Posts

Showing posts from 2017

Тэмдэглэл-193

Ойрын үед жилийн сүүл гээд ажил их бас дээр нь эрүүл мэнд тун муу байлаа. Ханиад хүрээд, даралт ихсээд, зүрх өвдөөд зэрэг зэрэг л бөөн юм боллоо. Тусдаа гарснаасаа хойш анх удаа л өвдлөө. Тэгээд хүн ганцаараа үедээ өвдвөл үнэхээр хэцүү байдгийг ойлголоо. Ядаж аяга шөл хийгээд өгчих хүн байхгүй байх чинь үнэхээр гутармаар юм байна лээ. Хүнд яалтачгүй амьдралын зовлон жаргалаа хуваалцах  хань ижил хэрэгтэйг улам л их мэдэрсэн. Өвдөж байсан ч өөрөө хоолоо хийж, өөрөө өөрийгөө арчлана гэдэг өөр хэн ч санаа тавихгүй халамжилж дотночлохгүй байна гэдэг гунигтай л мэдрэмж юм билээ. Урьд нь аав ээжийнхээ хажууд байж дүү нараараа асруулж тойглуулж байсан болохоороо юу ч мэддэггүй байж. Харин тусдаа гарахаараа аав ээжийнхээ санааг зовоохгүй гэсэндээ өвдөж байсан ч өвдөж байна гэж хэлж чадахгүй зүгээр зүгээр гээд л өөрөө л зовох юмдаа. Яахав найз нөхөд ийм ч тийм ч юм хэрэглэ, сайн гэсэн зөвлөгөө өгөхөөс хэтрэхгүй юм даа. Эцсийн эцэст сайн хань ижилтэй болно гэдэг маш том аз завшаан, хувь...

Тэмдэглэл-192

Өнөөдөр жингээ үзсэн чинь 5 кг хасчихаж. Ойрд хөдөө гадаа яваад, дээр нь ажил ихтэй байсан болохоор 15, 16 хоног бүжгэндээ явж чадаагүй болохоор энэ хугацаандаа жин нэмчихгүйн тулд хоолны дэглэм барьж хагас өлсгөлөн явсны хүч бас гарчээ. Над шиг унаган чанга хатуу махтай хүний хувьд 45 хоногт 5кг хасна гэдэг том амжилт шүү. Энэ жил ингээд одоогийн байдлаар 10 кг турсан байна. Он гартал нэмээд 2, 3 кг турчихвал ч. Хавар болтол нэмээд 15 кг хасчихвал ерөнхийдөө болох нь тэр дээ. Хүмүүс бусдыг сонсохыг хүсэхгүй харин өөрийг нь сонсох хүнийг л хүсэх юмдаа. Үгүй яахав ядаж бусдыг сонсдог хүн байя даа. Муу блогтоо л хамаг болсон юмаа, санасан бодсоноо биччихээр дотор уужраад бусдад юм ярих хүсэлгүй болчих юмдаа. Өчигдөр ойрд уулзаагүй надтайгаа адилхан ганц бие найзтайгаа уулзаж кино үзэж, хоол идэж жаахан пиво ууж, хов базаж, тэрний хайрын түүхүүдийг  сонсож цагийг өнгөрөөв. Бодоод байсан бид хоёрын хорин жилийн нөхөрлөлийн хугацаанд хоёулханаа байсан нь өчигдөр юм байна. Зургаа, доло...

Тэмдэглэл-191

Миний сэтгэлийн  нууцхан хайр Хагацал гэдгийг хэзээ ч үзэхгүй Мөрөөдөл хэвээрээ зүрхийг минь догдлуулсан Мөнгөн цагаахан зүүд байж дээ Үсийг чинь бодлоороо би илбэнэ Үнэрийг чинь хүслээрээ би мэдэрнэ Нэрийг чинь сэтгэлдээ би шивнэнэ Гарыг чинь зүүдэндээ би атгана ... Би түүнийг 2 удаа зүүдэлсэн. Үнэндээ зүүдэлсэндээ итгээгүй шүү. Өглөө сэрчихээд би түүнийг зүүдэлчихлээ гэж үү гээд гайхширсан. Эхний удаа би түүний гараас атгаж байна гэж зүүдэлсэн. Тэр дугуй уначихсан над руу инээгээд л намайг тойроод яваад байсан. Хоёр дох дээр нь би түүнийг тэвэрсэн. Түүнийг тэвэрч байгаадаа нэг л итгэхгүй улам чанга тэврээд байсан. Хагасайнд гэнэт ганцаараа 50гр виски уусан биш халуураад хамт ажилладаг хүнтэйгээ нийлээд уучихсан байх юм. Гэхдээ аягүй сонин нь би юу ч санахгүй байна. Бас шартаад яг үхлээ. Одоо хүртэл зүгээр болохгүй байна. Дээрээс нь зүрх үнэхээр их өвдөж байна. Яг ээжийгээ дуурайж байгаа юм байна  л даа. Ээж жоохон уучихаараа зүрх нь өвддөгийг нь би дуурайж байгаа б...

