Тэмдэглэл-121

Би нэг зүйлийг ойлгодоггүй. Хүмүүс буруу хүнээ хайрлаад хамт байгаа гэдгээ мэдээд байгаа мөртөө яагаад салж чадахгүй зовоод байдаг юм бол. Юунд ч юм бэ нэг юманд найдаад л байх юм. Ийм хүмүүсийг би лав өөрөө өөрийгөө зовоох дуртай түүнээсээ өөрөө ч мэдэлгүй таашаал авдаг хүмүүс гэж боддог. Мэдсээр байж, бусад хүмүүс хэлээд анхааруулаад байхад дараа нь өөрийгөө шаналгах зовоох зүйлс хийдэг хүмүүс бол ийм төрлийн хүмүүс. Тэгээд дараа нь би мэдээгүй гэж хэлдэг. Үнэндээ мэдэхийн дээдээр мэдэж байж зүгээр л үгүйсгэж худлаа итгэл өөртөө үүсгэдэг. Үнэндээ бол өөрийгөө зовоох нь сайхан санагддаг. Мэдээж хэн ч би өөрийгөө зовоох нь надад сайхан байдаг гэж хэлэх вэ дээ. Байнга л ямар нэгэн юманд ороогдож хэзээ ч зовлон нь дуусдаггүй хүмүүс байдаг. Бусдын сайхан байгаад атаархаад л, өөрийгөө өрөвдөөд л.. Зарим нэгэн өрөвч хүмүүс эхэндээ мэдэлгүй туслаад л зовлонгоос нь салгалаа гэж бодовч дахиад л нэг шинэ зовлон үүсгээд хүрээд ирнэ.  Нэг бодлын зовлонгоос кайф авч амьдарч байгаад нь  атаархах шиг. Тэд зовлонгоосоо салмаар байна гэж ярьдаг ч яг үнэндээ салахыг хүсдэггүй. Зүгээр л бусад хүмүүс муу хэлэхвий гэсэндээ  азгүй, өрөвдэлтэй , үйлийн үртэй хүний дүр эсгэдэг. Заримдаа бие минь маш ихээр өвдөж байхад би биеэ суллаад тэр өвдөлтийг эсэргүүцэх гэлгүй зүгээр л мэдэрдэг. Тэгэхэд нэгтийм өвдөж байгаа мөртөө тааламжтай мэдрэмж мэдрэгддэг. Эдгээж зүгээр болголгүй энэ хэвээр нь үлдээчмээр. Яг л тйимэрхүү  гэхдээ илүү гүнзгийгээр таатай мэдрэмж авдаг байх гэж боддог.
Нөхөртэй зодуулдаг хэрнээ салж чаддаггүй эмэгтэйчүүд, хайрлахгүй байгаа хүнтэйгээ хамт байх гэж элдвийн шалтаг шалтгаан гаргаж ирдэг хүмүүс, чухал ажил гэдгийг мэдсээр байж хойшлуулаад ажлынхандаа загнуулдаг хүмүүс, найзуудаа хуурч тэднийг гомдоодог хүмүүс, хуулийн хариуцлага хүлээнэ гэдгээ мэдсээр байж азаа үзэж хууль бус зүйл хийдэг хүмүүс, хэзээ нэгэн цагт үхэх юмуу тахир дутуу болно гэдгээ мэдсээр байж аюултай зүйлс хийдэг хүмүүс, хэн нэгнээр үзэн ядуулах юм хийдэг хүмүүс гээд л бүгд мэдсээр байж хийдэг нь тэд өөрийн хэцүү хүнд нөхцөл байдлаас таашаал авдаг хүмүүс юм. Харин би ийм хүмүүст дургүй. Би өөрийгөө зовоох дургүй. Харин бусдыг зовоох дуртай. Тийм болохоор бусдыг зовоох дуртай надад өөрийгөө зовоох дуртай хүмүүс сайн байх юм даа. Өөрсдөө ч мэдэлгүй өөрийгөө зовоолгох гэж надад татагддаг юм шиг байна.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157