Тэмдэглэл-127

Би хүнийг хүлээх дургүй, хүлээлгэх ч дургүй. Болзсон цагаасаа 15 минут л хоцорвол би шууд яваад өгдөг. Миний энэ зан зарим хүмүүст таалагддаггүй. Гэхдээ миний хувьд бол ямар нэгэн хэргээр уулзалт товлосон бол ямар ч их ажил, шалтгаан байсан тэр бүгдээ тооцоод л ирэх ёстой. Үгүй бол энэ уулзалт нөгөө хүнд тийм ч чухал биш байсан гэсэн үг. Чухал биш зүйлийн төлөө яагаад би өөрийнхөө хайран цагийг үрэх гэж. "Очиж байна, хүлээж бай, ажил амжихгүй байна, ингэсэн байна, тэгчихлээ" гэсэн шалтгаануудыг би сонсох дургүй. Дараа өөр өдөр дахиж цаг товлоод уулзъя гээд л яваад өгдөг. Магадгүй энэ зангаасаа болж сайхан боломжууд алдсан байх ч гэлээ би харамсахгүй байна. Ажлын ярилцлаганд орох үед зарим албан тушаалтнууд ажил горилогчыг дуудаж ирүүлчихээд хүлээлгээд байдаг. Тэгээд үүнийгээ тайлбарлахдаа хэр тэвчээртэйг нь шалгаж байна гэж тэнэг тайлбар хийдэг. Би лав ийм бодолтой удирдлагатай хамт нэг баг болж ажиллаж чадахгүй. Тиймээс ярилцлагандаа орохгүй зүгээр л яваад өгдөг. Намайг хүн хүлээлгээд байх нь ямар ч уулзалт байсан, алба ч тэр, аминых ч тэр байсан цаад хүндээ чухал биш юм байна гэсэн ойлголтыг л өгдөг. Тийм болохоор л би хүн хүлээх дургүй. Харин ч өөрийнхөө 15 минутыг зарцуулж байхад энэ бол байдаг л асуудал гэж хэлдэг хүмүүсийг цохиод унагаачмаар санагддаг. Хүн гэдэг амьтан өөрийнхөө чухал зүйлд л цаг хугацаа болон, сэтгэл гаргадаг. Чухал бус юмандаа тэгдэггүй. Өөрөөрөө харсан ч тэр. Миний хувьд чухал зүйлсэд би эхэлж цаг гаргаад  дараа бусдын хувьд чухал зүйлд цаг гаргадаг. Энэ хорвоод би 15 минутаас илүү хүлээх 4-хөн хүн л байгаа. Аав, ээж, хоёр дүү минь. Магадгүй ирээдүйд хүүхдээ бас нөхрөө хүлээж болох юм. Намайг хүмүүс энэ зангаа зас орчиндоо тохируул, уян хатан бай гэж олон юм донгосч хэлдэг ч тэдний хэлснээр өөрийгөө өөрчилдөг нь би биш. Өөрөө л өөрчлөгдөхийг хүссэн цагтаа  өөрчлөгддөг хүн болохоос биш бусдын хандлагаас болж өөрийгөө өөрчилдөг нь би биш. Магадгүй үүнээсээ болж бусдын ойлголтоор хохирч байгаа нэгэн болох ч өөрийнхөө хувьд хохирсон юмгүй харин ч буруу хүмүүстэйгээ хамтарахаас сэргийлж байгаа юм.
 Тиймээс би цаг барьж чаддаггүй хүмүүстэй харьцах дургүй. Харьцах ч хүсэл төрдөггүй.
Оюутнууд их сургуулиа төгсөөд ажилд ороод шууд л карьерийн зам нь шулуухан дардан байна гэж боддог байх л даа. Гэхдээ бодит байдал дээр тийм байдаггүй. Хичнээн мэдлэг ур чадвартай байлаа гээд туршлага гэдэг зүйл их чухал гэдгийг бас хүмүүс хоорондын харилцаа түүнээс ч чухал гэдгийг мэддэггүй. Үүнээсээ болж алддаг, итгэл алдардаг. Би ч гэсэн тийм байсан. Их сургуулиа төгсөөд нэг том компанид шууд ярилцлаганд дуудагдаж ороод л шинэ төслийнх нь ажилтан болж тэр өдрөө ажилд орсон. Анхны ажил маань маш амархан бүтсэн. Анхны ажил маань ч болохоор тэр бас ажиллахыг хүсч байсан салбар ч болохоор, дээр нь залуу эрч хүчтэй байсан болохоор төслөө амжилттай дуусгахын тулд 6 сар өдөр шөнөгүй ажилладаг байлаа. Төслөө ч амжилттай дуусгаж удирдлагуудадаа үнэлэгдэж хэн томилогдох нь тодорхойгүй байсан хурган даргын албан тушаалд суусан маань миний хүмүүсийг мэддэггүй гэдгийг, бас хүмүүс үнэхээр аймар гэдгийг ойлгуулсан 1,6 жил байсан юмдаа. 22 настай годгоносон охинд удирдуулж ажлаа хийнэ гэдэг олон жил ажилласан хүмүүст доромжлол шиг санагдсан гэсэн. Би ч тэр бүх зүйл шулуухан ингээд л явна гэж төсөөлж байсан ч доошоо унасан юмдаа. Бүгдийг багаас нь эхэлж хамт олон дунд ямар хүмүүс байдаг, хүмүүстэй яаж харьцах вэ гэдгээ эхлээд мэдэж байж дараа нь дээшээ өгсөх нь зөв зам юм гэдгийг ухаарсан. Би дэндүү завгүй 6 сарыг өнгөрөөсөн болохоор нийт хамт олныг мэдэлгүй өнгөрөөсөн байсан юм. Дараагийн минь ажил сохорсон биш завшив гэгчээр бүр илүү боломж бүхий ажил байсан ч надад бас олон зүйлийг ойлгуулсан 2 жил байсан. Энэ хугацаанд өөрөөсөө дээгүүр албан тушаалийн эрэгтэй хүмүүстэй яаж харьцах, согтууруулах ундааг яаж зөв хэрэглэх, эмэгтэй хүний гоо сайхан ажил бүтээхэд их хэрэг болдог гэдгийг мэдсэн юм. Бас компанийг удирдаж байгаа хүний мэдлэг чадвар гэдэг хандлага гэдэг их чухал зүйл гэдгийг. Захиралтайгаа шууд харьцах албан тушаалд томилогдох бол энэ асуудал маш чухал гэдгийг ойлгуулсан. Олон зүйлийг туулж туршлагажиж, хашир болсон болохоор энэ ажлаа сонгохдоо их бодсон. Эцэст нь тайван ажиллах газраа олсон ч хүн нэг газраа  удаан байхаар уйдаад байдаг юм байна. Тэрийг бас эндээс олж мэдлээ.


Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157