Тэмдэглэл-144

Амралтын өдөр ч гэсэн амар ч чадахгүй ажил дээрээ сууж байна. Маргааш өгөх яаралтай ажил байгаа боловч надад ямар ч эрч хүч алга. Аль өдөр ирсэн боловч одоо хүртэл барьж аваагүй яах вэ гээд л дэмий юм хийгээд суух юм. Бурхан минь надад эрч хүч хайрлаач. Өнөөдөр энийгээ дуусгаад маргааш нөгөөдөр хоёр өдөр зад шоудаяаа. Ойрд ерөөсөө гарсангүй. Хөөрхий тийм удсан юм уу гэсэн чинь 16 хоног л болсон байхад маш удсан мэт санагдаж байгаа нь аргагүй л муухай шоудах дуртайг минь харуулж байх шиг. Хэн нэгэнтэй хайр сэтгэлийн холбоогүй, хэн нэгэнд амлалт өгөөгүй, хэн нэгний өмнө хүлээх үүрэг хариуцлага байхгүй юм чинь ер нь гэмших, санаа зовох шаардлагагүй байх. Арай жоохон зорилготой зүйлд цагаа зориулаач гэж хүмүүс надад хэлэх л юм. Тэдний ярьдаг зорилготой зүйл нь надад уйтгартай санагдаад байхад би яах билээ. Би чинь уйдах дургүй хүн шүү дээ. Сүүлийн үед бодох боллоо. Урт хугацааны харилцаатай байж үзэх юмсан гэж. Ядаж 2 жил үргэлжлэх. Ийм хэмжээний харилцааг үзэж байж гэр бүл зохиох шийдвэр гаргах хэрэгтэй байх. Насан туршдаа хамт байх урт хугацаагаанд өөрийгөө бэлдэх хэрэгтэй мэт. Гэрийхэндээ, найз нартаа нэг ч залууг энэ хугацаанд танилцуулж байсангүй. Бас хэн нэгэнтэй болзож үерхэж байгаагаа ч хэлдэггүй байлаа. Угаасаа 1 жилийг л давбал хэлье гэж боддог байсан ч давсан нь үгүй болохоор яалтай билээ. Тэгээд би тэрнээс салаад, тэрэнтэй уулзаад гээд байн байн яриад байвал энэ ч бүүр замаа алдах нь гэж ойлгоно шүү дээ. Дурламтгай болсон нь ямар миний буруу биш. Цаанаасаа л ингээд төрчихсөн юм чинь. Хүний ДНХ гэдэг зүйл бас маш гайхалтай шүү. Хүний бие гэдэг бидний бодож байгаагаас илүү нарийн ухаалаг бүтэцтэй юм.
Миний хүнд хэцүү үед миний дэргэд байгаагүй хүмүүс миний жаргалтай үед надтай хамт байх ёсгүй гэж би үздэг. Би ч гэсэн бусдын хүнд хэцүү үед нь хажууд нь байж тусалж чадаагүй бол сайн сайхан үед нь ч гэсэн өөрийгөө хамт байх эрхгүй гэж боддог. Гэтэл зарим хүмүүс цаад нэг юм чинь ядарч явсан одоо сэхчихсэн байна. Нэг холбоо барьж уулзаач гэх юм, хэрэг болох ч юм билүү гэх юм. Гэв гэнэт сураг чимээгүй байснаа гарч ирдэг, тусламж гуйхад минь үгүй гэж хэлсэн хүмүүс амьдралд минь орж ирэх гээд элдэв янзын арга хэрэглээд байхаар дургүй хүрэх юмдаа. Яаж ингэж амьдарч чаддаг юм бол гэж бодогдох юм. Би лав өөрөө нүүр буруулсан хүн маань сайн сайхан явж байвал за яамайдаа, ашгүй дээ нэг нь ч гэсэн болж бүтэж байвал гэж бодоод л өнгөрдөг. Надад лав за энийг юунд ашиглах гээд л худлаа дүр эсгэж нял нял гэж харьцах хүсэл байдаггүй. Тэгээд ч би ер нь өөрийнхөө асуудлыг өөрөө л шийдэж даван туулж ирсэн болохоор бусдын тусламж тэгтлээ хэрэг болсон үе бол цөөхөн л юм байна. Тэрийгээ мэддэг юм болохоороо жоохон бардам юм шиг байна.
Хэрвээ би эрэгтэй дүүгүй, ижил хүйстэнээ сонирхдог нэгэн байсан бол эрчүүдийг үнэн үзэн ядагч нэгэн байх байсан байхаа. Эрэгтэй хүмүүсийг үл тоосон, эргэн тойрон дох эр хүйстэн болгоноо доош нь хийсэн, үл хүндэтгэсэн ёстой байгалийн эхийн маш том алдаа мэтээр хардаг нэгэн л байх байсан. Одоо ч гэсэн үе үе гэнэт эрчүүдийг нэг хэсэгхэн хором аягүй үзэн ядаж дургүй хүрээд байдаг юм. Аргагүй хамгаас хайртай хүн маань эрэгтэй, бас хайрлах хүн ч эрэгтэй юм болохоор тэгсхийгээд өөрийгөө тайвшруулаад зөөлөн эелдэг найрсаг зангаар харьцах юмдаа.
Хайрлаж дурлаж байсан хүнээ муудалцахаараа юмуу салахаараа бусдад элдвээр ярьж муулдаг хүмүүсийг ерөөсөө ойлгохгүй юм. Гомдсондоо ч юмуу уурласандаа ч юмуу муу үгсийг амнаасаа гаргасан байж болох ч гэлээ тэгсэн ч гэсэн надад лав сонин санагдаад байдаг юм.
Ажил дээрээ хонох юм байна л даа. Новш гэж. Цагийн юмыг цагт нь хийж сурвал ингэж өөрийгөө зовоохгүй ш дээ гэж өчнөөн хэлэвч уйтгартай зүйл хийх дургүй болохоороо хойш нь тавиад л  байх юмдаа. Энэ зангаа л засмаар байна. Уйтгартай зүйлийг ч гэсэн тэвчээр зааж хийж дуусгадаг болмоор байна. Олон сайхан боломжыг энэ зангаасаа болж алдсанаа ч мэдэж байна. Уйтгартай зүйлсэд дурладаг нэгэн болчихвол ч би амжилтанд хүрэх байхаа.
 "Чамайг хайрласан зүрхээрээ
Чамд гомдож чадсангүй Чамруу инээдэг харцанд Нулимс удаан зохисонгүй Чинийх байхаа би больсон ч Чамд гомдохоос би айсан" 

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157