Тэмдэглэл-132

Ажлын  копьютерийн дэлгэцэн дээр маань  нэг танихгүй Монгол залуугийн зураг байдаг болоод 2 сар болж байгаа юм. Facebook-ээс санаандгүй олж харсан зураг. Цаанаа л нэг зэвүүн харц тэрийгээ зөөллөсөн үлмэдэг мишээлт. Сууж авахуулсан байрлал, үсний засалт, өмссөн хувцас гээд бүх юм нь үнэхээр донжлог. Дээрээс нь өндөр цагаан залуу. Солонгост  авахуулсан байсныг бодвол тэнд амьдардаг эсвэл зүгээр л аялж явсан байх. Би түүний тухай юу ч мэдэхгүй зурагнаас нь өөр юу ч байхгүй. Зургийг нь тавьсан хүнээс асуусан боловч надад хариу өгөөгүй л дээ. Угаасаа танихгүй хүнд юу гэж хэлэх вэ дээ. Олох гэж нилээн оролдсон боловч бас нууцлаг, чимээгүй нэгэн бололтой. Яг л харагдаж байгаа шигээ. Надад тайвшрал өгдөг болохоор би тэр зургийг харах дуртай. Хэрвээ би хэзээ нэгэн цагт түүнтэй таарвал баярлалаа гэж хэлнээ. Би түүнийг төсөөлөх дуртай. Түүнд хүрч байна гэж, үсийг нь илбэж байна, гараас нь атгаж байна, дуу хоолойг нь, арьсийг нь, үнэрийг нь бас 2-р сувгаар  хүртэл төсөөлдөг. Маш тод, халууханаар ингэж  төсөөлөгддөг эрэгтэй хүн миний амьдралд ганц хоёрхон л байсан.
Би түүнтэй хэзээ ч уулзахгүй байж магадгүй л юм. Бас  хэдэн сарын дараа уйдаад түүний зургийг сольж ч магадгүй. Одоогоор бол надад түүнийг төсөөлөх шиг сайхан, зугаатай зүйл үгүй байна. Түүнийг бодитоор нь харахыг хүссэн хүсэл бас нууцхан байх шиг.
Эмэгтэй хүний зураг биш эрэгтэй хүний зураг харж бай. Жоохон эмэгтэйлэг бай гэж хэлсэн найзынхаа үгийг дагасандаа баярлаж байна. Зарим хүмүүс зөв цагтаа хэрэгтэй үгийг хэлэх юмдаа. Найз минь надад ингэж хэлээгүй бол би түүний зөвлөгөөг дагаагүй бол энэ зургийг олж авахгүй л байсан байх. Энэ дэлхий дээр ийм залуу байсныг нь мэдэхгүй өнгөрөх байсан ч юм билүү.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157