Тэмдэглэл-147
Хийх ажилгүй, цаг зав ихтэй, цаг нөгцөөх гэсэндээ, эсвэл ярих юм олдохгүй болохоороо хов жив ярьж, худал цуу үг тарааж явах юм даа хүмүүс. Жижигхэн зүйл олж мэдчихээд түүн дээрээ давс хужир нэмээд зохиож найруулаад кино шиг юм энд тэнд ярьж явах юм. Сонссон хүний инээд хүрмээр юманд хүмүүс итгэдэг ч юмуу үгүй ч юмуу бүү мэд. Гэхдээ бүгд л тэр тэгж гэнэ, ингэсэн гэнэ гээд хоорондоо ярьцгаана. Хөөрхий муу цууны ярианы эзэнд л хэцүү. Бүгд л түүнийг нь үнэн гэж хүлээж аваад, тэгж бодоод байгаа юм шиг санагдаад шанална.
Үйлийн үр буюу эргэх холбоо ч үнэхээр хэцүү зүйл юмдаа. Сайны үр нь сайхан л байх. Муугийн үр нь хэцүү юм даа. Жишээ нь миний мэдэхийн эхнэртээ гар хүрдэг байсан ах нарын охидууд өнөөдөр нөхөртөө зодуулж байна. Эхнэрээ нус нулимастай нь хутгадаг байсан бол одоо охидууд нь нус нулимсандаа хутгалдаж байна. Айлын охин зовоосных нь төлөө өнөөдөр өөрийн охин нь зовж байна.
Муу аав минь хэдийгээр амьдралаа сайхан авч явж чадаагүй ч ээжид минь гар хүрэх нь битгий хэл муухай ч харж үзээгүй. Манай гэрт үргэлж нэг талын хэрүүл болдог байсан нь ээж л ганцаараа үглэж загнадаг. Хэн ч ээжийн өөдөөс ганц ч үг ган хийдэггүй. Гэхдээ дотроо бол бүгд л хэрэлдэж байсан байх л даа.
Охинтой эрчүүд минь л илүү ухаалаг байх хэрэгтэй байх шиг. Охиноо ямар хүнтэй учраасай гэж хүсдэг яг л тэрэн шигээ л ээжид нь хандахгүй бол ч.
Гэр бүлийн амьдрал зохиогоогүй болохоор намайг амьдрал мэдэхгүй, амьдралын туршлагагүй гэж сайн найз минь хэлэхийг сонсоод гол зурах шиг боллоо. Хүн бүрт өөрийн өөрийн гэсэн зовлон жаргал бий. Хэнийх нь ч хөнгөн зовлон биш. Бүгд л зовлонгоо дааж амьдардаг болохоор бусдынх хөнгөн, өөрийнх нь хүнд юм шиг санагддаг бололтой.
Харин ч бусдын бал бурам шиг үг, халуун үнсэлтэнд нь авталгүй бүгдийг бодитоор, байгаагаар нь харахыг хичээж өөрийн догдлолоо дарж зөв хүнээ олох гэж хичээж энэ хүртэл явж байгаа минь гэр бүлийн амьдралтай болохоос дутуугүй хэцүү зүйл юм шүү. Хүмүүс шиг ганцаардахаас айсандаа дараа нь харамсах сонголтыг хийхгүйн төлөө хичээж байгаа минь бусдын нүдэнд нээх жаргалтай харагдддаг бололтой. Угааасаа юу ч болж байсан нээх гуниг царайлаад яваад байхыг хүсдэггүй болохоороо дандаа л аль болох жаргалтай байгаа юм шиг цоглог байхыг хичээдэг маань бусдыг жаахан атаархуулдаг бололтой. Харин ч гэр бүлтэй хүмүүст уураа гаргах нөхөр байна, эрч хүч авах хүүхдүүд нь байна шүү дээ.
Эмэгтэй хүн хайртай хүнээ хайр халамжаар бөмбөгдөж өгдөг. Бүгдийн өмнөөс хийгээд л нэг л сайхан нөхөр тэнд яваад л байна. Бүх юм ийм л байдаг юм байна ингэх ёстой юм байна гээд ойлгочихно. Гэтэл нэг өдөр эмэгтэй нь ядрана залхана. Тэгээд л муу нөхөртөө бухимдаж эхлэнэ. Харин нөхөр нь юу ч ойлгохгүй. Тэнгэр шиг л хүндлээд хайрлаад сүйд болоод байсан эхнэр нь аянга цахилгаан шиг бууж гарахад гайхаж хоцроно. Төд удалгүй эмэгтэй нь гэмшсэндээ ч юмуу дахиад л хайр халамжаар бөмбөгдөж эхлэнэ. Бас удалгүй гомдоод л бөөн юм болно. Тэгээд л ойлголцохоо байчихна. Хараад байхад эмэгтэй хүн хайртай хүндээ юу сайхан тэр бүгдийгээ өгдөг. Эрчүүд аваад л байна. Өгөхгүй. Хүсээгүй ч аваад л байх ёстой юм байна гээд ойлгоод аваад байдаг.Дараа нь буруутан нь хүсээгүй байхад нь өгсөн эхнэрийнх эсвэл буцааж юу өгөхөө ойлгоогүй нөхрийнх л байдаг. Ярилц, ойлголц гээд хэл гэдэг эрхтэн заяачихаад байхад нэг нэгнийгээ далдаас мэдэрч ойлгуулах гээд байдаг нь сонин. Харцаараа нэг нэгнийгээ уншина ч гэх шиг. Үгүй яахав тэмээ хариулсан хүн буураа андахгүй гэгчээр нэг нэгнийхээ юу бодож мэдэрч байгааг таамаглаж болно л доо. Гэхдээ л ярилцахгүй юм.
Сархад савнаасаа бусдыг дийлнээ гэж. Үнэхээр хүмүүсийн мэдэхгүй төрхийг харуулдаг зүйл шүү. Надад лав тэр төрхүүдийг харах хөгжилтэй байдаг. Ер нь эрэгтэй хүнийг нэг согтоож үзэх нь зөв санагддаг. Эрүүлдээ цэмбэгэр байдаг хүн согтохоороо шоротой хутгалдаад явж байхад эсрэгээрээ согтохоороо цэмбийдэг хүмүүс байна. Ер нь ямар ч даруу төлөв, томоотой гэсэн хүнийг үгүй болгодог энэ чин тийм ч даруу хүн биш юм байна гэж гэх ойлголтыг өгдөг зүйл шүү. Согтохоороо тэгээд эр эм гэлтгүй сайхан дүмбийгээд л улаа бутраад сууж байдаг хүмүүс л гоё санагдаад байдаг юм даа.
Энэ дууг сонсож байгаад үнсэлцэнэ гэсэн хүслээ хэзээ нэгэн цагт заавал биелүүлнээ.

Comments
Post a Comment