Тэмдэглэл-126

Надад нэг 40 настай ах өөрийнхөө тухай ярилаа. Эцэггүй ээжтэйгээ өссөн, 8-р  ангийн боловсролтой, ядуу амьдралтай, ээж нь бас эрт өнгөрсөн, эхнэр аваад амьдралын төлөө зүтгэсэн бүх зүйлийг тэгээс эхэлсэн гээд. Одоо бол өөрөө нэг жижигхэн машинтай, толгой хоргодох байртай, 100 айл дээр вакуум цонх хаалга хийдэг хуримтлуулсан хэдэн төгрөгтэй сайхан амьдралын төлөө зүтгээд л байна гэж ярив. Яах гэж энэ тухайгаа ярьсаныг мэдэхгүй ч надад лав энэнд нь гайхуулаад байх юу байнаа гэж бодогдож суув. Бодвол өөрийгөө хөдөлмөрч мундаг хүн гэдгээ харуулах гэсэн байх л даа. Би харин тэгж бодсонгүй. Надаас илүү хүн байхад огтхон ч бахархах сэтгэл төрсөнгүй. Харин энэ түүхийг эмэгтэй хүн надад ярьсан бол би бүр та чинь ямар дайчин хөдөлмөрч мундаг эмэгтэй вэ гээд бишрэх байсан байх. Эрэгтэй хүн эмэгтэй хүнээс илүү байх ёстой гэсэн энэ бодол надад ч бас байдаг. Үүнийгээ ч зөв гэж боддог. Илүү байж чадахгүй юм бол эрэгтэй хүний хэрэг эмэгтэй хүнд огтхон ч байхгүй.
Бас тэр хүний хэлсэн сайхан амьдрал нь илүү их эд хөрөнгөтэй болох бусдаас юугаараа ч дутахгүй байх бусдын дор оролгүй амьдрах гэж хэлсэн нь энэ хүн бид хоёрын яриа хэзээ ч нийлэхгүйг харуулсан юм.
Надад зарим хүмүүсийн хүсдэг оюуны потенциаль, ур чадвар байна. Үүнийгээ би тултал нь ашиглавал бусдын хэлдэг сайхан амьдралаар амьдарч чадна. Ямар нэг зүйл  бүтээж хүмүүсийн амьдралд тус болж олон хүнээс хүндлэл хүлээж  том үүрэг хариуцлага хүлээж бусдад санаа тавьж амьдрах боломж байвч дотор хүн минь үргэлж  ингэж амьдрах юу нь сайхан гэж, хүний хүсэл шунал хэзээ ч дуусахгүй нэг зүйлийг өөрийн болгоно тэр хангалтгүй санагдана дахиад өөр зүйл хүснэ. Хүний хэрэгцээ шунал хэзээ ч барагдахгүй энэ дэлхийн бүх зүйлийг өөрийн болгосон ч ямар нэг зүйл хүссээр л байна. Нэг л амьдрах амьдралаа бусад шиг шуналын боол болж өнгөрөөмөөр байгаа юмуу. Тансаг байшин, шавар тагз хоёр гадаад үзэмжээрээ л өөр болохоос биш хоёулаа л шаварнаас бүтнэ. Торт идлээ ч , талх идлээ ч эцэст нь баас болоод гарна. Бусдын төлөө юм хийлээ ч эцэстээ цаг хугацаа өнгөрөхөөр мартагдаад л дуусна. Ийм зүйлийн төлөө ганц олдох амьдралаа өнгөрөөх гэж үү. Харин үүний оронд өөрийгөө л бод. Өөртөө сайхан,  таатай санагдах бүгдийг хийж амьдар. Энд оршин тогтнож байсан гэдгээ ч мартах цаг үе ирэх болохоор өөрийнхөө мэдрэмж таашаалд л анхаар. Бусдыг март, өөрийнхөө тухай бусдын бодолд ч бүү анхаар өөрийгөө эрх чөлөөтэй байлга гэж шивнэдэг. Хүмүүсийн амьдралд хэт их автвал өөрийгөө  олно гэж худлаа болохоор хүмүүсээс зай барьж тэднийг өөртөө хэтэрхий их ойртуулахгүй тэдэнд ч хэтэрхий их автахгүй байх хэрэгтэй гэж зөвлөнө. Бусдад найдалгүй бусдаас хүлээлгүй өөрөө хийж амьдар. Энэ нь бүхнийг өөрөө хийх гэж зовох биш бусдын зүйлийг бусдад нь үлдээгээд өөрийнхөө хийх зүйлийг өөрөө хийгээд л яв гэсэн үг болохыг ойлгосон. Тэгэхээр миний амьдралын зам бол бусад хүмүүсийн хэлдэг хувиа хичээсэн хүний замналаар л амьдрах юм байна.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157