Тэмдэглэл-129

Би ер нь хэзээ ч уухаа зогсоож чадахгүй бололтой. Энэ талаараа аавыгаа дуурайсан бололтой. Шартдаггүй байсан бол мэдэхгүй ээ бүр донтчихсон эсвэл өдөр тутмын хэрэглээ болчихсон байх биз. Харин бусад хүмүүс шиг уухаараа секс хийх хүсэлтэй болдоггүй харин ч бүр байхгүй болдогт бурхандаа талархаж байна. Тийм биш байсан бол маш олон тэнэг алдаа хийх байсан биз. Өөр бусдаар бол солиотой тэнэг зүйлсийг харин ч нэг хийх юмдаа.
Өөрийгөө хөндлөнгийн нүдээр харсан чинь зугаа цэнгэл хөөсөн, юунд ч санаа зовохгүй, ямар ч үүрэг хариуцлага хүлээхгүй, зорилго тэмүүлэл байхгүй, зүгээр л ажлаа хийгээд зугаацаад л амьдарч байгаа хүн байна. Дараа нь намайг зовоох, сэтгэлээ шаналгах алдаа хийхгүй, эрсдэл гаргахгүй нэгэн хэмийн тайван мөртөө хөгжилтэй амьдралаар амьдарч байна.
Гэтэл зарим хүмүүсийг харахаар миний ингэж амьдарч байгаа нь утгагүй ч юм шиг санагдах юм. Гэхдээ л би зугаатай мөртөө тайван, өөрийгөө л боддог энэ амьдралын хэв маягтаа дуртай. Энэнээс өөр хэв маяг ч зохихгүй байх. Би өөртөө таарсан тохирсон сонголтыг л хийсэн. Хүн бүрийн амьдрах арга барил, хэв маяг өөр шүү дээ. Би ухаантай мундаг лаг хүний дүртэй амьдралаар амьдарч чадахгүй харин зүгээр л энэ амьдралаа хөгжилтэй харамсахгүй өнгөрөөхийг хүссэн хүний дүрээр л амьдарч чадах байх.
Төөрөлдчих юмдаа. Яаж амьдармаар байгаагаа ч мэдэхгүй. Нэг болохоор ингэмээр санагдаад л, нэг болохоор л тэгмээр ч юм шиг. Энэ эргэлзээ тээнэглэзээгээ яах вэ. Нэг л зүйлдээ анхаарч төвлөрч чаддаг, суурьтай байх юмсан. Бодол санаа минь хамхуул шиг хэдэн тийшээ хийсэх юм.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157