Тэмдэглэл-128

Эмэгтэй хүн мөнгөтэй байхад л сэтгэл хангалуун, аз жаргалтай сайхан амьдарч чадах нийгэм, цаг үед амьдарч байна. Гоо үзэсгэлэнг ч авч болно. Хайрыг ч хүсвэл авч болно. Хэн нэгэн эрэгтэй дэргэд байхгүйн төлөө гуниглаж зовох ямар ч хэрэггүй аз жаргалтай байх бүхий л боломж байна. Тийм байхад нэг эрэгтэй хүнээс болж зовох бүсгүйчүүдийг хараад сууж чадахгүй нь. Эсвэл үргэлж миний дэргэд хэн нэгэн эрэгтэй байсаар ирсэн болохоор би хайрлуулах хүн байхгүйн ганцаардлыг мэддэггүй юм болов уу. Зугатахыг хүсч нэгээс нь салахад нэгмэдэхэд нөгөөдөх нь гараад ирнэ.  Энэ ядаргаатай байдлаас болж би эрчүүдээс залхаж байна. Эрчүүдээс залхана гэдэг нь хайраас залхаж байна гэсэн үг үү. Хайр сэтгэл гэдэг бол эрэгтэй эмэгтэй хоёрын хоорондын харилцаа шүү дээ. Энэ харилцаа сайхан бол сайхан хайр, энэ харилцаа муу бол шархалсан шаналсан сэтгэлүүд. Ямар ч догдлол, баясал алга. 9 жилийн турш сэтгэлд минь хадаастай байсан тэр минь хүртэл надад одоо юу ч мэдрүүлэхгүй байна. Зүгээр л нэг хүн шиг санагдаж байна. Урьдынх шиг мэдрэмжүүд минь алга болчиж. Эцэс сүүлд нь ийм зүйл мэдрэхээ мэдсэн бол өдийг хүртэл хүлээх хэрэг байсан ч юмуу. Гэхдээ яг хүлээсэн бил үү. Зүгээр л шунал байсан байх. Хүссэнээр минь болоогүй ганцхан харилцаа минь байсан болохоор би мартаагүй байх. Мартаж чадахгүй байсан болохоор хэзээ нэгэн цагт заавал бүтээнэ гэсэн горьдлого тээж явсан байх. Энэ бүх хугацаанд. Одоо өнгөрсөн дэх өөрийгөө харсан чинь түүнийг гэсэн чин сэтгэл надад байсан гэхэд итгэхэд хэцүү юм, эсвэл цаг хугацаа өнгөрөөд миний түүнийг гэх сэтгэл байхгүй болчихсон юм болов уу.
Надаас ах хүмүүс надад үргэлж нууц амраг минь болооч гэж хэлэх юм. Тийм нууц амраг баймаар царайтай юм байх даа. Эсвэл хэтэрхий дүү хүмүүс палхийтэл гэнэт л таньд сайн болчихлоо гэх юм. Уул нь тохирохгүй гэж бодсон хүмүүсийг өөртөө татахгүй явъя гэж шийдээд өөртөө хана босгоод нүүр өгөхгүй зугатаад байх тусам л улам л ихсээд байх юм. Бусад эмэгтэйчүүд энэний юунд болдог юм болдоо гэсэн харцаар над руу харах юм. Аргагүй байх л даа. Тэдний нүдэнд би царай муутай, тарган эмэгтэй л харагдаж байгаа. Эрчүүд эмэгтэйчүүд бид гоо сайхныг өөр өөр нүдээр хардаг юм шиг. Миний сайхан гэж дүгнэдэг эмэгтэйчүүдийг царай муутай гэж хэлдэг байсан эрчүүд цөөнгүй. Гэтэл зүгээр л энгийн нээх гойд юмгүй эмэгтэйд эрчүүд хөл алдан гүйнэ. Эрчүүд эмэгтэй хүний гадна гоо үзэсгэлэнг хардаг ч гэлээ юу юунаас илүүтэйгээр сэтгэлийг нь булаадаг зүйл бол эмэгтэй хүний зан араншин, биеэ авч яваа байдал, бусадтай харилцах харилцаа гэдгийг би зөндөө харж байсан. Хэн ялдамхан, нөхөрсөг, халамжтай, эелдэг зөөлөн, нээлттэй юм шиг хэрнээ нууцлаг байна тэрэнд л эрчүүд сайн байдаг. Үүнийг надад 16 настай байхад минь нэг эмэгтэй найз минь зааж өгч байсан юм. Би эрэгтэй хүүхдүүдтэй нийлдэггүй, тэднийг үздэггүй ангийнхаа банди нартай ч юм ярьдаггүй охин байсан юм. Дандаа л охидуудтай хэлхэлдэж явдаг байв. 8-р ангид ордог жил шинээр нөгөө ангид минь нэг улцгар цагаан охин шилжиж ирсэн юм. Нээх удаагүй нөгөө охин чинь сургуулийн од охин болсон юм. Эрэгтэй сурагч нар бүгд л түүнийг хөөрхөн гээд л хойноос гүйцгээдэг байлаа. Тэр миний нийлдэг байсан нэг охинтой найзалж тэгээд би түүнтэй танилцсанаар бид хоёрын үерхэл эхэлсэн юм. Тэр надад эрэгтэй хүнтэй яаж харьцах А үсгийг анх заасан юм. Тэрнээс хойш эрэгтэй хүмүүстэй найз болж цөөхөн эмэгтэй найзтай болсон. Бас хэдий сайн найз ч гэсэн эрэгтэй хүмүүстэй ярих зүйл гэж байна, ярихгүй зүйл ч гэж бас байна. Тиймээс нэг ч дотны эмэгтэй найзгүй эмэгтэйчүүдийг би гайхдаг.
Ер нь бүх юманд өөрийн гэсэн зохист хэмжээ байдаг. Тэрийг л алдагдуулахгүйгээр л явах хэрэгтэй юм шиг. Хайр сэтгэлд ч тэр.
Хойд насандаа баян айлын эрх муур болж төрнөө. Бодох санах юмгүй өдөржин унтаад, наранд биеэ ээгээд л, хоол нэхэж идчихээд, эрхлээд л.  Хүн болж төрмөөргүй байна. Хүний амьдрал үнэхээр ядаргаатай, залхмаар санагдаж байна.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157