Тэмдэглэл-137
Заримдаа миний зөн совин мэдрэмжүүд маань үнэн байх юмдаа.
Тамхины үнэр авахаар л тамхи тамаар санагдаад байдаг болчлоо. Арай тамхинд орж тэнэгтэх юм биш биз дээ. Яаж ч байсан тамхи л татахгүйг хичээх юм шүү.
Улаанбаатарт байдаг Христийн шашны нэг том байгууллагад ажлын шугамаар очлоо. Үнэхээр том байгууллага юмаа. Сүм, оффис хоёр нь нэг дор байдаг бололтой. Би үнэхээр Монголд байна уу гэж бодогдтол бөөн соёлтой найрсаг сайхан залуучууд байна. Сайхан сайхан өндөр боловсролтой залуучууд бүсгүйчүүд л байна. Ярьж байгаа зүйлс нь их ухаалаг цаанаа л өөр юм. Христчин болмоор ч юм шиг санагдав. Гэхдээ би библийг уншаад ерөөсөө ойлгодоггүй. Ойлгоё гэж боддоггүй болохоороо ч ойлгодоггүй байж магадгүй л дээ. Гэсэн ч уншихад их хэцүү төвөгтэй санагддаг.
Тэнд байгаа Монгол залуус маань бол мэдээж Христийг суртчилаад ухуулаад явдаг хүмүүс биш байлаа. Өөрсдөө итгэх нь итгээд, зарим нь сүмийн нэр хүндийг өөрийн хувийн зорилгодоо ашиглах сонирхолтой хүмүүс ч байх шиг. Ямар ч байсан их эерэг залуучууд л байна лээ. Христийн шашны нэг онцлог нь барууных болохоор ч тэр үү их соёлтой болгодог юм шиг хүмүүсийг. Аливаа бүх зүйлд сайн муу тал байдаг хойно муу нь бас байгаа л даа. Шашинд нэгтийм мухар сүсгээр зарим хүмүүс хэтэрхий хандах юмдаа. Жоохон шинжлэх ухаанчаар, бодитой хандах зүйлс бас бий шүү дээ.
Би ёс зүйгүй, бүдүүлэг, соёлгүй, энэ нийгэмд ганцаараа амьдарч байгаа мэт ашилдаг, заваан, хэтэрхий залхуу хойрго, зөрүүд, өөрийнхөөрөө юмыг буруу ойлгочихоод түүндээ итгээд явдаг, тэр бодлоо өөрчилөхийг хүсдэггүй, өөрчилчихвөл сул дорой тэнэг нэгэн болох гээд байгаа юм шиг санагддаг хүмүүст дургүй. Ийм хүмүүстэй ч хэл амаа ололцож чаддаг ч үгүй. Хол байж харицахыг хүсдэггүй хүмүүс. Тийм болохоороо их зантай гэсэн үгийг их сонсдог ч байж магадгүй.
Ээжийн найз нь сайн гээд нэг ламд хүнд намайг үзүүлэхээр цаг оочер авсан байхаар нь очсон чинь нөгөө хүн нь бүхэл бүтэн нэг цаг намайг хүлээлгэлээ. Ард маань бас зөндөө хүмүүс мундаг гэсэн гээд л хүлээж байлаа. Хичнээн дургүй хүрвээ. Хэн ч байсан ер нь цаг баримталдаггүй, хүнийг хүлээлгэдэг хүнд би дургүй. Ирж чадах цагтаа л хүмүүсийг дуудаж, чадахгүй бол хэлж байх хэрэгтэй шдээ. Наад захын ямар ч хариуцлага байхгүй байж ямар юмных нь түмэн олонд тусалж зовлонгоос нимгэлэх байх вэ дээ. Бүр сайн гээд биширсэн хүмүүс л байна лээ. Тус болж байгаа нэг ч гэсэн хүн байвал яах вэ дээ.
Надад ч нээх олигтой юм хэлээгүй л дээ. Хаана ч байгаа нь мэдэгдэхгүй, юу гэдэг нь тодорхойгүй нэг юм байна түүнийгээ ол энэ тэр гээд л баахан л ном уншуул гэж хэллээ.
Би хувьдаа ээжийгээ ойлгож байнаа. Охин нь гэнэт л нэгтийм сонин болж өөрчлөгдсөнд гайхаж, юунаас болов, яа ийв гэж мэдэх гэж хичээдэг юм шиг байна. Гэхдээ хичнээн мундаг гэсэн хүн хараар явлаа ч юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг ойлгохгүй юм даа. Хамгийн гол нь би өөрөө л хүсэх, зорих, тэмүүлэх хэрэгтэй шүү дээ. Энэ зүйлийг хэн нэгэн надад өгөхгүй би өөрөө өөртөө л өгч чадна гэдгийг яаж ойлгуулах вэ. Хүсэхгүй байгаа учраас л хийхгүй байгаа болохоос биш ямар нэгэн далд увидас, нөлөөгөөр би хийхгүй байгаа юм биш. Энэ би-г би өөрөө л ийм байлгахыг хүссэн болохоос биш ямар нэгэн зүйл огтхон ч байхгүй.
Би уураг тархиндаа л найддаг. Зүрх сэтгэлээ сонс энэ тэр гэсэн романтик үг надад зохихгүй. Бүх зүйлийг энэ тархи гэгч эрхтэнээрээ бодож боловсруулж сонголт хийж, шийдвэр гаргадаг.
Надад бусад хүмүүсийн тухай дүгнэлт байхгүй. Би бусдын тухай боддоггүй. Би зөвхөн өөрийнхөө л тухай боддог. Туйлын сайн хүн гэж байхгүй, туйлын муу хүн гэж ч байхгүй. Бэтмэн сайн хүн биш, Жокер ч муу хүн биш. Хүмүүс бол хүмүүс. Тэд нэг өдөр сайхан ааштай байна, нэг өдөр муухай ааштай байна. Тэр болгонд л энэ сайхан ааштай юмаа, энийг сайхан ааштай гэж бодож байсан чинь аашны тулам байсан байна гээд л. Энэ тийм хүн, тэр тийм хүн гээд л хүмүүс өөртэй нь хэрхэн харьцсан, ямар хандлага үзүүлснээс болоод нөгөө хүнийхээ тухай ийм тийм гэсэн ойлголттой болчихдог. Тэр ойлголтоос нь зөрчихвөл ёстой түүнийг ийм гэж мэдсэнгүй, тэр ч ёстой тийм хүн байсан байна лээ шүү гээд л нээх бусдыг мэддэг хүмүүс байдаг. Бид бүгд нөгөө хүнийхээ тухай ямар нэгэн бодол, дүгнэлт агуулахгүй амьдарвал бидний хооронд үүсдэг зөрчил, үл ойлголцол байхгүй ч байж магадгүй. Даанч хүмүүс бид гаргалгаа, дүгнэлт хийх дуртай юм даа.

Comments
Post a Comment