Тэмдэглэл-190

Нойрыг унтаж барахгүй сэрж барна гэдэг юутай үнэн үг вэ. УБ ирэх замдаа зөндөө унтсан мөртөө ерөөсөө нойр ханахгүй юмаа. Хэн хамгийн их унтах вэ тэмцээн болвол ялагч нь болохгүй юмаа гэхэд нилээн дээгүүр бол орно шүү. Нойронд зориулах цагаа багасгамаар байдаг. Өглөө бүр 5 цагт босч 7 цаг хүртэл 2 цагийг ном уншихад зарцуулахгүй бол ерөөсөө ойрд ном унших цаг өөртөө гаргаж чадахгүй байна. Нэгмэдэхэд л нет ухаад сууж байх юм. Бас хажуугаар нь за ёстой энийг л уншия гэсэн хүсэл татахаар ном олдохгүй юм. Уул нь нэг сайхан ном уншихвал нэгхэсэгтээ л сэтгэл өег явдагсан. Улаанбаатар хот маань өвөл зунгүй л өмхий байдаг болж дээ. Дотор нь байсаар байгаад анзаарахаа больчих юм. Өөрийнхөө байнга эргэлзэж явдаг зангаа яаж засах вэ. Нэг шийд гаргах гэж эргэлзээд эргэлзээд байтал цаг хугацаа өнгөрчих юм. Юмыг арай л дэндүү олон талаас нь харж дүгнэж цэгнээд байх шиг. Зүгээр л шууд ингээд шийдъя бандан тас гэсэн шийдэмгий болохсон. Шийдэмгий болох гэж үгүй ээ мөн ч их хичээж байна даа. Тэгсэн ч ба...

Тэмдэглэл-189

 Яг одоо Увсын Улаангомд байна. Цаг 20.21 болж байна. Улаанбаатарын цагаас нэг цагаар хойно явж байна. Бүтэн 36 цаг автобусаар явж арайхийж ирлээ дээ. Замдаа автобус маань цасанд суугаад нилээн их цаг алдчихсан. Тэгсэн ч аюулгүй явж ирлээ. 3 чухал ажил амжуулахаас өчигдөр нэг нь болчихсон. Маргааш 2 ажлыг нь гүйцээнэ дээ. Амжвал эндээс хоёр дах өдөр гарна. Амжихгүй бол 3 өдөр хот руу гарна даа. Хотоос 4 дэх өдөр гарсан гэхээр бараг л 7 хоноод очих юм байна. Ямар ч гэсэн хотын чимээ шуугианаас хэдэн өдөр хол, чих амар сайхан л байна. Уул нь онгоцоор нисч болох байсан ч зүгээр л автобусанд сайхан унтаж явмаар байсан юм. Яг л бодсон шигээ унтсаар л байгаад ирсэн болохоор давгүй шүү. Гэм жаахан суусаар байгаад сүүлдээ хонгоны яс холгоод жоохон хэцүү байлаа. Надад бол тухгүй зүйл алга л байлаа. Аа  хөдөө орон нутгийн замын 00 асуудал хүнд байх юм даа. Замдаа бараг хагас өлсгөлөнгийн байдалтай явж ирлээ. Нэг литр ч хүрэхгүй ус ууж ганц аяга хоол идсэн юм байна.  Тэгсэний хүчинд...

Тэмдэглэл-188

Урьд шөнө кино шиг л зүүд зүүдэллээ. Эртний Японы үед оччихсон байх юм. Хааны ордонд нь байна. Шөнө болчихсон хааны ордон дотуур нь явж байх юм. Тэгээд дотроо аан дээр үед ингэж амьдардаг байжээ. Уйтгартай байжээ. Гэхдээ ийм шөнө болчихсон байхад яагаад хүмүүс нь унтаагүй юм бол гээд бодоод байх юм.  Тэгээд явж байгаад л нэг өрөө рүү орсон гүнж гээд нэг охин байна. Хэсэг бүлэг хүмүүс  гүнжийн үсийг яаж гоё самнах вэ гээд л ярилцаад байх юм. Би ч үсийг ингэж самнавал гоё шүү дээ гээд орчин үеийн самналтаа хийгээд зогсож байх юм. Миний  гарт байсан  камасутра шиг номыг нэг нь харчихаад муу завхай эм гэж намайг загнаж байна. Би завхай эм биш гээд  л муудалцаад байх юм. Чамд хэдэн эрчүүд байсан гэхэд нь надад нэг л эрэгтэй хүн байсан гээд л хэллээ. Тэр чинь хаана байгаан гэхээр нь үхчихсэн гэж хэлэхдээ дурсамжаа бодож байна. Бүүдгэр зэврүүн өдөр өндөр олон хавцалтай уулан дээр нэг залууг хэсэг бүлэг хүмүүс хавцлын ирмэг рүү шахаад л яваад байна. Бодвол шахуулж байга...

