Тэмдэглэл-146
Эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүд бидний яагаад ч ойлгохооргүй сонин сонголтуудыг хийх юм даа. Манай нэг багаасаа найзалсан найз байна. Өчнөөн жил араас нь гүйж хайртай дуртай, хамт байхгүй бол үхлээ хатлаа гэж арайхийж эхнэрээ болгож авсан бүсгүйгээ хөөрхөн охинтойгоо орхиод хүний 3 хүүхдийн эцэг болох сонголтыг хийх юм. Хичнээн ятгаад ч бараагүй, миний өмнөөс би энэ хүнд үнэхээр хайртай гэдэг үгийг хэлж амыг минь тагласан юм даа. Хайртай гэж байхад би одоо юу гэхэв дээ. Энэ бол зүгээр л ганц жишээ юм даа.
Зөвхөн өөрийнхөө хайрладаг эмэгтэйчүүдийг хүндлээд хөндлөнгийн, танихгүй эмэгтэй хүнтэй муухай харьцдаг эрчүүд надад лав таалагддаггүй. Миний хайртай хүн надаас өөр эмэгтэй хүмүүстэй муухай харьцахыг би лав харж тэвчихгүй ээ. Ер нь хэний зөв буруу байсан хамаагүй би юу ч болж байсан эмэгтэйчүүдийнхээ талд зогсдог. Эмэгтэй хүн болж төрж амьдрах чинь эр хүн байхаас хамаагүй хэцүү. Тийм болохоор ядаж эмэгтэй хүн эмэгтэй хүнээ хүндэлж ойлгодог байх хэрэгтэй гэж боддог. Эмэгтэйчүүд хоорондоо бусад эмэгтэйчүүдээ муулахыг бол би дуугүй хараад л байж байдаг. Харин эрэгтэй хүнтэй нийлж муулахыг бол яагаад ч зүгээр хараад байж чаддаггүй.
Бас л эрчүүдийг үл тоодог зан маань сэдэрчихэж. Гэхдээ хэд хоногийн өмнө эрэгтэй хүнд тэврүүлсэн чинь гоё санагдаж байна лээ шүү. Чанга тэврэлт, эр хүний үнэр. Гэвч тархи минь надад жаахан ганцаардсаны төлөө хол явахгүй, бүтэхгүй харилцааг эхлүүлж хүний хүүхдийг зовоох гээ юу. Чи дараа нь харамсана шүү дээ гэж хэлэхэд муухай харцаар ширтээд дахиж битгий ингээрэй гээд л явуулах шив дээ.
Ганцаараа байхаас айсандаа ч юмуу, залхсандаа ч юмуу, уйтгарласандаа ч юмуу тохирохгүй нэгнийг дэргэдээ байлгах гэж хичээх нь утгагүй зүйл шүүдээ.
Өнөөдөр залуу насныхаа нэг хэсгээ задгай мөнгө шиг хийсгээд, татсан тамхины иш шиг золбин үрнээ. Ингэж битгий амьдар гэж хэн ч билээ бичсэн байсаныг уншсан юм байна.
Клабын гэрэл дор жоохон биеэ сул тавинаа. 500 гр хасах ч юм билүү.
<br />

Comments
Post a Comment