Тэмдэглэл-117

Хүмүүс үнэхээр уйтгартай санагдаж байна. Хүмүүстэй харьцахаас ч дургүй хүрч байна. Ялангуяа эрэгтэй хүмүүстэй. 5,6 сарыг маш томоотой өнгөрүүлжээ. Энэ хугацаанд нэг ч болзоонд явсангүй явах ч сонирхол алга байлаа. Яг л олон дахин уншсан ганцхан номноос өөр унших ном олдохгүй цаг нөгцөөх гэсэндээ дахиад л нөгөө номныхоо хуудсыг залхуутайяа эргүүлэх мэт мэдрэмж төрдөг болчихож. Хүсч хүлээж байсан тэр хүн маань ч гэсэн ялгаагүй сонирхолгүй санагдаж байна. Энэ бүхний эцэст ийм мэдрэмж авах  юм гэж санасангүй дээ. Өөрөө өөртэйгээ л байхдаа  сайхан байна. Гоё кино үзэж, сайхан дуу сонсож, амттай хоол идэж, согтотлоо ууж, санаа зовохгүйгээр бүжиглэж хэн юу гэхэд санаа зовохгүй, бусдын талаар анхаарахгүй зөвхөн өөртөө л сайхан санагдах зүйлсийг хийж амьдарч байна. Ингээд харахаар атаархах юмгүй надад хүмүүс атаархаад байдагийг нь олж мэдэх шиг. Би зүгээр л өөрийгөө жаргалтай байлгах сонголт шийдвэрийг гаргаж сурчээ. Бүх хүмүүст бас ийм сонголт хийх эрх байгаа боловч бэлэн биш гэдгээ мэдсээр байж дараа нь  өөрсдийгөө зовоох сонголт хийдэг. Зөв сонголт хийсэн нэгэндээ чи ч азтай юмаа, би яагаад ийм азгүй үйлийн үртэй хүн бэ гээд л атаархаж өгнө.
Манайхан нэг нэгнээ урамшуулж магтахдаа их тааруу. Зусардаж бялдуучилж ая тал засахдаа харин сайн юм шиг. Эргэн тойрны хүмүүс маань намайг муухай ааштай гэдэг ч тэд надаас холддоггүй. Яагаад гэвэл би юмыг их анзаарч ажиглаж хардаг болохоор жижигхэн ч гэсэн зүйл дээр хүмүүсийг хайр найргүй магтаж дэмждэг. Сайхан үгийг бусдаас хармлалаа гээд юу хоргодох вэ дээ. Өөрийгөө их чухал хүн гэдгээ мэдэртэл нь анхаарч дэмждэг. Харин надад буруу зүйл хийвэл миний нөгөө халуун дулаан байдал байхгүй болж маш хөндий нэгэн болдог. Магтаж байсан сайхан үгс, дэмжлэг, дотно байдал гэнэт байхгүй болчихоор бусад хүмүүсээс миний өгч байсан мэдрэмжийг эрж хайдаг ч над шиг тэгж өгөх хүн ховор шүү дээ. Тун удалгүй буцаад надаас уучлал гуйгаад хүрээд ирцгээдэг. Буцаад хуучин шигээ байх гэж чадлаараа аргадна. Тэр байдлыг харахаар хүмүүс үнэхээр өрөвдөлтэй санагддаг. Гэхдээ би уучилдаг л даа. Уучлахгүй байлаа гээд надад нэмэгдэх юм байх биш.
 Хэн нэгнийг таньж мэдэхийн тулд маш олон зүйлтэй тулгарч, тэр бүхнийг давж сэтгэлд нь хүрэхийн тулд юуг ч хийж чадах тийм шунан тэмүүлмээр сонирхолтой хүнтэй учрах юмсан. Тэр хүнээ алдахгүйн тулд дэргэдээ байлгахын тулд өөрийгөө ч алахаас буцахгүй сэтгэл хөдлөм галзуурмаар хүнтэй учрах юмсан. Өөрөөс минь өөр тийм сонирхолтой хүн байгаа болов уу энэ дэлхий дээр.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157