37°C

Шинэ он гарахаас өмнө гээд ойрд уулзаагүй  бас мөддөө ч тухтай бөөнөөрөө уулзаж чадахгүй гээд хэдэн найз охидтойгоо баасан ахын өдрийг тохиолдуулан гарваа. Тэгээд явж байгаад нилээн орой нэгэн клабд орсон чинь тайчих үзүүлбэр үзүүлдэг юм байна. Яахав ээ дажгүй л юм байна лээ. Харин тэнд байсан эрчүүд бол үнэн шүлэнгэтсэн муухай харцаар тайчиж буй 2 охиныг харцгааж байна лээ. Орилолдоол, зарим нэгэн юм үзээгүй баагийнууд нь бичлэг хийж болохгүй гээд байхад хийх гэж оролдоол.. Муухай сэжгийн төрхнүүд надад харагдаж байсан ч харин нэг залуу дээр өөрийн эрхгүй харц тогтов. Ширээн дээрээ ганцаараа үлдээд тэр үзүүлбэр лүү огтхон ч анхаарал хандуулахгүй утсаараа оролдоод сууж байв. Нэг бол тэр тэндхийн байнгын үйлчлүүлэгч учир улиг болсон болохоор тоохгүй байгаа, 2-рт тэр охидыг харахаас илүү чухал зүйл утсан дээр нь байсан байх.
Магадгүй бусдаас өөр байгаа түүний байдлаас би анхаарлаа салгаж чадахгүй байлаа. Найзууд нь бүжиглэж, энэ тэрүүгээр хүүхнүүдтэй маазарч байхад ерөөсөө тоохгүй зүгээр л найзуудыгаа бодоод ирсэн хүн шиг л сууж байв.
Өөрийг нь учиргүй ширтээд байгаа над руу ч тэр нээх харц тогтоож харсангүй.  Гэнэт яагаад ч юм бэ өөртөө итгэлгүй нэг л сулбагар болчихсон. Гарч явахдаа түүнтэй хальт тааралдсан чинь ядам хуруундаа бөгжтэй залуу байна лээ. Бусад нь ч ялгаагүй.
Энэ яг мөн байх гэсэн хүмүүс нь гэр бүлтэй байж таарах юмдаа. Заримдаа өөрийнхөө зарчмаас ухарчмаар санагдах юм. Ядаж нууц амраг нь болоод ч хамаагүй дэргэд нь баймаар ч юм шиг. Иймэрхүү бодлууд хааяа хааяа толгойд орж ирэх болгонд чиний хайртай хүн чамаас өөр эмэгтэйд жаахан ч гэсэн өөр сэтгэл гаргавал чи тэвчиж чадах уу гэж асуудаг. Мэдээж үгүй.
 Ядаж байхад сүүлийн үеүдэд та, эгчээ, аниа гэж дуудуулах нь улам бүр ихсээд бачимдуулаад байх юм даа. Нас явж байгаагаа мэдрэх чинь муухай юмдаа. Өөрийгөө бол дотроо 25-тай л байгаа мэтээр бодоод яваад байгаа хүн шүү дээ. Нэг их хайр сэтгэл, дурлал энэ тэр гэж гүйхгүй байсан чинь сүүлдээ нилээн ганцаардах шинжтэй. Гэхдээ ингэлээ гээд хүсэхгүй байгаа хүнтэйгээ хамт байх сонголтыг хийхгүй ээ.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157