Тэмдэглэл-131

Өчигдөр орой нетээс "Та хэт өндөр энергийн давтамжтай хүн үү" гэсэн нийтлэл уншлаа. Тэр нийтлэлд бичсэн зүйлс надтай тохирч байна лээ.
 "Бусад хүний хувьд болоод байдаг эм бэлдмэл, хоолны дэглэм, хэвшил танд таарахгүй байх,
Ихэнх хүмүүсийн сайн гэж ярьдаг эрүүл мэнд, итгэл бишрэлийн систем, зан үйл танд нийцэхгүй байх,
Та өөртөө хичнээн ч анхаарал тавьсан энерги, зан төлөв, дархлалын систем тань сайжрахгүй байх,
 Сүнслэг биетүүд эргэн тойронд нь байгааг мэдрэх. Зарим тохиолдолд тэднийг харж, сонсох,
 Өндөр оюун ухаан, ур чадвартай хэдий ч хүссэн амжилт, харилцаа холбоо, аз жаргалаа олж авч чадахгүй байгаа мэт мэдрэмж,
 Илүү өндөр ухамсартай буюу "сэрсэн" мэт мэдрэмжүүд үе үе төрөх хэдий ч дэлхий дээрх 3 хэмжээст, өдөр тутмын амьдралд удаан үргэлжлэх боломжгүйг нь олж мэдрэх,
 Маш тод зүүдлэх, зүүдэндээ хөдлөх, ярих буюу үйлдэл хийх,
 Цаг хугацаа илүү хурдсах эсвэл өдөр тутмын ажлуудаа хийж байх зуур "цаг хугацааг мэдрэхгүй болох",
Та дэлхий, хүний амьдрал зэргийг маш том зургийн нэг жижиг хэсэг гэдэгт итгэдэг,
 Хүмүүсийн боддог шиг "амжилттай амьдралаар" амьдрахын оронд өөрийн зам мөрийг бүтээж амьдрахыг илүү чухалчилдаг, 
 Мөнгөнд бүх анхаарлаа хандуулах дургүй. Та хүмүүсийг байгаагаар нь хүлээн авч, мэдрэхийг чухалчилдаг,
 Та эх дэлхий, байгалийг хайрлаж дээдэлдэг. Дэлхийн өөрчлөлтийг та бие сэтгэлээрээ мэдэрдэг. Нар, сар, од эрхэсийн хөдөлгөөнөөс үүсэх өөрчлөлтийг та мэдэрдэг. Ихэнх хүмүүс тогтвортой хөгжлөөс илүүтэй шунал, хувийн ашиг сонирхлыг чухалчилж байгаа нь таны дургүйцлийг төрүүлдэг,
 Дэлхий дээрх хүн бүр өөр өөрийн гэсэн онцлогоороо хүн төрөлхтний нэгдсэн ухамсрыг бүрдүүлж байгаа болохыг ухаардаг. Нийгмийн байр суурь, үүрэг хариуцлага, мэдлэг боловсролын түвшнээс үл хамааран хүр бүр үнэ цэнэтэй, ач холбогдолтой,
 Өндөр давтамжтай хүмүүс эргэн тойрноосоо маш олон төрлийн энергийг өөртөө шингээж авч байдаг учраас хоол болон орчны нөлөөллөөс үүсэх харшил, бамбай булчирхай, бөөрний өвчлөл, хоол боловсруулах эрхтний болон үе мөчний үрэвсэл, депресс, донтолт, зан төлөвийн хэт өөрчлөлт, гадаад төрх болон бэлгийн амьдралтай холбоотой хүнд асуудалтай байх талтай,
 Ихэнх өндөр давтамжтай хүмүүс ганцаараа буюу бусад хүмүүсийн энергийг мэдрэхгүй газар очиж тайвшрах, устай газар болон агаар салхинд гарах, дасгал хөдөлгөөн хийх, хөгжим сонсох, бүжиглэх болон уран бүтээлээр өөрсдийгөө илэрхийлэх, хүлээж авсан энергиүдийг биеэсээ гаргаж, өөрийн энергийн системийг балансжуулахыг хүсдэг, 
Өндөр давтамжтай хүмүүс 3 хэмжээст ертөнцөд хүний амьдралаар амьдрах нь төвөгтэй байдаг."
 Ийм хүмүүс дэлхийн хүн амын 1%-ийг бүрдүүлдэг гэхээр 7 тэрбум хүнээс 70 сая хүн надтай адил яахаа мэдэхгүй хүний амьдралаар амьдрах гэж зовдог байх нь. Тэр 70 сая хүнээс хэд нь ч миний дэргэд байгааг мэдэх аргагүй юм даа. Бид бүгд л энэ мэдрэмжээ бусдад хэлдэггүй, нууж амьдардаг. Яагаад хэлдэггүйгээ мэдэхгүй ч хэн ч ойлгохгүй байх гэж боддогтой холбоотой байх л даа.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157