Тэмдэглэл-149
Дахиад л бүх зүйл уйтгартай санагдаад эхэллээ. Ууж идэж, цэнгэж наргих ч ямар ч утгагүй, сэтгэл сэргээхгүй байна. Бодвол ханачихсан юм шиг байна. Уйтгартай санагдаж байна. Амин зуулгын төлөө ямар ч хүсэл тэмүүлэлгүй, цаг нөхцөөсөн ажлаасаа ч залхаж байна. Найзуудтайгаа уулзах ч хүсэл алга. Гэртээ ч харих ч хүсэл алга. Болдогсон бол хэдэн зуун жилээр унтах юмсан. Эсвэл эзэнгүй арал дээр тэнгэр ширтээд л хэвтээд баймаар санагдаж байна. Эрэгтэй хүн сонирхолгүй санагдаад байгаа болохоор хайр дурлал ч надаас хол байна.
Хүсч байгаа зүйлс зөндөө байна. Хэн нэгэн май гээд өгвөл авмаар санагдаж байгаа зүйлс зөндөө байна. Гэвч өөрийнхөө хичээл зүтгэлээр гэхээр худлаа санагдаад байх юм. Өөрийгөө дайчилж чадахгүй юм. Чадахгүй гэдгээ мэдээд дайчлахгүй байгаа юм болов уу эсвэл минийх болох нь бодит байдал дээр худлаа болохоор өөрийгөө хуурмааргүй байгаа болохоор тэр үү.
Нэг л сул дорой санагдаад байх юм. Сул дорой нэгэн боловч энэ үнэнг зөвшөөрч чадахгүй хүчтэй нэгэн болохыг хүсэвч хүслээс цаашгүй болохоор бүх зүйл уйтгартай төвөгтэй яршигтай санагдаад байгаа юм болов уу.
Дэлхийн баялагийн 99%-г хүртдэг хүн амын 1% болмоор байгаа ч 1%-ийг нь хүртдэг 99%-нх нь нэг нь байсаар л байгаад үхэх юм шиг санагдаж байна. Муухай санагдаж байна. Өөрийгөө ийм сул дорой нэгэн гэдгээ мэдэрсэн чинь.
Юуны төлөө зорих вэ, яаж өөрийгөө идэвхжүүлж урагш хөдөлгөх вэ гэдгээ ч мэдэх юм алга. Юу ч сэтгэл хөдөлгөхгүй юм. Эсвэл сэтгэл хөдлөлөө дараад байгаа юм болов уу. Дараа нь урам хугарахвий гэхээс.
Нэгэнт хийж чадах юм байхгүйгээс хойш өөрийгөө тайван байлгахын тулд мод, цэцэг, ургамал тарьсан шигээ нам гүм амьдрах нь дээр санагдаж байна. Ингэж амьдрах орчинг нөхцөл байдлыг бий болгохын тулд бас л уйтгартай зүйлсийг хийх болох нь. Нэг бол хүүхдийн номны зохиолч болмоор санагдаж байгаа ч маш олон сайхан үлгэрүүд бичмээр байгаа ч бичих гээд суухаар толгойд юу ч орж ирэхгүй юм. Тиймээс энэ хүслээ орхисон нь дээр бололтой. Зүгээр л сайхан цэцэг навч мод ургуулаад явж байвал илүү бодитой бас биелүүлэх боломжтой. Дараа нь үр хойчид минь ч үлдэцтэй юм шиг санагдаж байна. Гэхдээ магадгүй үр хүүхэдтэй болвол тэдэндээ ярьж өгөх сайхан үлгэрүүд толгойд орж ирэхийг үгүйсгэхгүй л дээ. Ямар ч байсан энэ бодлоо хадгалж л байя.
50 нас хүрээд ганцаараа аялалд явах зорилгоосоо яасан ч, юу болж байсан ухрахгүй ээ. Үүндээ зориулаад хадгаламж нээгээд сар бүр 30,000 төгрөг хийж байгаа. Үүнийгээ таслахгүй бас үрэхгүй ээ. Хэрвээ энэ зорилгоо биелүүлж чадахгүйд хүрвэл галзуурах байх. Тиймээс тэр хүртэл бууж өгөхгүйхэн шиг явах болно. Яахав ирээдүйд амьдрал минь сайхан байвал санхүүгийн хувьд боломжтой байх юм бол эрт явсан ч болно л доо.
Надад хайр хэрэгтэй байна. Даанч хайр надаас хол байгаад байна. Уйлмаар санагдаж байна. Даанч нулимас гарахгүй нь. Хашгирмаар байгаа ч хоолой бас гарахгүй нь. Яг л өсвөр насны хүүхэд шиг байх юм. Өсвөр насандаа ч ийм байгаагүй ш дээ. Одооныхоосоо илүү том хүн шиг байсан юм байна.
Кинон дээр гардаг шиг бүхнийг миний өмнөөс хийгээд, урдах замын минь чулууг холдуулаад өгөх хэн нэгнийг заримдаа хүсэвч тийм зүйл бодит амьдрал дээр байхгүйг мэдэх нь үнэхээр гунигтай санагдаж байна.

Comments
Post a Comment