Тэмдэглэл-139
Өсвөр насныхан ийм тийм байна гээд л сөрөг юм ярих нь их болжээ. Нийгэм аймар болж байна. Бидний ирээдүй бүрхэг байна гээд л... Би ч цагтаа ирээдүйнх нь нэг нь байсан. Бидний үед зүгээр л хэвлэл мэдээлэл өнөөдрийнх шиг байгаагүй бас хүмүүс амьдрахын тулд урдахаа ч харах сөхөөгүй байсан цаг үе. Би лав өсвөр насандаа тамхи татаж байсан, архи ууж үзсэн, шөнө дөлөөр бөөнөөрөө явж л байсан, эцэг эхийн хараа хяналт угаасаа байгаагүй, багш нар ч анхаардаггүй байсан. Охидуудаараа ах нарыг өдөж аальгүйтдэг л байсан. Ангийн банди нарыгаа шалдан нусаа татсан бацаанууд гээд тоохгүй дээд ангийн ах нар гоё гээд гүйдэг л байсан. Өөрсдийгөө нээх том болчихсон мэтээр боддог л байсан. Янз бүрийн юм сэтгэдэг нэгэн нь байгаагүй ч сэтгэсэн нэгнийхээ санааг дэмжиж бусдыг уруу татдаг нэгэн нь бол байсан.
Энэ бүх зүйлсээ бид нууцаар л хийдэг байсан. Сургууль, гэртээ нээх томоотой байж байгаад гарахаараа хүнээ байчихдаг байсан. Одооны хүүхдүүдийн муу хэлэгдээд байгаа юмыг хийж явсан ч өөрсдийн аюулгүй байдалдаа их анхаардаг байсан. Дараа нь биднийг эвгүй нөхцөл байдалд оруулах болохоор сахилгагүйтмээр байвал араа их л тооцож хэмжээ хязгаар тавьдаг байсан. Харин одоо бүх зүйл ил болоод байгаа болохоор урьд нь байсан зүйлс байгаагүй мэт л яригдах болж дээ.
Би лав хувьдаа өсвөр үеийнхнийгээ шүүмжилж чадахгүй. Би тэд нар шиг байсан байж яаж би ийм байгаагүй гэж хэлхэв дээ. Харин тэдэнд би зөвлөж тусалж л чадна. Туулаад гарсан болохоор юу бодож юу мэдэрч байгааг нь бага ч гэсэн мэдэх болохоор. Өсвөр насныханд мэдээж эцэг эхийн үүрэг хариуцлага чухал ч гэлээ түүнээс илүү чухал зүйл бол найз нөхдийн хүрээлэл нь байдаг. Юу юунаас илүү нөлөөлдөг зүйл нь бол найз нөхөд. Ийм насны хүүхдүүдтэй хэнтэй найзлах, яах ийхийг, амьдрал ямар байдгийг заах гэж оролдсоноос өөрөө ямар найз байх талаар илүү сайн зөвлөж зааж өгөх хэрэгтэй юм шиг. Амьдрал тэртээ тэргүй биднийг хүссэн хүсээгүй өөрийн хичээлээ заачихдаг юм байна лээ. Өсвөр насны хүүхдүүдийг хүчээр өөрчлөх гэж оролдсоноос өөрчлөгдөх хүсэл тэмүүлэлийг нь олж өдөөх хэрэгтэй юм шиг санагддаг. Надад лав заах нэгэн биш туслах дэмжих нэгэн л хэрэгтэй байснаа л санаж байна.

Comments
Post a Comment