Тэмдэглэл-134

МАН засаг барьж байгаа эхлэл нь олон хүнд таалагдахгүй л байна. Гэхдээ зарим хүмүүс өөрсдөө саналаа өгчихөөд өөрөө сонгоогүй юм шиг Монголын ард түмний сонголтыг хар, бид одоо хүртэл сонголт өгч сураагүй байна гэж худлаа юм мэддэг хүний дүр эсгэж хуцах нь дургүй хүргэх юмдаа. Би гэхдээ үнэхээр ардчилсан намын нэр дэвшигчид санал өгсөн ч гэлээ дуугүй л сууна. Яагаад гэвэл МАН-г нээх айхтар дэмжээд байдаггүй ч одоогоор итгэж болох ганц нам юмдаа. Бас энэ 2 жил гарангийн хугацаанд юу ойлгосон бэ гэвэл өртэй байснаас өлсөөд явж байсан нь дээр гэдгийг. Хэн нэгэнд өртэй байна гэдэг үнэхээр дарамттай. Бас тэр өрөө төлж чадахгүй бол нөгөө талынхаа эрхшээлд орж байнаа гэсэн үг. Зээлсэн тал нь өрнийхөө өрөнд ингэ тэг гэвэл тэрийг нь хийхээс өөр аргагүй шүүдээ. Эсэргүүцлээ гэхэд наад зах нь хуулийн хариуцлага хүлээнэ. Тэгэхээр яаж ч бодсон өргүй ширгүй байж жоохон өл хоолоор гэдсээ дүүргээд явж байвал нэгэн цагт цадтал идэх өдөр ирэх л байх. Өргүй бол баян гэж. Ядаж л сэтгэл тайван сайхан нойрсоно шүү дээ. Манай ажил гэхэд л хоорондоо бөөн өрийн сүлжээ болсон хүмүүс. Нэг өрнөөс нөгөө өр лүү шилжинэ. Өдөр бүр л хэн нэгэн нь өнөөдөр ийм ч тийм ч газар эсвэл хүнд мөнгө өгөх ёстой гэсэн мөнгө сурагласан хүмүүс байдаг. Үнэхээр хэцүү. Тэгэхээр би хувьдаа МАН их өрөө дарах гэж хичээгээд байгаа оролдлогыг ойлгож байгаа бас дэмжиж байгаа ч энэ бүх зүйлийг хийснийхээ дараа үнэхээр өрнөөсөө салсан байгаасай гэж хүсч байна. Монгол Улс минь бусдын барьцаанд л байгаа гэсэн үг шүү дээ. Тэр их өр зээлээ төлөхгүй бол өөрт байгаа чухал зүйлээ бусдад өгөхөөс өөр аргагүй болно. Олон Улсад нэр хүнд нь унана гээд цаанаа асуудал их шүү дээ. Би л гэхэд өрөө төлж дийлэхгүйн эрхэнд дүүдээ зориулж хадгалж байсан мөнгөө хүртэл өгч байлаа. Хичнээн гол харламаар байсан гээч. Яг л тэрэн шиг. Өөрсдөө ирээдүйд ашиглах улс эх орныхоо чухал зүйлийг бусдад алдчихвал яах болж байна. Энэ бодол л намайг МАН-д итгэж найдахад хүргэж байгаа юм даа. Тиймээс би бусад шиг олон юм бодохгүй бас донгосохгүй. Тэр дээр байгаа хүмүүс мань мэтээсээ илүү ухаантай хүмүүс учир зөв л юм хийж байгаа байх.
Тэнэг хүн л өргүй байдаг гэдэг энэ үгэнд би их дургүй. Харин ухаантай хүн л өргүй амьдардаг юмдаа.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157