Тэмдэглэл-119
Өвөөтэй маань олон жил хөрш амьдарсан ахтай өчигдөр санамсаргүй дайралдлаа. Би ч таниагүй л дээ. Намайг сүрхий таниад тэр чи мөн үү гээд л нэг хүн хүрээд ирэхээр нь танилаа шүү дээ. Ойр зуурын юм ярьж байснаа энэ олон жилийн дараа ингэж чамайг таних хүн надаас өөр байхгүй байх даа гэж хэллээ. Яагаад гэсэн чинь чи багадаа их хөөрхөн байсан их харж явдаг байж билээ. Ийм болно гэж хэн санахав. Гэхдээ багын төрх чинь байна байна. Одоо хэдэн хүүхэдтэй болсон бэ гэж авдын. Уурлах уу, уйлах уу гэдгээ мэдэхгүй хэсэг алмайрлаа. Магтан муулна гэдэг нь л болсон. Насанд хүрээгүй охиныг харж явдаг байсан гэхээр нь бас муухай санагдчихлаа. Гэр бүлтэй мөртөө орой нь хоёулаа уулзъя гээд ярих энэ эрчүүдийг яахав. Эрчүүд яагаад нууцлаг харилцааг хүсдэг юм бол.. Нууцлаг бас аюултай болохоор нь уу. Хайр нь гэр бүлийн амьдралын явцад байхгүй болоод зүгээр л үүрэг хариуцлага дээр тогтдог болсон болохоор уу.
Өчигдөр шөнийн хэсэгхэн бороонд ганцаараа сайхан алхлаа. Хатуу ундаа ч нөлөөлөхөө больж дээ. Өндөр хувьтайг нь сонгоод байхад л ус ууж байгаа юм шиг л байдаг болж.
Туръя даа. 22 кг-г 6 сар хичээвэл хасч чадах болов уу. Бүжгээрээ л хичээллэхгүй бол бусад өөр аргаар жингээ хасна гэж худлаа л даа. Ажлын ч тэр, гэрийн ч тэр ойролцоо бүжгийн дугуйлан, сургалт энэ тэр байхгүй болохоор бас хэцүү юмаа. Байгаа газар луу нь явах гэхээр түгжрэлд хамаг цагаа өнгөрөөчих гээд байх юм. Гэхдээ шийдсээн. Яаж ч байсан энэ их өөхнөөсөө салъя. Сэтгэл санаа ч өөдрөг болох байх. Илүү эрч хүчтэй ч болно.

Comments
Post a Comment