Тэмдэглэл-125
Би өрнийн зурхай унших дуртай. Гэхдээ өдөр тутмынх бол биш. Ерөнхийд нь унших дуртай. Өчигдөр нэг Америк астралогичийн бичсэн зурхайн тоймыг уншсан чинь өнгөрсөн дөх хүнд хэцүү цаг үеүд бол угаасаа л тийм байхаар байсан юм байна. Миний буруу биш харин санчир гаригийн буруу байж. Гэнэт л орвонгоороо бүх юм эргэсэнд гайхаад байсан чинь энэ бол од гариг эрхэс намайг шалгаж сорилтууд явуулж надад хичээл заасан юм байна. Хэрвээ тэр сорилтуудыг хүлээн авахгүй зугатаад байх юм бол ар араасаа улам их сорилттой тулгарна гэж бичсэн байсан нь үнэхээр үнэн. Эхэндээ би нүүр тулахаас айж зугатдаг байсан. Гэхдээ байдал улам хүндрээд байсан болохоор нүүр тулж өөрөө бэрхшээлээ давж эхэлсэн чинь айж байснаас минь хавьгүй амархан бүх зүйл шийдэгдэж ирсэн. Одоо 9-р сараас эхэлж үзэж туулсан бүхнийхээ шанг хүртэхээр сайхан болно гэж бичсэн нь үнэн байгаасай. Од гариг эрхэс хүний амьдралд нөлөөлдөг гэдэгт би лав итгэдэг. Тэргэл сартай өдөр лав надад огцом огцом гаж зүйлс хиймээр санагдаад өөрийгөө барихад их хэцүү байдаг. Бас маш их хүсэл тачаалтай болчихдог болохоор юу ч хамаагүй хийчих гээд байдаг. Энэ үед чи маргааш өглөө босоод харамсмааргүй байвал яг одоо биеэ бариад гэртээ харь гэж өөртөө хэлж өөрийгөө дардаг. Үгүй бол мэдрэмжээсээ болоод тэнэг зүйл хийгээд дараа нь өөрийгөө зүхээд сууж байх болохоор. Яг л тэр астралогичийн бичсэн зүйлс миний амьдралд болж өнгөрсөнд их гайхсан шүү. Дэндүү огцом бас дэндүү удаан ямар ч бэлтгэлгүй байхад ирсэн хүнд хэцүү зүйлс олон зүйлсийг надад ойлгуулсан. Яагаад ч юм бэ тэр зурхайг уншсан чинь санаа амарчихлаа. Өнгөрсөн хугацаанд өөрийнхөө азгүйг, өөрийгөө буруутгаж байсан чинь энэ бүхэнд гариг эрхэс буруутай байж гэж бодсон чинь тайвширчихлаа.
Миний хамгийн том сул тал бол юмыг хойш тавьдаг, хойшлуулдаг зан. Харин давуу тал гэвэл өөрийгөө одоо байгаагаасай нэг хуруу илүү шахаад зүтгэхэд амжилтанд хялбархан хүрч чадах хүн. Хойшлуулахаа болиод жаахан хичээхэд л миний өмнө бүх зүйл байх болно гэдгийг мэдэж байгаа ч тэгж чадахгүй л байна.
Миний хамгийн том сул тал бол юмыг хойш тавьдаг, хойшлуулдаг зан. Харин давуу тал гэвэл өөрийгөө одоо байгаагаасай нэг хуруу илүү шахаад зүтгэхэд амжилтанд хялбархан хүрч чадах хүн. Хойшлуулахаа болиод жаахан хичээхэд л миний өмнө бүх зүйл байх болно гэдгийг мэдэж байгаа ч тэгж чадахгүй л байна.
Comments
Post a Comment