Нэг жил

Ганцаараа партидаж үзмээр байсан хүслээ гэх үүдээ төрсөн өдрөө далимдуулан хэрэгжүүлж үзлээ.Ямар ч хамт олон, найз нөхөдгүйгээр. Эхэндээ жоохон эвгүй л санагдлаа. Гэхдээ их давгүй шүү. Магадгүй  гайгүй залуутай танилцаж хөгжилтэй өнгөрөөсөн болохоор тэр байх л даа. Дахиж уулзъя гэж өчнөөн гуйсан боловч би татгалзчихлаа. Угаасаа богинохон харилцаа байна биз. Надтай 3 өдөр хамт байсан нь өөрийнх нь хувьд шинэ зүйл юм байх. Урьд нь хэзээ ч ингэж байгаагүй гэсэн. Ингэж хэлсэнд нь намайг догдолно гэж бодсон байх л даа. Гэхдээ энэ нь надад өөрийгөө мэдэрцэн их зантай хүн гэдгийг нь л харууллаа. Тэрэн шиг баян мөртөө ганц бие  бас дажгүй  цэвэрхэн залууг мэдээж зүгээр өнгөрөөх тэнэг бүсгүй байхгүй ч гэлээ надаас хавь илүү сайхан бүсгүйчүүд уулзъя гэж гуйдаг ч гэсэн надад түүнд хоргодох хүсэл байсангүй. Би бас өөрийгөө мэдэрцэн их зантай хүн юм байна. Энэ төрсөн өдрийн маань  хөгжилтэй галзуу романс болоод л үлдсэн нь дээр байх.
Надад өөртэй минь адилхан үүр цайтал шоудчихаад юу ч болоогүй юм шиг өглөө нь ажлаа хийж чаддаг, үргэлжлүүлээд орой нь бас дахиад гарч чаддаг эрч хүчтэй, хөгжилтэй, бараг зэрэг галзуу, согтсон ч биеэ авч явах чадвартай эмэгтэй найз хэрэгтэй болж байна. Байсан 3 бүсгүй маань нэг нь найз залуутай болчихсон, нэг нь гадаад явж сурах гээд, нэг нь ажил дээрээ том асуудалд орж өрөнд орсон учраас надтай цуг явдаг хөг нь өнгөрч байна.
Шоудах болохоор гарч ирдэг энэ эрч хүч маань ажил дээр гарч ирдэг байсан бол мөн ч их зүйл амжуулах байсан байх. Хүн дуртай зүйлдээ л эрч хүчээ хайр гамгүй зарцуулах юмдаа.
Өнгөрсөн жилээ өдийг хүртэл юу хийснээ эргэн нэг харвал:
Бас нэг тайван жил байлаа. Дээшилсэн, доошилсон зүйлгүй.
Ажлаа хийгээд л, зээлээ төлөөд л, гэртээ ганц хоёр тавилга аваад л, эрүүл саруул, шоудаад л, болзоонд яваад л, номоо уншаад л, киногоо үзээд л, хүмүүстэй эелдэг найрсаг харьцаатай хэвээр л, зун амралтанд яваад нэг гоё онигоонд орсон юм байна  хэдэн өдрийн ярих юмтай болгосоон хүмүүсийг, ойлгох зүйлээ ойлгоод ухаараад л явж байна. Харин турсангүй дахиад 5 кг нэмээд 85 байснаа 90 кг болсон байна. Энэ их өөхийг шингээгээд эвтэйхэн харагдуулж байгаа биеэндээ үнэхээр их талархаж байна. Турахад хэцүү байдаг чанга мах маань бас таргалахад  нөлөөтэй юмаа. Хэдэн өөхнүүдийг нь энд тэндээс нь унжуулаад байхгүй. Дараа жил нас маань 3-ын тоон дээр очих нь дээ. Хорин хэдэн насаа сайхан л өнгөрөөлөө. Сургамжтай, ухаарсан, ойлгосон, шаналсан, туршлага болсон он жилүүд.. Одоо энэ нэг жилийг галзуу өнгөрөөгөөд 30 хүрэхээрээ 30 насныхаа намбанд оръё доо.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157