Тэмдэглэл-187

Image
Хацрын хонхорхой, эгэмний хонхорхой хоёроо эргүүлж авахын тулд нилээн хичээл зүтгэл гаргах нь дээ . Арга ч үгүй биз. 5,6 жил таргаллаа. Гэхдээ 8р  сараас 10-р сар хүртэл 95кг-аас 89 кг болтлоо турсан байна шүү. 2, 3 хүүхэд гаргасан эмэгтэйчүүд шиг биетэй болсондоо ичиж байна. Муу ч гэсэн төрж хөнгөрөөгүй юм болохоор унжих харвин л алга. Надаас хамт явдаг эгч хэдэн хүүхэдтэй гэхээр нь санаа зовсондоо нэг гээд л хэлчихсэн. Аав минь өчигдөр анхны тэтгэвэрээ аваад бөөн догдлол. Хорин хэдэн жил төмөр замд ажиллаад тэтгэвэрт гарах шив. Одоо ч нэг хэсэг сайхан л санагдах байх. Удахаараа уйдаж эхлэх байх даа. Хорин дөрөв, таван жил  явдаг байсан замаа, ажлын хувцсаа сольдог өрөөгөө, хоолоо иддэг газраа, хамт ажиллаж байсан нөхдөө санах л байх даа. Сар гаран гэртээ очоогүй байж байгаад очсон чинь муур нохой хоёр минь надаас бишүүрхээд зугатаж гүйж байна шүү. Муур маань бүр таргалаад улам пэндийчихсэн байна. Бараг 7 кг болсон байх. Эзнээ санаад улам ховдог болоод таргалаад байх шиг ба...

Тэмдэглэл-186

Өнөөдөр захирлын найзынх нь эгч гээд үздэг хардагаараа мундаг гэсэн нэг эгч ажил дээр ирвээ. Захирал маань та хэд үзүүлвэл үзүүлээч гэхээр нь бас үгүй гэсэнгүй үзүүлж орхивоо. Тэгсэн намайг удахгүй бөө болох юм байна, чамд бүр ойрхон ирчихэж. Арваад жилийн өмнөөс л бага багаар мэдэгдэж эхэлсэн байна гэсэн. Ер нь намайг бурхан шашны хүн болох ёстой байж үзэж харах авъяас чамд цаанаасаа өгөгдсөн боловч чи хөгжүүлээгүй орхисон байна. Бурхны ивээлд багтсан маш азтай хүүхэд байна гэсэн. Даанч буруу замаараа явчихаж. Чамайг зөв замд чинь оруулах гэж цаанаасаа их шахсан байна л гэнэ. Бас эцэг эхтэйгээ ойлголцдоггүй дотроо гомдол тээгээд явдаг чинь олон зүйлд саад болж байна. Аавдаа гомддог ч гэлээ ээжээсээ илүү ойлголцдог юм байна. Ээж та хоёрын зөрчил чинь бас арваад жилийн өмнөөс эхэлсэн байна. Та хоёр нэг нэгнээ ойлгодоггүй нь магадгүй энэ онгодтой чинь холбоотой байхыг үгүйсгэхгүй гэж байна шүү. Одоо хийж байгаа ажил мэргэжил чинь ч бас чамд тохирохгүй бусдад зөвлөгөө өгдөг, чиглүүлдэг, ...

Тэмдэглэл-185

Image
Чи 40 настай ч гэлээ 25т шиг харагдаж байна гэж нэг өдөр толинд өөрийгөө харахдаа хэлнэ дээ гэж боддог. Үнэхээр биеэ муухай болгожээ. Харамсаад барашгүй нь ээ. Зүгээр л мод юмуу хаашайн ямар ч эвсэл сунгалт байхгүй болж. 2 сар ямарч байсан зовох юм шиг байна. Одоо яахав тэсээд хичээнэ дээ. Гэхдээ өөрийгөө буруутгахгүй ээ. Буруутгавал дахиад сэтгэлээр уначих байх. Зүгээр л өнгөрсөнд асар их сэтгэлийн зөрчил тэмцэл байсан шүү дээ. Одоо харин тэр бүгдийнхээ талаас нь салаад байгаа гэдгээ бодож урьд нь сэтгэлээ эмчилсэн бол одоо бие махбодио эмчлэх цаг гэж бодоод өөрийгөө буруутгахгүй ээ. Миний үе ч гэлээ надаас хамаагүй илүү амжилттай бахархалтай амьдарч байгаа бүсгүйчүүд байдаг. Би лав тэдэнд атаархдаггүй. Тэд хүртэх ёстой зүйлээ л хүртэж байна гэж боддог. Намайг наргиж цэнгэж нойргүй шөнөжин хөгжилдөж явахад тэд боловсрол мэдлэгээ нэмэгдүүлж өөрсдийгөө хөгжүүлж нойргүй хонож байсан байх. Тийм болохоор зүгээр л хэвтэж байгаад амжилтанд хүрсэн мэт хүмүүсийг  муу хэлдэг хүмүүст дургү...

