Тэмдэглэл-141
Би ер нь нээх спорт сонирхдоггүй. Спортын төрлүүдийг, тэдгээрийн шилдэг тамирчидыг хальт хульт мэдэхээс биш спортын хорхойтон биш. Бас хичээллэдэг, чаддаг төрөл ч гэж байхгүй. Багаасаа л гүйх маш дургүй нэгэн байсан. Харин яаж ийж байгаад дуустал нь үздэг спортын төрөл гэвэл уран гулгалт, уран гимнастик л юм байна. Эрэгтэй хүмүүстэй спортын тухай ярихгүй ч тэдний ярихыг нь харин тэвчээртэй сонсож өгдөг шүү. Өөдөөс нь олон юм ярихгүй сонсож өгдөг маань харин таалагддаг юм шиг байна лээ. Угаасаа сайн мэдэхгүй юман дээрээ дуугүй байж бусдыг сонсох нь зөв гэж боддог.
Урлаг, уран сайханд бол харин ч дуртай. Нээх гоё бүтээлч хоббитой болох юмсан. Эмэгтэй хүн байж төрөл бүрийн хоол, амттан хийх, юм оёж хатгах, нэхэх, гарын доорх материалуудаар хөөрхөн хөөрхөн юм хийх үнэн дургүй юмаа. Даанч зургийн авъяас байхгүй юм. Хүсэхэд хясна гэгчээр зурмаар байгаа ч зурж чадахгүй юм. Зургийн дугуйлан дамжаанд явбал зурж чаддаг болох болов уу. Ядаж байхад үнэхээр модон гартай хүн шүү. Ямар ч эвдүй байхгүй.
Дараа жилийн намар гэхэд энэ мэргэжлээсээ өөр мэргэжил сонгож суралцнаа. Газар тариалан сонирхол татаад байгаа болохоор агрономич болдог ч юм билүү гэж бодогдох юм. Хэрвээ энэ хүсэл минь өөрчлөгдөхгүй хэвээр байх юм бол өөрийгөө толгой доторх бодлоо биелүүлэхэд дайчилнаа.
Янз бүрийн хүмүүсээс болж бухимдаад ирэхээрээ мундаг залуучуудынхаа өгсөн ярилцлагыг уншаад тайвширдаг болж. Иймхэн зүйлийн төлөө бухимдах хэрэг юу байнаа, тэнд хүмүүс том зүйлийн төлөө явж байхад тулга тойрсон асуудлаас болж ингэж бухимдах гэж дээ гээд бодохоор тайвширчих юм.
Мартамхай байх их ашигтай ч зарим чухал зүйлээ давхар мартаад байдаг нь онцгүй юм. Муухай дурсамжынхаа хажуугаар сайхан дурсамжуудаа бас мартчих юм.
Нэг найз минь надаас ирээдүйн амьдралаа яаж төсөөлж байгааг нь асуухаар нь тоглоом шоглоомоор 30 хүрээд хүнтэй суугаад 40 хүртлээ 10 жилийн дотор 4 хүүхэд гаргаад 50 хүртлээ ажиллаад тэтгэвэрт гараад хүүхдүүд ч том болоод гараас гарчих болохоор аялаал, ойр зуурын ажил хийгээд л тэгээд л амьдрана даа гэж хэллээ. Тэгэхийн тулд сайн нөхөртэй болох хэрэгтэй. Хамгийн чухал нь нөхөр л байна гэж хэлсэн юм. Ингэж хэлсэнийхээ дараа бодсон чинь амьдрал ерөөсөө ийм л энгийн л юм байна. Ирээдүй угаасаа л тодорхой бололтой.

Comments
Post a Comment