Stand by me

Өөрийгөө сул дорой нэгэн гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Хурц дайчин, урсгал сөрдөг нэгэн  биш болохоор, тайван амгалан байдлыг эрхэмлэдэг, бас зовлон, эрсдэл даах чадвартай нэгэн биш учир. Гаднаасаа бол тэнгэр нурж байсан ч ажрахгүй давах нэгэн шиг асар их сэтгэлийн тэнхээтэй хүн шиг харагддаг ч яг үнэндээ бол эсрэгээрээ шүү дээ.
Бас өөрийнхөө хувьд өөрийгөө чухал хүн гэж мэдрэх хүсэл хэрэгцээгээ ч орхих болно. Бусдад ч гэсэн өөрийгөө чухал мундаг хүн гэж ойлгуулж, түүнээс авах мэдрэмжинд автахгүй байхаар шийдлээ.
Өөрийгөө бусдад лаг мундаг гэж ойлгуулж, хүлээн зөвшөөрөгдөх гэж хичээж байснаас зүгээр л бусад хүмүүсийг өөрөө өөрийгөө лагаар мэдрэхэд нь тус нэмэр болж явъя /Be your own hero/.
Өөрийнхөө уураг тархитай нилээн тулж ажиллах шаардлага гарч байна даа. Нэгэнт ингэж шийдсэнээс хойш хувирамтгай зангаасаа болж өөрчлөгдөхгүйн тулд үүнийгээ  зарчим болгож өөртөө итгүүлэх хэрэг гарч байна.
Ингэчихвэл үнэхээр амар амгаланг мэдрэх байх даа. Юу ч болсон нээх гуниглаад шаналаад байхгүй. Сэтгэл санаа дээшээ доошоо савчаад байхгүй.
Нэгэнт л ферари унаж хурдны зам дээгүүр салхи татуулан явж чадахгүйгээс хойш, хэдэн давхар хауст амьдрахгүйгээс хойш, дансандаа хэдэн сая доллартай болохгүйгээс хойш, алмаз эрдэнэ хэрэглэхгүйгээс хойш, сошиал ертөнцөд мэдэн мянган дагагчтай болохгүйгээс хойш, саран дээр очихгүй, сансарт нисэхгүй, харь гаригийнхантай уулзахгүй нь тодорхой болохоор бодит байдалтай нүүр тулнаа. Үнэхээр уйтгартай сонсогдож байгаа ч яалтай билээ. Гэхдээ биелүүлж чадахгүй гээд мөрөөдөхөө болилтой биш бага зэргийн фантази хэрэгтэй. Тэгэхгүй бол үнэхээр уйтгартай бодит ертөнц шүү дээ.
Одоо нээх утга уянгын үгнүүдэд автахаа больчихож. Тийм үгс уншихаар дотор муухайрч байна.
Зүгээр л тухайн цаг үеийн аясаар л амьдарч байгаад үхье. Гэхдээ ганц хүсч байгаа зүйл бол мэдээж сайхан хайрыг бий болгомоор байна.
Энэ дэлхийн амьдрал ер нь яагаад ийм толгой эргүүлэм юм бэ. Сонирхолтой хэдий ч учир нь олддоггүй зүйлс сүүлдээ залхмаар санагддаг шиг залхмаар санагдаж байна. Зүгээр л энэ хязааргүй галактик дунд ганцаараа л амьдрал бий болсон гариг байгаад хүн гэдэг амьтан нь төрөөд өсөөд хөгжөөд үхээд дуусдаг ухаант организм л байгаад элдэв янзын сүнс энэ тэр гэж байхгүй. Элдэв янзын нууцлаг юмсгүй амьдрал байсан бол хичнээн амар. Ямар ч там диваажин, хувь тавилан, хойд урд нас, бурхан  энэ тэр гэж байхгүй.
Хүн, дэлхий хоёр ерөөсөө судлагдаж дуусахгүй юмдаа.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157