Тэмдэглэл-184

Нетээс 130 сая жилийн өмнө мөргөлдсөн хоёр одны долгионыг манай дэлхий одоо барьж авч байгаа тухай уншсан чинь энэ гариг эрхэс гэдэг ямар том, уудам юм бэ. Төсөөлж ч чадахгүй нь дээ. Энэ зах хязгаар нь үл мэдэгдэх сансар огторгуйд хаа нэгтээ өөр нэгэн хүн төрөлхтөн байгаа болов уу. Над шиг нэгэн бас амьдарч байгаа болов уу. Эсвэл бидний төсөөлж ч чадахгүй амьд биетүүд байгаа болов уу. Биднийг бас энд ингээд амьдраад байгааг сансрын хаа нэгтээ байгаа амьд зүйлс төсөөлдөг болов уу. Бас л бидэн шиг эрж хайж судалж байгаа болов уу. Хүн төрөлхтөн сансар огторгуйн нууцыг тайлах тэр цаг хугацаа хүртэл хэр удах бол. Тэр цаг үед миний нэгээхэн хэсэг амьдарч тэр бүхнийг харж байх болов уу. Тийм цаг үе ирлээ гэхэд даанч тэр үеийг харахыг хүсч байснаа би санахгүй л байх даа. Хажууд нь эр хүн байхгүй бол үхчих гээд байдаг эмэгтэйчүүд, үр хүүхдийнхээ төлөө үүрэг хариуцлага хүлээж чаддаггүй эрчүүдээс болж хүүхдүүд л хохирох юмдаа. Гэрлэлтээ цуцлуулж байгаа зарим эрчүүд хүүхдийн мөнгө яаж төлөхгүй б...

Тэмдэглэл-183

Урьд шөнө ямар гоё зүүд зүүдэлвээ. Би өөрийгөө дуучин болчихсон тайзан дээр дуулж бүжиглэж байгаагаар зүүдэллээ. Зүгээр ч зүүдлээгүй тэр мэдрэмж үнэхээр гайхалтай байсан. Том гэрэл туссан тайзан дээр ганцаархнаа зогсоод өөдөөс ширтэх олон хүмүүс тэдний утасны гэрэлд өөрийн эрхгүй адреналин ялгарч юу ч хийж чадах юм шиг мэдрэмж төрж байсан. Аймар лаг бүжиглээд л хүмүүс орилолдоод л тэгээд лаг мик-ээ бариад дуулсан чинь хүмүүс дагаж дуулаад л доргиод л их л цоглог дуу дуулаад байх шиг байгаан. Тэгээд л дууссан чинь нижигнэтэл алга ташаад л надад ямар ч байсан маш гайхалтай гоё санагдсан. Тэгээд л тайзны ар руу орсон чинь хүмүүс сайн байлаа гэж магтаад л нэг нь ингээд чи од боллоо. Маргааш нетээр чиний тухай бичиж ярьцгаах болно гэж байна  шүү. Би ч ингээд л од боллоо гээд баярлаж байгаад даанч сэрчихсэн. Гэрэл цацарсан тайзан дээр олны өмнө байх тэр мэдрэмжийг бодит байдал дээр би хэзээ ч мэдэхгүй өнгөрөх ч гэлээ зүүдээрээ дамжуулж хэсэг хугацаанд ч гэсэн мэдэрсэн дээ үнэхээр сайхан ...

Тэмдэглэл-182

Найзтайгаа хамт амьдраад 2 сар боллоо. Энэ хугацаанд  миний амьдралын хэмнэлд бага сага өөрчлөлт ороод байна шүү. Жишээ нь гэхэд л урьд нь унтах дуртай зүүдний ертөнцөдөө умбахыг чухалчилдаг байсан бол сүүлийн үед орой унтаж эрт сэрдэг болсон. Ер нь нээх нойр хүрэхээ байсан байна. 12, 1 цаг гэж унтаад өглөө 7 цагт сэрээд байхтай холбоотой ч юмуу бараг л зүүдлэхээ байсан байна. Нүдээ аниад хэвтээд л нүдээ нээхэд өглөө болсон мэт л санагддаг болсон. Идэж уух хэмжээ өмнөхөөсөө хамаагүй багассан. Одоо дураараа сайхан шоудаж наргина гэж бодсон маань бүр худлаа болсон. 2 сарын хугацаанд 2 л гарсан юм байна. Санхүүдээ өмнөхөөсөө бүр хямгатай болсон. Ер нь сайн талаараа өөрчлөлт их гарсан байна. Бас өөрийгөө өдөр бүр гэрээ цэвэрлээд хоол хийгээд л байж байх хүн биш гэдгээ улам бүр ойлгосон. Гэрийн эзэгтэй болоход жаахан асуудал үүсэх л юм шиг байна. Хоол хийх дуртай хүнтэй суунаа. Аан бас урьд нь замын түгжрэл арилахыг хүлээж орой 20 цаг болтол ажил дээрээ суудаг байсан бол одоо яг 18 цаг ...

