Тэмдэглэл-143
Бурхан тэнгэрийн авралаар асуудал маань энэ удаа ч гэсэн гайгүй өнгөрлөө. Өөрийнхөө заримдаа юманд хайнга, хөнгөн хандаад байдаг занг би өөрөө мэддэг бололтой. Юмыг яаж мэдэхэв гээд жижиг жижиг арга хэмжээ авсан байсан маань аминд орлоо. Мэдээж ингээд бүх юм сайн сайхан болчихгүй ч миний сэтгэл санаа буцаад тайван болсонд сайхан байна.
Өөрийнхөө хий биет мэдрээд байдаг мэдрэмжээ болдогсон бол үгүй хиймээр байна. Үнэхээр дарамттай юм. Сүүлдээ гэр лүүгээ ч тайван явж чадахаа байлаа.
Энэ хэдэн өдөр эмэгтэй найз нартайгаа ээлж дараалан уулзаж байхдаа би нэг зүйлийг анзаарлаа. Бид ийм эмэгтэйчүүд болохооргүй охидууд уул нь байсан даа гэж. Бидэнд асар том мөрөөдөл, зорилго түүндээ хүрэх маш их эрч хүч эрмэлзэл байсан боловч одоо яагаад бүгдээрээ би ч тэр дундаж нэгэн болоод хувирчихсан юм бол. Хичнээн мундаг охидууд байлаа. Би тэд нарын ирээдүйг төсөөлөхдөө лав иймээр хэзээ ч төсөөлж байгаагүй. Юу ч анзаарахгүйгээр явж байтал нэг л мэдэхэд ингэтлээ өөрчлөгдсөн байх юм. Найзуудынхаа давуу тал, юуг сайн хийдэг гэдгийг мэддэгийнхээ хувьд заримдаа ингээч тэгээч тийм юм хийгээч гээд л өөртэй нь ярилцаад сайхан зөвшөөрүүлээд байж байтал удалгүй бүтэхгүй юм байна нөхөр дургүйцээд байна гэнэ. Эндээс л би найзуудыгаа яагаад хүссэнээрээ байж чадахгүйг ойлгосон юм. Тэд нөхрүүд хүүхдүүдээ бодоод үргэлж өөрсдийгөө хойш тавьж хүслээ дарсаар байгаад ийм болчихсон юм шиг. Мэдээж гэр бүлийн амьдрал хэцүү байх л даа. Гэхдээ хамт байхын тулд заавал хэн нэгэн нь ямар нэг юмаа золиослох ёстой юм гэж үү. Хамтдаа тэмцэж нэг нэгнийгээ урагш нь түлхэж болдоггүй юм уу. Нөхрүүдэд нь эхнэр нь өөрөөс нь илүү байх тийм л дарамттай санагддаг юм байх даа. Өөрөөсөө мундаг эхнэртэй гэж хэлэгдэх нь тийм л хэцүү юм байх даа. Хичнээн гүйцэе гэсэн ч гүйцэж чадахгүйгээ мэддэг болохоорооо дэргэдээ байлгахын тулд үргэлж үгүйсгэж байх ёстой гэж ойлгодог юм шиг. Ээж, аавын амьдрал, найз нөхдийн амьдрал, эргэн тойрныхны амьдралыг хараад яагаад гэр бүл зохиохоос айгаад байснаа ойлгосон. Зүгээр л хэн нэгний төлөө өөрийнхөө чухал зүйлийг золиослохоос айсан юм байна. Заавал ямар нэгэн юмаа хэн нэгэн нь хаяж байж хамт байх харилцааг би хүсэхгүй байна. Тэгсэн харилцаа нь үнэтэй болоод тэгээгүй нь үнэ цэнэгүй байдаг юм байх даа. Хэн нэгэн нь чирэгдэж, эсвэл чирдэг харилцаа биш зэрэгцэж алхах харилцаа надад чухал юм байна.
Одоо байгаа би гэнэт өөрт минь таалагдахаа больчихлоо. Өшөө жаахан өөрчлөлт хэрэгтэй бололтой. Би ийм хүн байгаагүй ш дээ гэж бодогдох тусам улам өөрчлөгдөх хүсэл төрж байна. Өөрт минь чухал зүйлээс амьдралдаа 2 удаа ухарч бууж өгсөн минь хангалттай гэж бодож байна. Надад чухал бус зүйлийн төлөө бусдаас илүү гарах гэж тэмцэлдэж өрсөлдөлгүй зүгээр л найр тавьчихдаг нэгэн боловч өөрийнхөө чухал зүйлийн төлөө өөртэйгээ ч тэмцмээр байна. Тэмцэж чаддаг нэгэн гэдгээ ч өөртөө баталж харуулмаар байна.
Бас эрүүл мэндээ бодохгүй бол энэ биеийг арай л дэндүү ямар ч арчилгаа тордолгоогүй эдэллээ. Гэнэт даралт ихсэх чинь үнэхээр аймар юм байна.
" Зам салаалахын цагт
Зүрх эргэлзэхийн цагт
Гараас чинь атгасаар үлдэх болно"

Comments
Post a Comment