Тэмдэглэл-148
"Атаач хүмүүст бүгд л дургүй байдаг мөртлөө бүгд л бусдад
атаархуулмаар амьдрахыг эрмэлздэг, сонин юмаа!" гэсэн онигоо уншиж жаал
инээлээ. Үнэхээр зарим хүмүүсийг ойлгодоггүй. Өөртөө сайхан л санагдах
зүйлсийг хийхийн оронд бусдад таалагдах, бусдаар магтуулах, бусдын
сэтгэлд алхам тутамдаа анхаарч амьдрах юмдаа. Ийм амьдрал хэцүү
санагддаггүй л юм байх даа. Надад лав бусдад таалагдах гэж хичээж
байснаас өөртөө таалагдах нь чухал. Би л өөрийгөө үзэн ядахгүй байвал
бусад хүмүүс надад дургүйцэх нь огтхон ч хамаагүй. Миний мэдрэмж, миний
бодол л надад чухал болохоос бусдын мэдрэмж, бодол чухал биш байдаг.
Магадгүй энэ зангаасаа болоод би бусдаас дандаа "хачин хүн шүү" гэдэг үг
сонсдог байх л даа. Эсвэл " муухай зөрүүд юмаа чи" гэсэн үгийг сонсдог.
Би зөрүүд биш л дээ. Зүгээр л хүмүүстэй санал нэгдэхгүй байгаагаа шууд
хэлэхэд харин хүмүүс миний тэр байдлыг зөрүүд гэж хардаг.
Бас бусдад таалагдах гэж өөрийнхөө үзэл бодол, санааг нуудаг, олонхийн ам дагуулдаг, өөрийнхөө бодлоос ухардаг хүмүүс их байх юмдаа. Өөрийг нь тэнэг гээд бодчих вийдээ, тэнэг юм шиг харагдчихвий дээ гэсэндээ нээх мундаг хүний дүр эсгэцгээх гэж оролдох нь инээдтэй шүү.
Надад хүмүүс би ийм тэдээр аваад ингээд тэгээд тийм юм хийгээд тэдэн төгрөгийн ашиг олоод тийшээ аялж яваад гээд л бусад хүн сонсвол атаархмаар зүйлсэд би огтхон ч атаархаж элдэв янз болдоггүй. Тийм болохоор ч тэр үү нэг найз маань чамд л юмаа ярих сайхан байх юмаа. Бусад хүмүүст ярихаар дараа нь бөөн хэл ам болчихсон байх юм гэж гэж хэлж байсан. Хүмүүсийн материаллаг зүйлсийн талаарх яриа надад сонин биш. Сонсоод л дараа нь мартчихдаг. Харин өөр зүйлс миний атаархлыг төрүүлдэг. Юмсыг маш гайхалтай өөрөөр харж чаддаг хүмүүс байдаг. Яаж сэтгэхээрээ ийм зүйлийг хүртэл бодоод олчихдог байнаа гэмээр. Тэр хүмүүсийн оюун ухаан, бүтээлч санаа, түүнийгээ бий болгосон ур чадварууд нь миний атаархлыг асар ихээр төрүүлдэг.
Ямар нэгэн зүйлд бүхий л анхаарлаа төвлөрүүлээд эргэн тойрон дох орчноосоо тасарчихсан байх үеийн тэр дүр төрх бол хамгийн дур булаам төрх байх.Хүмүүсийн бүтээлч байдал нь л сэтгэл татам байх юм даа.
Хов яриад л цай ууж суудаг сайхан хүүхнээс илүү энд тэнд ямар нэгэн зүйл бүтээж амжуулж явдаг энгийн бүсгүй илүү сайхан харагддаг, гүзээгээ унжуулаад том том бүлтэрч биеэ зовоохгүйхэн шиг сайхан амьдрах хүсэлтэй залуучуудаас илүү юуг яаж хийвэл илүү амар, илүү сайхан болгох вэ гэдэгт санаа тавьдаг залуучууд илүү сайхан харагддаг. Энэ сайхан харагдах байдлаасаа татгалзах мөртөө бүгд л бусдад сайхан харагдах гэж хичээх юмдаа.
Аялах газрын минь хамгийн эхэнд Ибиза арал байх болно. Youtube-с үздэг бичлэгүүдээ нэг л өдөр өөрийн нүдээр харах байх.

Comments
Post a Comment