30 нас

Image
Ирээдүйдээ санаа зовоход хэтэрхий залуу байна гэж гүйсээр байтал альхэдийн 30 нас хаалга тогшиж байна. Магадгүй одоо жаахан тиймхэн санагдаж байгаа ч 40 хүрэхэд 30 хэдэн нас минь сайхан залуу нас байжээ гээд л шүүрс алдах байх даа. Эмэгтэй хүний амьдрал 30 наснаас эхэлдэг гэдэг билүү. 30 жил амьдарсан амьдралын түүхээ эргээд харахад сайхан туршлага, ухаарал, өөрт минь юу чухал, юунаас хол байх зэргээ мэддэг болсноос өөр зүйлгүй байна. Өнгөрсөн нэг жил урьд урьдынхаас илүү хүмүүстэй муудалцсан харилцаа муу байсан юм байна. Бусдаар бол тайван бас нэг жил өнгөрлөө. Эрүүл мэнд сайн байлаа. Жоохон хямарсныг эс тооцвол. Ажил хэл ам, хөдөлгөөнтэй байсан ч тэсээд л гарлаа. Анх удаа найзтайгаа тусдаа амьдарч үзэж байна. Болзооны тоо ч бас бага байсан юм байна. 2, 3-хан удаа л явах шиг боллоо. Шоудалт ч бас бага байлаа. Ерөнхийдөө жоохон даруухан жил өнгөрсөн байна. Одоо энэ жилээс эхлээд тархины булчин, өгзөгний булчингаа сайн ажиллуулнаа. Надад нэг урам зориг өгсөн залуу байна. Түүнд гологдм...

Тэмдэглэл-181

Image
Улаан гэрлээр найз охиноо чирээд зам гараад гүйж байгаа залууг баатарлаг cool гэхүү, бүдүүлэг мангар гэх үү. Амьсгаадаад л замын нөгөө талд гараад зогсож байхад нь ногоон гэрэл асч хүмүүс тайвнаар зам гарна. Хэдхэн минут хүлээж чадахгүй  тэвчээргүй зан ч хэцүү шүү. Үгүй тэгээд тэвчих ёсгүй зүйлээ тэвчээд, тэвчээртэй хандах зүйл дээрээ яараад байдаг хүмүүс их сонин шүү. Би ч бас ялгаагүй дээ. Шал дэмий зүйл дээр дүүдээ уурлаад тэнэг мангараар нь дуудчихаад дараа нь яах гэж тэгвээ гээд харамсавч муухай аашилсанд уучлаарай гэж хэлж чадахгүй юм даа. 5 минут  алхаад оччих газарт л хүнийг хол алхууллаа гэж уурлаж байгаа царай нь. Одоо хол байж урьдынх шигээ өдөр бүр царайгаа харахгүй барагтай л бол утсаар ярихгүй байж ганц уулзах үедээ хамаг уураа гаргачихаад явуулсандаа өөрийгөө зэмлэж  дүүгээ өрөвдчихлөө. Хоёр дүүдээ л муухай аашаа гаргах юм даа. Уул нь бол эсрэгээрээ байх ёстой байтал. Гэмших сэтгэлээ тайтгаруулах гэж маргааш кинонд даахаар боллоо ш дээ. Найзуудтайгаа гэхээс...

Тэмдэглэл-180

Image
Ойрд одод хараагүй муухай байна шүү. Орой бүр л гэрийнхээ гадаа оддыг харж хэсэг зуур ч гэсэн энэ дэлхий дээр биш тэртээх оддын дунд байгаа мэт мэдэрдэг байсан мэдрэмжээ үгүйлж байна. Одоо орой гэр лүүгээ харьж явахдаа од харах гэж хичээвч ганц хоёр од л ёлтойж харагдах юм даа энэ хотын тэнгэрт. Ажлын болон хувийн шугамаар мөнгө авчихаад өгөхгүй байгаа хүүхнүүдийг яалтай билээ. Миний зөөлөн занг бүр ашиглачих юмаа. Зөөлөн хүмүүс яг цагаа тулвал ямар муухай хатуу сэтгэл гаргадаг гэдгийг мэддэггүй бололтой. Төмөр нүүрээ харуулж байж хоёроос нь хагас дутуу мөнгөө олж авлаа. Цаана нь дөрвийн дөрвөн эмэгтэй байна. Дарамтлаад байх хэцүү, хэцүүгүй байя гэхээр өөрөө хохирчих гээд балай юмаа. Эрэгтэй хүмүүс байсан бол сайхан уурлаад зодолдоод ч хамаагүй арга хэмжээ авах байлаа. Адилхан эмэгтэй хүмүүс болохоор яаж ч чадахгүй юм даа. Сүүлийн үед хөөрхөн сайхан байхаас илүү оворгүй залуухан харагдах тал дээрээ их анхаардаг болж. Ямар ч байсан хорин хэдтэй юм шиг харагдмаар байна. 30 гарсан ч 20 ...

