг хүн гэдгээ харуулах гэсэн байх л даа. Би харин тэгж бодсонгүй. Надаас илүү хүн байхад огтхон ч бахархах сэтгэл төрсөнгүй. Харин энэ түүхийг эмэгтэй хүн надад ярьсан бол би бүр та чинь ямар дайчин хөдөлмөрч мундаг эмэгтэй вэ гээд бишрэх байсан байх. Эрэгтэй хүн эмэгтэй хүнээс илүү байх ёстой гэсэн энэ бодол надад ч бас байдаг. Үүнийгээ ч зөв гэж боддог. Илүү байж чадахгүй юм бол эрэгтэй хүний хэрэг эмэгтэй хүнд огтхон ч байхгүй. Бас тэр хүний хэлсэн сайхан амьдра...

Тэмдэглэл-125

Би өрнийн зурхай унших дуртай. Гэхдээ өдөр тутмынх бол биш. Ерөнхийд нь унших дуртай. Өчигдөр нэг Америк астралогичийн бичсэн зурхайн тоймыг уншсан чинь өнгөрсөн дөх  хүнд хэцүү  цаг үеүд бол угаасаа л тийм байхаар байсан юм байна. Миний буруу биш харин санчир гаригийн буруу байж. Гэнэт л орвонгоороо бүх юм эргэсэнд гайхаад байсан чинь энэ бол од гариг эрхэс намайг шалгаж сорилтууд явуулж надад хичээл заасан юм байна. Хэрвээ тэр сорилтуудыг хүлээн авахгүй зугатаад байх юм бол ар араасаа улам их сорилттой тулгарна гэж бичсэн байсан нь үнэхээр үнэн. Эхэндээ би нүүр тулахаас айж зугатдаг байсан. Гэхдээ байдал улам хүндрээд байсан болохоор нүүр тулж өөрөө бэрхшээлээ давж эхэлсэн чинь айж байснаас минь хавьгүй амархан бүх зүйл шийдэгдэж ирсэн. Одоо 9-р сараас эхэлж үзэж туулсан бүхнийхээ шанг хүртэхээр сайхан болно гэж бичсэн нь үнэн байгаасай. Од гариг эрхэс хүний амьдралд нөлөөлдөг гэдэгт би лав итгэдэг. Тэргэл сартай өдөр лав надад огцом огцом гаж зүйлс хиймээр санагдаад өөрийгө...

Тэмдэглэл-124

Image
НӨАТ-ын сугалаагаар нь 20 сая төгрөг хожих аз таарчаасай. Дахиад 2 жил төлөх банкны зээлээсээ салах юмсан. 2 жил нэгмэдэхэд өнгөрөх ч гэлээ одоо надад бол хол санагдаж байна. Банкны зээлээ төлчихөөд гадагшаа явмаар байна. Австрали юмуу Канад л над шиг хүнд тохирох юм шиг санагдаж байна. Эсвэл Хятадын Даляньд сурмаар байна. Оюутан байхдаа сургуулийнхаа  оюутан солилцооны хөтөлбөрөөр л анх хилийн дээс алхаж байснаас өөр гадагшаа явсангүй. Эрээн л орсон байх даа. Амьдралдаа анх удаа өөрийнхөө бүх зүйлийг дайчилсан маань тэр хөтөлбөрт багтах байсан. Яагаад ч намайг маш гайхалтай олон зүйлс хүлээж байгаа юм шиг санагдаад л тэр зүйлсийг мэдэхийг их хүсч бүр орой бүр бурханд залбирдаг байлаа шүү дээ. Ээж маань явуулахгүй гэж дургүйцэхэд хүртэл зөрж уйлж байж явж билээ. Ээжийн минь дургүйцсэн нь бодвол карманд нь хийгээд явуулчих мөнгө байхгүй, өмсчих ч олигтой хувцасгүйд минь санаа нь зовсон байхдаа. Замын зардлын мөнгөнөөс ч угаасаа илүү гарч чадаагүй ч би үүнд гутраагүй зүгээр л намайг...

Тэмдэглэл-123

Өвчинөө хүндрүүлж үхэх оролдлогыг минь ээж минь таслан зогсоолоо. Ямар л эх хүн охиноо өвчнөө эмчлэхгүй яваад байхыг харж тэсэх вэ дээ. Дахиад л ээжийгээ зовоочихлоо. Ингэж ээжийгээ зовоосныхоо үйлийн үрийг би амсах вий дээ. Өөр шигээ хүүхэдтэй болчихвол яанаа гэж бодсон чинь гэнэт маш аймар санагдчихлаа. Ээжийн минь намайг гэсэн хайр халамж, дүүгээ хайрлах миний сэтгэл л намайг аргамжиж байх шиг. Хэн нэгнээс ямар ч хамааралгүй байх ямар байдаг бол.. Ганцаардсан, хаягдсан, гологдсон юм шиг байх болов уу эсвэл маш их эрх чөлөөтэй байх болов уу. Хэрвээ би өнчин байсан бол надад ямар ч эцэг эх ах дүү байхгүй би хэнээс ч хараат бус намайг хорих, аргамжих зүйл үгүй байсан бол бурханд тэрсэлсэн чөтгөрийн гар хөл болсон нэгэн байх байсан. Хорвоо дэлхийг үзэн ядаж, хүмүүсийг ч үзэн ядаж тэднийг гайхамшиг гэж хардаггүй зүгээр л махан бие гэж хардаг маш хэрцгий маш муу эмэгтэй байх байсан даа. Тэрийг мэдсэн юм шиг зөв хүн, сайн хүн, шудрага хүн байхаас өөр сонголт үлдээлгүй өөрийн доторх муу муу...

Тэмдэглэл-122

Шалихгүй юм байж өөрийгөө их юманд бодсон их зантай залуучуудыг харахаар дургүй хүрээд байх юм. Өөртэй нь суусан эмэгтэй бараг л жаргана даа гэж ярьж явдаг дүрдээ орчихсон  гэхдээ бодит байдал дээр эмэгтэй хүнээр тэжээлгээд гараа хумхиад суух хүсэлтэй  залуус. Өөрийгөө тэгээд гайгүй чинээлэг боломжийн амьдралтай гээд дүгнэчихнээ, хэдэн гайгүй явж байгаа ах дүү, найз нөхдөө гайхуулсан  сайн хүрээлэлтэй залуу гэгдэх сонирхолтой. Ажлын байран дээр энд тэндээс сонссон худал үнэн онол парактик ярьж мундаг гэсэн нэр зүүхийг хүсэгчид. Иймэрхүү ядмаг тэнэг яриа, хандлагад нь зарим бүсгүйчүүд автаад байх юм. Хөндлөнгөөс харж байгаа надад л бүтэхгүй залуу гэдэг нь харагдаад байхад л өнгө мөнгө, ашиг сонирхол харж байгаад л суугаад  дараа нь тэгээд ярьсан шигээ хүн биш гэдгийг нь ойлгоод нэг нэг хүүхэд тэврээд салах юмдаа бүсгүйчүүд. Үнэндээ өөрийгөө л бөөцийлж өөртөө л санаа тавихаас биш бусдыг хүндэлж хайрлаж мэддэггүй халамжилж чаддаггүй хүмүүс. Нэг л их брэнд, бизнес санаа,...