Тэмдэглэл-118

Ханиад маань хүндрээд энэ наадмын өдрүүдээр өөрийгөө ч гэрийнхнийгээ ч сайхан баярлуулж чадсангүй. 4 өдөр орон дотроо халуурч хэвтэх шив дээ. Ханиаданд л дарлуулчих юм даа.  Дотны хэдэн найзууд минь бүгд л гадагшаа яваад надад жаахан гунигтай санагдаж байна. Сүүлийнх нь бас л яваад өглөө. Бүгд л гадагшаа явж амьдар гэх юм. Явдаг ч юм билүү. Явъя гэвэл яг хаашаа явах уу. Тэрийгээ ч мэдэх юм алга. Энд хүлээж бодож байсан зүйлс бүгд бүтэхгүй болсон болохоор хүлээх зүйлгүй болчихсон болохоор би ийм гунигтай байгаа юм болов уу. Өөрөө өөрөөсөө ч залхах шиг. Нисэх юмсан. Нисч чаддаг ч байсан болоосой хүмүүс. Газар гэгчээр тусгаарлагдахгүйгээр эрх чөлөөтэй хаашаа л бол хаашаа л нисчихдэг байсан бол сайхан байхгүй юу.
 Надад хүмүүс баяр баясал авчрахгүй байгаа хэрнээ хүмүүсийн бүтээсэн зүйлс намайг тайвшруулах юм. Кино, ном, дуу хөгжим, зураг, бүжиг, хоол, согтууруулах ундаа гээд л..
Нэгтийм маш өөр мэдрэмж л надад хэрэгтэй байх шиг. Эсвэл шал өөр орчин. Магадгүй явах нь л зөв санагдаж байна. Нэг газраа дэндүү удаан байчихсан ч юм шиг. Гуниглаад уйтгарлаад байгаа шалтгаанаа ч мэдэхгүй юм . Юу нь болохгүй байгаа юм бол доо. Бас яагаад л дахиад сэтгэлээр уначихваа.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157