Тэмдэглэл-130
Амьдрал үнэхээр сайхан юмаа гэж бахдалтайгаар өөртөө хэлэх юмсан. Амьдрал гэдэг их хувь заяа, их боломж, маш гайхалтай зүйл гэдгийг яс мах, сэтгэл зүрх бүх эд эсээрээ мэдрэх юмсан.
Одоо бол надад яг л ял мэт санагдаж байна. Амьдрал гэдэг шоронд орчихсон юм шиг. Насаараа үүрч явах ял шиг үнэхээр бачимдмаар давчидмаар.
Эл хуль хөдөө тосгонд ойн цоорхойд жижиг дүнзэн байшинд ганцаараа амьдармаар. Нэг муур, нэг нохой, хэдэн тахиатай, жижиг талбайд ногоо тариад л...Бүх юмнаас хол. Үхсэн мэт нам гүм тайван амьдрал. Ямар ч атаархал, шунал, элдэв зүйлс байхгүй. Хүмүүстэй харилцах гэж янз бүр болохгүй, тэднээс хол. Ганцаараа байхыг хүсэвч ганцааранг минь үлдээхийг хүсэхгүй байгаа хүмүүс. Яагаад ганцаараа байхыг хүсээд байгааг мэдэх гэсэн шалтгааныг нь олж учрыг нь тайлах гэсэн хүмүүс. Зүгээр л зүгээр л тэгж хүсч байгааг ерөөсөө ойлгохгүй байх юм. Бүх юманд шалтгаан байгаа гэх юм. Шалтгаангүй зүйлс үргэлж надад тохиолддог. Яагаад гэдгийг нь би өөрөө ч олохоо больчихсон байхад миний олохгүй байгаа зүйлийг надад олж өгөх гэх юм. Ийм л болохоор чинь зугатмаар явмаар санагдаж байна гэж хэлвэл бөөн гомдсон хүмүүс байна биз. Хүний сайхан сэтгэл руу ус цацсан явдал болж хувирна биз.
Байх ёсгүй газраа байгаа гэдгээ мэдэж байгаа ч явж чадахгүй байгаа хүн шиг л байна. Явах гэхээр дэндүү хувиа бодсон хүн шиг, бас өөрийн цаг хугацаа, сэтгэлээ зориулах ёстой хүмүүс байгаад байдаг. Тэднийг орхивол тэднийг шархлуулах болохоор зүгээр л тэвчиж амьдарч байгаа хүн шиг байна. Бие нь байвч сэтгэл зүрх нь альхэдийн өөр газар байгаа хүн шиг. Байгаа ч юм шиг, байхгүй ч юм шиг.
Хаашаа ч явсан хаана ч очсон ялгаагүй эргэн тойронд хүмүүс байна. Тэднээс холдох аргагүй ч хол баймаар санагдаж байна.
Үхлийн тухай бодол дахиад намайг эзэмдэвч дахиж өөрийгөө хорлох гэж оролдохгүй гэж тангарласан болохоор амьдрал минь богинохон байх болтугай гэж л хүсье дээ.
Хааяа би өөрийгөө сансарт гарчихсан дэлхийг гаднаас нь харж байна гэж төсөөлөх дуртай. Эсвэл нисч байна гэж. Бүгдийг дээрээс харж байна гэж төсөөлөхөд бүх зүйл маш энгийн, гайхаад байх юу ч байхгүй, зүгээр л уйтгартай санагддаг. Тэгээд төсөөлөлөөсөө салахад юу нь ч ойлгогдохгүй маш олон янзын хүмүүс, амьдрал дунд бахь байдгаараа сууж байх юм. Дахиад л ойлгомжгүй төрөл бүрийн мэдрэмжүүд бүчин авна.

Comments
Post a Comment