Тэмдэглэл-124

НӨАТ-ын сугалаагаар нь 20 сая төгрөг хожих аз таарчаасай. Дахиад 2 жил төлөх банкны зээлээсээ салах юмсан. 2 жил нэгмэдэхэд өнгөрөх ч гэлээ одоо надад бол хол санагдаж байна. Банкны зээлээ төлчихөөд гадагшаа явмаар байна. Австрали юмуу Канад л над шиг хүнд тохирох юм шиг санагдаж байна. Эсвэл Хятадын Даляньд сурмаар байна.
Оюутан байхдаа сургуулийнхаа  оюутан солилцооны хөтөлбөрөөр л анх хилийн дээс алхаж байснаас өөр гадагшаа явсангүй. Эрээн л орсон байх даа. Амьдралдаа анх удаа өөрийнхөө бүх зүйлийг дайчилсан маань тэр хөтөлбөрт багтах байсан. Яагаад ч намайг маш гайхалтай олон зүйлс хүлээж байгаа юм шиг санагдаад л тэр зүйлсийг мэдэхийг их хүсч бүр орой бүр бурханд залбирдаг байлаа шүү дээ. Ээж маань явуулахгүй гэж дургүйцэхэд хүртэл зөрж уйлж байж явж билээ. Ээжийн минь дургүйцсэн нь бодвол карманд нь хийгээд явуулчих мөнгө байхгүй, өмсчих ч олигтой хувцасгүйд минь санаа нь зовсон байхдаа. Замын зардлын мөнгөнөөс ч угаасаа илүү гарч чадаагүй ч би үүнд гутраагүй зүгээр л намайг хүлээж байсан адал явдлыг л төсөөлж тэр бүхнийг харахыг хүссэн. Үнэхээр хүссэн шиг минь маш гайхалтай олон сайхан дурсамж үлдээсэн энэ хүртэлх амьдралын минь хамгийн шилдэг тодоос тод гялалзсан үе байсан.
Монгол руугаа буцах болоход тэндээ үлдмээр  ирмээргүй байсан ч бодит байдлыг яалтай билээ.
Гэхдээ одоо надад тэр үе шиг гадагшаа явахыг хүсэх мэдрэмж тийм ихээр төрөхгүй байгаа ч өөрийгөө дахиад өөрөөр хармаар санагдах боллоо.
Гэр бүл зохио, хүүхэд гарга гэсэн үгнүүдээс залхаж байна. Нас асуугаад л хүүхдийн тоо асуух юм. Оройтлоо гээд л амтай болгон хэлэх юм. Би өөрөө тэгж бодохгүй байхад. Ингэж шахах бүрт нь улам зөрүүд зан минь хөдлөөд байх юмдаа. Миний тарган л одоо хүнтэй суухгүй байгаад минь нөлөөлөөд байгаа юм байхаа. Турж хурдан хүнтэй суу гэх юм. Надад л лав тарган байх маань сайхан л байна. Бусад хүмүүсийн шаардлагад нийцмээргүй байна. Өөрөө өөртөө л таалагдаж байвал болоо. Угаасаа нэг хүнтэй үлдсэн насаараа хамт байна гэдэг надад уйтгартай санагдсаар л байна. Үхэхээс наагуур дурлаж хайрлаж гэрлэхгүй л юм бол гэр бүлээс гадуурх харилцааг үүсгэх өндөр магадлалтай хүн болохоор айлын үрийг зовоож байхаар ганцаараа явсан нь дээр байх. Хүүхэд, нөхөр гэсэн хүлээсэнд байхыг одоо бол үнэхээр хүсэхгүй байна бас бэлэн биш гэдгээ ч мэдэж байна. Магадгүй нэг өдөр энэ бодол маань өөрчлөгдөж ч магадгүй л дээ. Гэхдээ тэр хүртэл хүссэн зүйлээ хийж нийгмийн шахалтыг л тэвчих болох нь дээ.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157