Тэмдэглэл-122

Шалихгүй юм байж өөрийгөө их юманд бодсон их зантай залуучуудыг харахаар дургүй хүрээд байх юм. Өөртэй нь суусан эмэгтэй бараг л жаргана даа гэж ярьж явдаг дүрдээ орчихсон  гэхдээ бодит байдал дээр эмэгтэй хүнээр тэжээлгээд гараа хумхиад суух хүсэлтэй  залуус. Өөрийгөө тэгээд гайгүй чинээлэг боломжийн амьдралтай гээд дүгнэчихнээ, хэдэн гайгүй явж байгаа ах дүү, найз нөхдөө гайхуулсан  сайн хүрээлэлтэй залуу гэгдэх сонирхолтой. Ажлын байран дээр энд тэндээс сонссон худал үнэн онол парактик ярьж мундаг гэсэн нэр зүүхийг хүсэгчид. Иймэрхүү ядмаг тэнэг яриа, хандлагад нь зарим бүсгүйчүүд автаад байх юм. Хөндлөнгөөс харж байгаа надад л бүтэхгүй залуу гэдэг нь харагдаад байхад л өнгө мөнгө, ашиг сонирхол харж байгаад л суугаад  дараа нь тэгээд ярьсан шигээ хүн биш гэдгийг нь ойлгоод нэг нэг хүүхэд тэврээд салах юмдаа бүсгүйчүүд. Үнэндээ өөрийгөө л бөөцийлж өөртөө л санаа тавихаас биш бусдыг хүндэлж хайрлаж мэддэггүй халамжилж чаддаггүй хүмүүс. Нэг л их брэнд, бизнес санаа, гадаад дотоод асуудал ярьсан хүмүүс. Дотор нь өөрийнх бодол нэг ч байхгүй, зүээр л бусдаас сонссон уншсан зүйлээ өөрийн мэт болгоод ярина. Нэг их юм яриад байдаггүй болохоор намайг юу ч мэддэггүй, мэддэгүй болохоороо дуугүй суудаг гэж боддог юм шиг байгаан. Зүгээр л улиг болсон тэнэг яриануудыг нь сонсохгүйн тулд дотроо өөр юм бодож өөр зүйлд анхаарч өөрийг нь тоохгүй байгааг ч мэдэж чадахгүй байж. Бас тэгээд эмэгтэй хүнийг мэддэг гэдгээ гайхуулахад нь инээд хүрэх юм. Яана даа яана ийм хэлбэр хөөсөн залуучууд засрах болов уу.  Засраг нэг зүйл ч болов бодог гэсэндээ өөрийн сэтгэгдэлээ шулуухан хэлчдэг маань ихэнхдээ буруудаж сайн хүнийг гомдоосон муу эмэгтэй болох юм даа. Нэг их гайхуулаад байх юмгүй байж бусдыг голсон шилсэн өөрийгөө мэдрээгүй бүдүүлэг эмэгтэй болж хувирч байгаа юмдаа.
 Эрэгтэй хүмүүс ядаргаатай санагдаад, ажил хийх ч ядаргаатай санагдаад, амьдрах хүртэл ядаргаатай санагдаж байна. Олон жилийн өмнө өөрийгөө сорьсон шигээ дахиад  сорьж үздэг юм бил үү. Урам зоригтой болох гэсэн биш урам хугарчдын бол уу. Бас юуны тулд яах гэж гэдэг нь тодорхойгүй болохоор өөрийнхөө эцсийг дахиж үзэх хэрэг ч байна уу гэж бодогдох юм. Өөрийнхөө юу чаддагийг харах гэж өөрийгөө шахах заримдаа үнэхээр дарамттай санагддаг. Энэ зүйлийг маш утга учиртай зүйлийн төлөө хийхгүй юм бол дараа нь харамсах байх. Гэхдээ тэр утга учиртай зүйл нь юу байх вэ гэдэг л асуудал юмдаа.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157