This is the last time
Би Keane-д This is the last time гэдэг дуугаар нь дуртай болж байлаа. Анх Fm-ээр явж байхыг нь сонсчихоод кассетан дээр хуулж бичээд хичээл хийх болгондоо сонсдог байлаа. Энэ дууг сонсоод хичээлээ хийх урамтай байдаг байсан шүү. Бусад бүх дуунуудаас нь илүү дуртай.
Энэ зүйлийг хийхийн тулд их удаан бодсон л доо. Гэхдээ юу ч хийлгүйгээр зүгээр хараад сууж байгаад дараа нь харамсахаас айсан. Тэрний оронд байдал дараа нь яаж ч эргэсэн хамаагүй зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй нь зөв юм шиг санагдлаа. Ганц л удаа блогоо өөр зүйлд ашиглаж болох болов уу.
Түүний зургийг хараад таньдаг мэддэг хүн байвал надад хэлэх байх гэж бодоод. Зүгээр л энэ удаа ухармааргүй санагдаж байна.
Хэрвээ түүний зүрх сэтгэлд өөр хүн байдаг, эсвэл гэр бүлтэй бол би яах ч үгүй л дээ. Зүгээр л мартчихна. Тийм байлаа ч ядаж тэр хүн өөрийгөө шал танихгүй хөндлөнгийн хүнийг өдөр бүр инээмсэглүүлж байсан гэдгээ мэдэх хэрэгтэй юм шиг.
Магадгүй тэр ганц бие бол би түүнийг алдмааргүй байна. Үзээд алдмаар байна. Бүтэхгүй байсан ч зүгээр сууснаасаа л бага харамсах байх.

Comments
Post a Comment