Надад хайртайгаа надаас бүү нуу
Хэдэн жилийн өмнө оргож зугатаж явахдаа гэхүү, ганцаараа дэмий тэнэж явах үедээ гэх үү нэг залуутай танилцсан юм. Надад талтайг нь мэдэж байсан ч тэр үед эр хүн үнэндээ сонин биш байсан болохоор нээх нүүр өгдөггүй байлаа. Тэгж байгаад миний буцах цаг болж намайг гаргаж өгнө гээд байхаар нь найзуудтай нь салхинд гарав. Надад ч үнэндээ тэр биш харин очсон газрын минь байгаль сэтгэл булааж байлаа. Цэлийсэн тал бүртийх ч дов байхгүй. Одод яг л газар унаад ирэх вий гэмээр ойрхон харагдаж байсан. Өндөр өндөр ургасан зэгснүүд дунд нь зогсоод салхийг мэдрэх үнэхээр таатай. Хажууд яг л гол урсаж байгаа мэт өвсний үзүүр салхинд найган сонсогдоно. Царцаа, сонын дуу, үлмэдэг чийгний үнэр, хааяа нэг майлах хурга ишиг. Үнэхээр амгалан. Би лав тэр шөнө унтаж чадалгүй өглөө нар мандахыг харахыг хүссэн. Тэнгэр тэр чигтээ зэсэн улаан туяатай болоод л. Дэлхийн төгсгөл ирвэл тэнгэр ийм л өнгөтэй харагдах байх даа гэмээр. Нар аажуу аажууханаар мандаж байснаа хэн нэгэн доороос нь тэвчээр алдсандаа цохичихвуу гэлтэй хөп гээд л тэнгэрт хөөрчихдөг юм билээ. Үнэхээр гайхалтай үзэгдэл. Одоо хүртэл тэр өдрийн гоо сайхан миний санаанаас гардаггүй. Харин тэр залуугийн хувьд надад өөрийнхөө хамгийн муухай дүр төрхийг харуулсан юм. Буцахдаа би түүнд дургүй хүрсэндээ баахан хатуу хорон үгнүүдийг хэлж орхисон. Дараа нь гэмшсэн боловч сонсох ёстой үгсийг л хэлсэн гэж бодогдсон. Гэртээ ч ирээд цаг хугацаа ч өнгөрөөд би түүнийг мартчихсан байлаа. Тэгсэн саяхан 9-н сард FB-р орж ирээд баахан чаталлаа. Надад тэр өдөр их баярласан гэсэн. Миний хэлсэн үгнүүд түүнд их зүйл ойлгуулж удаагүй архины эмчилгээнд хамрагдаж архинаас гарч, нийлдэг хэдэн олиггүй найз нартайгаа бараг холбоогүй болж, өөрийгөө ч бага багаар өөрчилж тэгж явахдаа нэг мундаг бүсгүйтэй танилцаж одоо түүнтэйгээ суугаад сайхан л амьдарч байна. Хэрвээ чи тэр үед надад тийм үгсийг хэлээгүй бол би ингэж өөрчлөгдөж энэ бүсгүйтэй суухгүй байх байсан юм. Чамайг явснаас хойш би нэг ч удаа архи амсаагүй гэж хэлсэн. Надад лав эдгээр үгс маш таатай санагдсан. Хэн нэгний багахан ч гэсэн өөрчлөлтийн шалтгаан болох нь гоё мэдрэмж шүү дээ. Харин инээд хүргэсэн юм нэг юм асуусан нь гэхдээ тэр үед чи надад сайн байсан тэ гэхээр нь урмыг нь бодоод тиймээ л гэсэн. Ингээд л надаар худлаа хэлүүлэх юмдаа хүмүүс. Хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрүүлэхээр, эелдэг сайхан харьцахаар яагаад өөрт нь талтай юм байна гэж хүмүүс ойлгоод байдгийг гайхах юм. Зүгээр л өөрийнхөө тухай сайхан сэтгэгдэл л төрүүлэх л гэсэн болохоос биш.
Хэрвээ би өөрийнхөө амаар би чамд сайн, чи надад таалагддаг гэж хэлээгүй л бол сайн гэсэн үг биш. Бусад хүмүүс ч гэсэн надад тэгж хэлээгүй бол би энэ надад сайн юм байна гэж хүлээж авдаггүй. Харин дараа нь би чамд сайн байсан ш дээ гэж хэлдэг хүмүүс цөөнгүй. Тэр үедээ тэгээд хэлэхгүй яасын гэхээр хэлээгүй ч үйлдлээрээ харуулаад л байсан ш дээ. Чи л анзаараагүй болохоос биш гэдэг. Үйлдлээрээ харуулахаас гадна сэтгэлээ илчлэх зоригтой байх хэрэгтэй шүү дээ. Нөгөө хүнээсээ ямар хариулт авах нь хамаагүй өөрийн мэдрэмжээ зоригтой илчиллээ гээд ямар муудах зүйл байх биш. Дараа нь амаа барьсанаас л дээр.
Хэрвээ би өөрийнхөө амаар би чамд сайн, чи надад таалагддаг гэж хэлээгүй л бол сайн гэсэн үг биш. Бусад хүмүүс ч гэсэн надад тэгж хэлээгүй бол би энэ надад сайн юм байна гэж хүлээж авдаггүй. Харин дараа нь би чамд сайн байсан ш дээ гэж хэлдэг хүмүүс цөөнгүй. Тэр үедээ тэгээд хэлэхгүй яасын гэхээр хэлээгүй ч үйлдлээрээ харуулаад л байсан ш дээ. Чи л анзаараагүй болохоос биш гэдэг. Үйлдлээрээ харуулахаас гадна сэтгэлээ илчлэх зоригтой байх хэрэгтэй шүү дээ. Нөгөө хүнээсээ ямар хариулт авах нь хамаагүй өөрийн мэдрэмжээ зоригтой илчиллээ гээд ямар муудах зүйл байх биш. Дараа нь амаа барьсанаас л дээр.
Яаааг миний баримталдаг зарчим байншд :))) надад таалагдаад байгаа хүндээ би шууд л сэтгэлээ илчилчихдэг. Мэдээж ингэх их хэцүү байдаг л даа. бусад хүмүүс юу гэж бодох бол? Хэрэв тэр намайг хүлээж авахгүй бол яах вэ гээд л түмэн зүйлийн бодол толгойд эргэлдэж, чих шуугиж байснаа гэнэт л... би түүнд сайн гэдгээ хэлэхгүй өнгөрчихвөл ирээдүйд харамсах боловуу гэж өөрөөсөө асуудагда. Бараг 99% д нь тийм гэж хариулаад байдаг юм хэхэ
ReplyDelete