Тэмдэглэл-135
"Энэ дэлхий дээр унтаж болох эмэгтэй олон боловч яриад суух эмэгтэй ховор юм" гэж Эрнест Хэмингуэй хэлсэн байдаг юм байна. Надад ч бас тэгж санагдаж байна. Энэ дэлхий дээр унтаж болох эрчүүд олон боловч яриад суух эрэгтэй тун цөөхөн юм.
Шөнө болгон унтахынхаа өмнө гэрийнхээ гадна зогсоод оддыг, холоос үзэсгэлэнтэй харагдах хотын гэрлийг хардаг. Харах тоолондоо дотроо үргэлж өөрийн эрхгүй үзэсгэлэнтэй юмаа гэж дуу алддаг. Харин тэр гэрэл дунд амьдарч байгаа хүмүүс миний хардаг сайхныг мэдэрдэг болов уу. Тэгээд зогсож байх тоолондоо тэнд ямар хүмүүс байгаа бол, юу хийцгээж байгаа бол, миний мэдэхгүй танихгүй хүмүүс ямар амьдралаар амьдарч байгаа бол гэж бодохоор энэ амьдрал ямар том болохыг мэдрэх юмдаа.
Гэвч амьдрах гэж хичээх нь надад үнэхээр төвөгтэй санагдаж байна. Хайрлах гэж хичээнэ, хайрлуулах гэж хичээнэ, мөрөөдөл зорилгодоо хүрэх гэж хичээнэ, ойлгох гэж хичээнэ, хөдөлмөрлөх гэж хичээнэ, аз жаргалтай байх гэж хичээнэ, зовж гуниглахгүйг хичээнэ гээд л цаг мөч тутамд хичээж амьдрах энэ амьдрал, хичээхгүй бол зүгээр л юу ч биш болох энэ амьдрал үнэхээр ядаргаатай юмдаа.
Хүн болж төрөх бол шийтгэл гэсэн үгтэй санал нийлж байна. Би яг шийтгүүлж байх шиг байна. Ямар нүгэл хилэнц урьд нь үйлдсэн нөхөр юм бол доо.
Гэхдээ эрүүл саруул байж шийтгүүлж байгаа нь сайхан юмдаа. Харах зүйлээ харж чаддаг, сонсох ёстой бүхнээ сонсож чаддаг, хэлэх гэснээ хэлж ойлгуулж чаддаг, хүрье гэсэн зүйлдээ хүрч мэдэрч чаддаг, очихыг хүссэн газартаа саадгүй очиж чаддаг. Эрүүл саруул байгаадаа талархаж байна. Хэрвээ арай өөр байсан бол би альхэдийн галзуурсан байна байх. Тийм болохоор надаас зарим нэг зүйлээр дутуу ч гэсэн амьдарах гэж хичээж байгаа, амьдралд тэмүүлж итгэж байгаа хүмүүсийг харахаар яасан ч их сэтгэлийн тэнхээтэй, өөдрөг хүмүүс болохыг гайхах юм даа.
Би хүүхэдтэй болохыг хүсдэггүй. Тийм болохоор гэр бүлийн амьдрал зохиох гэж яардаггүй. Гэр бүлийн амьдрал зохиох хүсэлгүй болохоор урт хугацааны илүү гүн харилцаанаас зайлсхийдэг. Одоо ч гэсэн энэ бодол маань өөрчлөгдөөгүй л байна. Хүүхдүүд угаасаа хөөрхөн цаанаасаа л нэг хайр татмаар, хайрлахын аргагүй гэдгийг мэддэг ч яг өөрөө ээж болох хүсэл хараахан алга. Магадгүй нэг өдөр өөрчлөгдөх байх л даа.

Comments
Post a Comment