Тэмдэглэл-120

 Эрүүл мэнд чинь сайнгүй байна шүү гэсэн дохиог бие минь надад өгөөд байгаа ч ямар ч  арга хэмжээ авмааргүй санагдсаар. Нэг бол өөрөө эдгэр үгүй бол үхье гэж бодогдох юм. Үхэл ирлээ гэхэд надад хоргодох харамсах сэтгэл алга. Хараагүй, үзээгүй, хийгээгүй маш олон зүйл байгаа ч гэсэн тэдгээр нь надад нэг их нөлөөлөхгүй байна. Энэ махан биенээс салчихвал нэгтийм маш их эрх чөлөөтэй, сэтгэл амарсан, хүнд зүйл нуруунаасаа авч хаясан юм шиг уужирсан, тайван амгалан, уртаар амьсгаа авч чадах юм шиг мэдрэмж төрөх юм шиг санагддаг. Одоо бол  энэ махан биенд хоригдчихоод гарч чадахгүй байгаадаа бухимдаад байгаа ч юм шиг, энд байгаа нь галзууруулах гээд байгаа ч юм шиг санагдаж байна. Даанч өөрөө өөрийгөө алж чадахгүйгээс хойш ямар нэгэн өвчний вируст найдахаас.
Хүмүүс харамсахгүй амьдрах гэж хичээдэг. Хармсахгүй амьдрана гэдэг нь бусдаар хүрээлэгдэж, бусдад хүндлэгдэн, бусдаар хайрлуулж үхэхэд нь зөндөө хүн араас нь чин сэтгэлээсээ гашуудаж сайнаар дурсагдан үлдэхийг хэлэх юм шиг байна.
Амжилттай яваа, өөрийнхөө хийхийг хүссэн зүйлээ хийж амьдарч байгаа мундаг хүмүүсийн өгсөн ярилцлага, бичсэн нийтлэлүүдийг унших дуртай.  Тийм нийтлэлүүдийг унших бүрт яаж нэг зүйлдээ ингэж дурлаж чаддаг юм бол гэж бодогддог. Өдийг хүртэл би лав өөрийгөө идэвхжүүлэх зүйлээ олоогүй л байна. Олно ч гэж бодохгүй байна. Нэгхэсэг овоо дурлаж хичээж байснаа гэнэт дургүй нь хүрээд больдог энэ зан бол ганц миний биш дэлхий дээрх хүмүүсийн дийлэнхийнх нь зан. Тиймээс л амжилтанд хүрдэг хүмүүс цөөн байдаг байх. Дэлхийн хүн амын 70%-тай нь адилхан юм байна гэдгээ мэдсэн чинь амьдрал нээх сонирхолтой санагдахгүй байна. Энэ дэлхий дээр нэг нэгэнтэйгээ гадна төрхөөрөө  эсвэл үзэл бодол, сонирхдог зүйлсээрээ, хүсдэг зүйлсээрээ, мөрөөдлөөрөө ч ижил төстэй хүмүүс зөндөө бий. Гол нь тэд нэг нэгнээ мэдэхгүй. Тиймээс л бид өөрсдийгөө цор ганц гэж итгэж явдаг байх.
Миний ирээдүй бол гэр бүлийн амьдрал зохиогоод үр хүүхэд, нөхөр, ажил гэсэн маршрутаар нэгмэдэхэд өнгөрнө үгүй бол "сайн эгч"-ийн замналаар амьдарч насыг ганцаараа барах. Энэ уйтгартай өөрчилж чадахгүй ертөнцөөс тасрахын тулд өөрийн толгойд байдаг хийсвэр ертөнцөдөө хэсэгхэн ч гэсэн байхын тулд мансуурдаг байх. Мансуурах сайхаан. Гэхдээ бодит ертөнцөөс бид хаашаа ч зугатаж чадахгүй. Тиймээс  үүнийг хүлээн зөвшөөрч бууж өгөх хэрэгтэй болдог. Бууж өгөхгүй байх ямар ч арга байхгүй. Бууж өгөхгүй шүд зуулаа гээд эцэстээ өөрөө өөрөө хохирогч болон үлдэхээс цаашгүй.
Энэ хүртэл амьдарч ирсэн түүхээ харахад өөрийгөө хангалттай сайн байсан гэж дүгнэмээр байгаа ч илүү зүйл хийж ирсэн хүмүүстэй харьцуулахад хангалтгүй санагдаж байна. Ийм ялгааг мэдрэх дургүйг минь яанаа.
Кино урлагийн гайхалтай жүжигчин болж гялалзах байсан би хувь заяаны тохуурхлаар сэтгэл санаагаар байн байн унадаг, ямар ч идэвхгүй, өөрөө өөртөө бичиж байж тайвширдаг, залхуу, бүдүүн эмэгтэй болон хувирч.Миний хувь заяа ингэтлээ эргэсэнд үнэхээр гайхах юм. Даанч буцах зам гэж байхгүйгээс хойш яалтай билээ. Эвлэрч амьдрахаас өөр сонголтгүй. Сөрж зогсдог эсвэл өөрчилөх гэж тэмүүлдэг өөрчилж ч чаддаг  төрлийн хүн биш болохоор тийм хурц хүчтэй хүн биш болохоор одоо яая гэхэв.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157