Тэмдэглэл-179

Image
Өчигдөр 2 найзтайгаа хүмүүсийн очоод, яриад байдаг "УУ БУЛАН" гээд налайхыг тийшээ байдаг газар очиж үзлээ. Үнэхээр гоё байгалтай газар байна лээ. Намрын улиралд л очвол сайхныг мэдэрхээр газар юм.  Бөөн хосуудын хуримын зураг авалт болж байна лээ. Байгалийн үзэмж нь зурган дээр үнэхээр гайхалтай гарч байна лээ. Шар шар гээд газраар хөглөрсөн навчис дээгүүр алхаад л, голын чимээ сонсоод л, цэвэр агаараар амьсгаад л, эргэн тойронд бөөн аз жаргалтай сэтгэл тайван хүмүүсээр хүрээлэгдээд л, шорлогны үл мэдэг үнэр үнэртээд л, салхинд шарласан навчис бөөн бөөнөөрөө модноосоо тасарч газарт унах нь үнэхээр гоё. Гоё юмаа гоё юмаа гэсээр л ирлээ. Хостойгоо очоод романчиклахад үнэхээр тохирсон газар байна лээ. Сайны хажуугаар саар гэгчээр сайхан сэтгэгдэлтэй сууж байхад минь өчигдөр орой байрны жинхэнэ эзэн гээд нэг ах хүрч ирлээ. Бид хоёрт байр түрээслэсэн эгч маань харин өөрөө түрээсэлж байгаад бид хоёрт түрээслүүлэнгүүтээ урьдчилж мөнгө авсан байсан тэр чигтээ алга болчихвоо хөөрхий...

Тэмдэглэл-178

Image
Сурах зүйл маш их байна шүү. Өчнөөн зүйл мэдэхгүй байгаагаа сүүлийн үед мэдэрдэг болоод байна. Бүгдийг нь болдог бол хүү хаа гээд сурмаар байгаа ч даанч мэдлэгийг гэдэг тэгж олж авдаггүй болохоор яалтай билээ. Уйгагүй  хөдөлмөр, цаг хугацааг зарцуулж байж л сурсан болно шүү дээ. Толгой тархиа олигтойхон ажиллуулаагүй удсаныг минь гэрчилж мэргэжлийн ном уншихаар 10 мин болов уу үгүй л нойр хүрээд байна. Тэгээд л залхуурах маягтай. Өөрийгөө хүчилж байж 30 мин уншсан чинь сүүлдээ юу уншаад байгаагаа ч ойлгохоо болих жишээний. Тархи минь бүр юм хүлээж авахаас залхуурдаг болчихож. Энэ байдлаас яаж ийж байгаад гарна даа. Юм оёж сурдагч юмуу гэж сүүлийн үед их бодогдох боллоо. Өөрийнхөө сэтгэлд таарсан загвартай хувцаснуудаа өөрөө хийгээд өмсөөд явбал хичнээн сайхан. Гадуур хувцас авах гэж дэлгүүр хэсэх үнэхээр хэцүү юм. Сэтгэлд ч, биед ч таарах, нийцэх зүйл тун бага. Бас оёчвол оёчмоор ч юм шиг өөртөө итгэлтэй байгаад байх юм. Сүүлийн үед Хятадын орчин үеийн залуусын хайр дурлал, амьд...

Тэмдэглэл-177

Image
Зурагт үзэлгүй сар боллоо. Нетээс л мэдээлэл авч байна даа. Гэр ойрхон болсон болохоор ажлаа тараад орой гэр лүүгээ алхдаг болоод байна. Хараад байхад энд тэндгүй л хосоороо явж байгаа хүмүүс. Дотроо атаархаад л өнгөрөх юм даа. Би нээрээ эрэгтэй ч юмуу эсвэл эмэгтэй хүн сонирхдог болж төрөхгүй яав даа. Тэгсэн бол өдийд хайрлаад хайрлуулаад явж байхгүй юу. Манай залуус эр эмгүй улам царайлаг болоод сэтгэл гижигдээд байх юм. Болзоонд ч явалгүй их удлаа. Хайрлаж дурлалцахгүй болохоор өдөр хоногууд цаанаа л нэг гунигтай өнгөрөөд байна шүү. Хэн нэгнээр бахархаж бахдаж, өөрийгөө ч бас хэн нэгнээр миний хайр мундаг шүү, миний хайр чаднаа гэж  магтуулж, магтмаар байна. Тэгвэл их эрч хүчтэй болох гээд байна. Хэн нэгэнд тэврүүлж, гараас нь атгаж, эрхэлж,  энэ хүн л миний дэргэд байвал юуг ч бүтээж, юуг ч даван туулж чадна гэсэн тэр мэдрэмжийг мэдэрмээр байна. Аргагүй одоо хайр дурлалын асуудлыг нэгт тавьж тойрч зугаталгүй нүүр тулах цаг нь ирсэн юм шиг байна. Урьд нь ингэтлээ хүсч б...

