Тэмдэглэл-123

Өвчинөө хүндрүүлж үхэх оролдлогыг минь ээж минь таслан зогсоолоо. Ямар л эх хүн охиноо өвчнөө эмчлэхгүй яваад байхыг харж тэсэх вэ дээ. Дахиад л ээжийгээ зовоочихлоо. Ингэж ээжийгээ зовоосныхоо үйлийн үрийг би амсах вий дээ. Өөр шигээ хүүхэдтэй болчихвол яанаа гэж бодсон чинь гэнэт маш аймар санагдчихлаа. Ээжийн минь намайг гэсэн хайр халамж, дүүгээ хайрлах миний сэтгэл л намайг аргамжиж байх шиг. Хэн нэгнээс ямар ч хамааралгүй байх ямар байдаг бол.. Ганцаардсан, хаягдсан, гологдсон юм шиг байх болов уу эсвэл маш их эрх чөлөөтэй байх болов уу. Хэрвээ би өнчин байсан бол надад ямар ч эцэг эх ах дүү байхгүй би хэнээс ч хараат бус намайг хорих, аргамжих зүйл үгүй байсан бол бурханд тэрсэлсэн чөтгөрийн гар хөл болсон нэгэн байх байсан. Хорвоо дэлхийг үзэн ядаж, хүмүүсийг ч үзэн ядаж тэднийг гайхамшиг гэж хардаггүй зүгээр л махан бие гэж хардаг маш хэрцгий маш муу эмэгтэй байх байсан даа. Тэрийг мэдсэн юм шиг зөв хүн, сайн хүн, шудрага хүн байхаас өөр сонголт үлдээлгүй өөрийн доторх муу муухайг дарж нууж амьдрах аргагүй байдалд оруулж.
Хүн бүрийн дотор маш муухай хүн байдаг. Тиймээс Дэлхийг хүмүүсээс, хүмүүсийг өөрсдөөс нь хамгаалахын тулд  "хайр" гэгч зүйл байдаг юм шиг. Хэрвээ хүн эмэгтэй хүнээс гардаггүй, үүнд эрэгтэй хүний оролцоо ч байхгүй бид цэцэгнээс ч юмуу нэг юмнаас үүсдэг байсан бол энэ дэлхий дээр хүмүүс яаж амьдрах байсан бол. Нэг бол маш тайван гөлийсөн шунал хүсэлгүй хүмүүс байх байсан уу эсвэл хоорондоо байнга тэмцэлдсэн эмх замбараагүй байх байсан болов уу.
Монголд бэлгэвч хэрэглээнд нэвтрээд нилээн хэдэн жил боллоо. Хүмүүс ерөөсөө хэрэглэж сурахгүй юм. Маш цөөн үүрэг хариуцлагаа ухамсарладаг, ухамсартай, соёлтой, эрүүл мэндэдээ хайртай, цэвэрч хүмүүс л хэрэглэж байна. Орон нутгийн хүмүүстэй бол яриад байх юм байхгүй. Аймгийн төвүүдийн эмэгтэйчүүдийн эмнэлэг бол энэ асуудалд бүр дөжирчихсөн онц гойд эмзэг асуудал биш санагддаг болчихсон. Байдаг л асуудал шиг хандана. Хот ч бас орон нутгаас дутаад байх юмгүй. 4 жилийн өмнө эмэгтэйчүүдийн эмч болсон хамаатны эгч маань ажил дээр анх гарчихаад л үнэхээр шоконд орж байсан хүн одоо бол тоох ч үгүй байна. Эмзэглэж байсан сэтгэл нь алга болоод бас дөжирчихсөн. Үр хөндөлтийн тоо хэзээ ч буурч байгаагүй гэсэн. Үнэхээр аймар. Эрчүүдийн тэр бэлгэвчтэй бэлгэвчгүй хийх нь сайхан гэх нь бидэнд ямар ч хамаа байхгүй баймаар. Өөрийнхөө эрүүл мэнд, ирээдүйн зорилгоо ямар нэг азанд даатгаад хаяж болохгүй шүү дээ. Зөвхөн гэрлэх хүнтэйгээ бэлгийн харьцаанд ор гэж солиорохгүй ч заавал бэлгэвчийг эрэгтэйгээрээ хэрэглүүлмээр байна. Байхгүй бол зүгээр л хийхгүй байх ухамсартай баймаар байна.
Биеэ үнэлэгч авчаад бэлгэвч хэрэглэхгүй гэдэг эрчүүд бас байна. Хөөрхий нөгөөдөх нь болохоор хэрэглэнэ гээд  хоорондоо муудалцсан түүх бас байна. Хамгийн чухал зүйл дээрээ хамгийн заваан байгааг нь ойлгохгүй юм. Яаж ч бодсон сексийг маш тайван сайхнаар хийх байтал яанаа дараа нь ингэчихвий дээ, тэгчих вий дээ гэж санаа зовнин хийх хэрэг байна уу. Өөрөө ч сайхан байсан юмгүй дээр нь тэгээд эвгүй нөхцөл байдал үүсвэл яах болж байна. Заавал алдаж байж биш алдахаасаа өмнө хаширлаж болгоомжилж сурах зүйлс зөндөө бий шүү дээ. Бүх зүйлийг алдаж байж сурдаг юм гээд хаацайлаад байвал хайран сайхан бие, сэтгэл минь яах болж байна даа.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157