Тэмдэглэл-138
FB нээснээс хойшхи жил гарангийн хугацаанд миний ажлын бүтээмж үнэнхүү буурчээ. Урьд нь өдөртөө дуусгадаг амжуулдаг байсан ажлуудаа 50%-ийг нь л хийдэг болж. 10 мин гялс гүйлгээд харчихая гэж ороод л 2 цаг болчихсон байх юм. Ямар ч хяналтгүй шууд автчихдаг болчихож. Тэгээд орохгүй байя гэхээр хүмүүс чинь чатаар ажлаа явуулаад байдаг болохоор бас болохгүй юмдаа.
Хийх ёстой ажлууд маань улам л нэмэгдээд овоороод л байна.
Залуу охидууд маань нэг л үүрдийн, цор ганц, үнэнч, чин хайртай учрахыг хүсч байгаагаа ярих юм даа. Тэр хүсээд байгаа хайр нь хүрээд ирэхэд хүлээж аваад үүрдийн, цор ганц, үнэнч хайр болтол нь хайрлаж чадахад бэлэн үү гэдэг чинь том асуудал шүү дээ. Өөрөө юу ч өгөхгүй зүгээр л аваад байхыг хүсэх юм. Намайг тэгж хайрлаад, надад тэгж хандаад, намайг тэгэхэд өөдөөс минь тэгэх гэсэн нэг л өөртөө тааруулсан хайрыг хүсэх юм.
Би тэдний насан дээр хайрыг юу гэж хүсдэг байлаа гээд бодсон чинь үлдсэн насаараа хамт байж хайрлах хайр минь эрт битгий ирээсэй жоохон хожуу намайг бэлэн болсон үед л ирээсэй гэж хүсдэг байсан. Над шиг зугаацах, сэлгүүцэх дуртай хүнд хайр гэгч нь эрт хүрээд ирвэл хийхийг хүссэн зүйлсээ сонгоод хайраа орхих нэгэн болохоор дотроо зөв цагтаа зөв хүнтэйгээ л учрах юмсан гэж одоо ч гэсэн хүсч явдаг. Төрөл бүрийн олон янзын хайрын харилцааг үүсгэж туршлага суухыг л хүсч цаг нь болоогүй үед цор ганц, үнэнч, насан туршийн хайртайгаа учрахаас айдаг байлаа.
Одоо ч гэсэн айдастай л байна. Хэн нэгний царайг өглөө болгон харж, шөнө бүр тэвэрч унтаж, үр хүүхдийг нь гаргаж, хамт амьдарч бүх л зүйлсээ хуваалцана гээд төсөөлсөн чинь нэг л хэцүү мэдрэмж төрсөөр. Энэ л мэдрэмжийг надад өгөхгүй, ингээд төсөөлөхөөр сайхан санагдах тийм л хүнтэйгээ учирсан үедээ зөв хүнтэйгээ учиржээ гэж мэдрэх байх даа. Ямар нэгэн харамсал, эргэлзээг мэдрэхгүй өөртөө 100 хувь тиймээ энэ мөн гэж хэлэх тэр хүртлээ явах байх даа.
Нэг харилцаа нь бүтэлгүйтсэн ч дахин эхлүүлж, дахиад бүтэлгүйтсэн ч дахиад л эхлүүлэх нь шаналахаас илүү догдлох нь гоё санагддаг болохоор тэр байх. Хүмүүс харин энэнээс нь залхдаг юм шиг байгаан. Шаналалдаа хэтэрхий их анхаараад шаналахгүй байх эцсийн сонголтыг хийдэг бас хийхийг хүсдэг. Харин би тэр эцсийн сонголтыг хийхээс татгалзсаар.

Comments
Post a Comment