Тэмдэглэл-176

Image
Зарим хүмүүс мэдээжийн ил зүйл дээр худлаа ярих нь үнэн инээдтэй юмаа. Ярьж байгаа зүйлд нь итгэнэ л гэж боддог юм байх даа. Заримдаа шудрага байж бүх буруугаа хүлээх нь хоёрын хооронд худлаа ярьж гүрийсэнээс хамаагүй амар бас хүндтэй байдаг гэдгийг мэддэггүй бололтой. Ядаж л дараа нь наадах чинь худлаа ярих хүн биш буруу зүйл хийсэн бол буруугаа хүлээдэг хүн гэсэн ойлголттой үлдэнэ шүү дээ. Бүх зүйлд төгсгөл хамгийн чухлаа гэж. 4н жил хамт ажиллаж захирлын минь хамгийн итгэдэг хүн болсон хамтран ажиллагч маань араар нь цэвэр тависан байсныг саяхан олж мэдлээ. Хөөрхий муу захирал ингээд 2 дох удаагаа итгэлт хүмүүстээ хууртагдчихлаа. Одоо бол тэр хүний итгэл дахиж өмнөх шигээ байхгүй байна биз. Надад ч  бас итгэхээ болиод хардах нь ихэсч байгааг анзаарлаа. Аргагүй л дээ. Ойлгож байгаа болохоор би нээх эмзэглэхгүй байна. Гэхдээ би захирлын итгэлийг алдсан хүмүүстэй найз байсан болохоор шууд холбоогоо тасалж чадахгүй. Хүмүүс хоорондын харилцаа гэдэг маш чухал зүйл шүүд ээ. Хамт туулс...

Тэмдэглэл-175

Найзтайгаа хамт амьдарсан эхний 7 хоног ер нь дажгүй сайхан байлаа. Өчигдөрийг хүртэл. Найз маань гэрийнхэнтэйгээ Хөвсгөлд амрахаар 5 дахад явсан юм. Ойрд Хятад Тайвань сериалуудыг англи хадмалтайгаар YOUTUBE-с үзэж байгаа. Амралтын  энэ 2 өдөр ч гэсэн ганцаараа  үзэж өнгөрөөлөө. Өчигдөр үзээд л чимээгүй сууж байтал хөрш айлын минь эхнэр нөхөр 2 муудалцаад байх шиг байна шүү. Нөхрийн дуу их чанга сонсогдоод л мөнгө л нэхээд байгаа бололтой тэгснээ яг л зодоод эхлэх шиг санагдав. Хэсэг чимээ чагнаж суусан чинь эмэгтэй хүний уйлах дуу гарахаар нь гялс гүйж гараад л хаалгыг нь нүдлээ. Хүүхэд нь гээд 5 юмуу 6 настай хүү хаалга онгойлгож өгөхөөр нь юун чимээ гараад юу болоод байна гэсэн чинь юу ч болоогүй ээ та яв яв гээд хаалгаа хаачлаа. Хэсэг гадаа нь чимээ чагнаж зогссон чинь чимээгүй л байлаа. Бодвол намайг үүдэн дээр нь зогсоод байгааг гадарласан юм байлгүй. Тэгэхээр нь гэртээ орчихоод жаахан сууж байсан дахиад л эрэгтэй хүний чанга чанга хашгирах дуу гарахаар нь дахиад л гара...

Тэмдэглэл-174

Эмэгтэй хүнтэй анхны бас сүүлийн удаа зодолдсон нь цаашдаа тийм зүйл гаргахгүй байх гэж бодож байгаа болохоор сүүлийн удаа гэе дээ 3р ангид байсан юм байна. Тухайн үед шинээр шилжиж ирсэн би яагаад ч билээ ангийн атмаан охинтой таарамжгүй байдаг байлаа. Ядаж байхад бид хоёрын гэр нэг чиглэлд байдаг. Нэг удаа харьж яваад 2-уулаа муудалцаад зодолдоод тэр газар хэвтэж байсан тоосгоор баруун нүдрүү минь цохичихож билээ. Нүдээ дараад л уйлаад гэр лүүгээ гүйж ороод ээжид ховлоод ээжийгээ дагуулаад гэрт нь очиж баахан загнуулсан даа хөөрхийг. Харин харьж явахдаа харин би өөрөө ээждээ загнуулсан. Хүн амьтантай эвтэй байж чадахгүй хүнээр хэрүүл хийлгүүллээ гэж. Тэрнээс хойш хэн нэгэнтэй муудалцсан бол ээждээ хэлэхээ больсон юм. Загнуулахаасаа айгаад. Загнуулахаасаа айж юмаа хэлэхгүй явсаар эцэстээ энэ нь бараг зуршил болж дээ. Нэг хэсэгтээ л хөхөрсөн нүдтэй инээдтэй хүн л  явдаг байсан. Багш нар түүнийг загнаж зэмлээд ангийнхан болохоор түүнтэй нийлж тоглохгүй хөөрхий минь нэг хэсэгтээ ганц...

Тэмдэглэл-173

Image
Өчигдөр 10 жил хөтөлж ирсэн тэмдэглэлийн дэвтрүүдээ шатаачихлаа. Миний хамгийн чухал үнэтэй эд зүйлс минь байсан юм. Гэвч дэвтэр дээр тэмдэглэл  хөтлөх нэгэнт хэрэггүй болсон учир дэвтэр дээрээ бичиж байсан ерөнхий гол зүйлсээ блогтоо оруулсан болохоор цаашдаа бүх зүйлээ блог дээрээ бичиж байхаар шийдсэн тул дэвтэрнүүдээ шатаачихлаа. Гэхдээ шатаахаасаа өмнө бүгдийг нь эргэн сөхөн харж уншсан чинь 20 настай би өнөөдрийн 30 настай би-г харсан бол үнэхээр урам нь хугарах байсан даа. Тэр үед хүсч байсан зүйлүүдээс нь 2 нь л тун дөхөж очсон юм байна. Ноднин 6 сард нээлгэсэн хадгаламж минь өнөөдрийн байдлаар хүүтэйгээ нийлээд 357,000 төг болсон байна лээ. Сард 25,000 төг гэсэн үг. Бүхэд бүтэн 12 сарын турш 357,000 төг хуримтлуулсан гэхээр гомдмоор ч юм шиг. Чамлахаар чанга атга гэдэг. Ямар ч байсан одоохондоо иймэрхүү байгаа ч яваандаа нэмэгдүүлэнээ. Тэглээ ч айхтар хуримтлуулах гэж хичээж зүтгэсэнгүй. Одооноос жаахан өөрийгөө шахахгүй бол амар тайван ингээд яваад л байвал яваад л байх ...

Тэмдэглэл-172

Хүн надад хийх зүйлийг минь заахад би лав дургүй. Хийнэ гэдгээ дотроо мэдээд хэзээ яаж хийхээ төлөвлөж байхад тэрийгээ ингэ тэг гэхээр уур хүрээд байдаг шүү. Ер нь аливаа зүйлийн төгсгөл гэдэг л их чухал юм байна. Яаж эхлэх, яаж үргэлжлэхдээ гол нь биш яаж төгсөв гэдэг нь эцсийн эцэст чухал юм байна. Хүмүүс хоорондын харилцаан дээр ч, ажил хэрэг дээр ч, мөрөөдөл зорилгодоо хүрэхэд ч тэр яаж төгсөх нь буюу үр дүн нь хамгийн чухал юм байна. Хичнээн сайхан эхэлсэн харьцаа явж явж маш муугаар төгсөхөд хүний сэтгэлд сайхан дурсамжаас нь илүү муу төгсгөл нь тод үлддэг, эхэндээ хэцүү байсан харьцаа эцсийн эцэст нэг нэгнээ ойлгоод учир зүгээ олоод ирэхээр урьдны таагүй үе нь биш ойлголцсон тэр үе илүү сэтгэлд хоногшсон байдаг. Тэгэхээр аливаа зүйлийн эхлэлээс ,үргэлжлэх явцаас илүү төгсгөхдөө л хамгийн их анхаарах хэрэгтэйг ойлголоо.  Нилээдгүй хэдэн залуучуудын анхны хайр байсан хэдий ч одоо тэдгээр бүх хүмүүс өөр хүний дэргэд байна. Өөр хүнийг хайрлаж амьдарч байна. Би зүгээр л нэг дур...

Тэмдэглэл-171

Image
Энэ жилийн наадмаар дахиад л ханиад хүрээд гэртээ хэвтвээ. Бас л тариулж байж зүгээр болов. Одоо ч гэсэн бүрэн эдгэрэхгүй бүгшүүлсэн юм л явж байна. Наадмийн амралтын хэдэн өдөр сайхан гэгч унтлаа.  Бараг зуслан шахуу газар амьдардаг юм болохоороо нээх агаар салхинд гарсангүй гээд сүйд болох зүйл алга л байлаа. Өчигдөр өглөө нэг хөл муутай настай эгч явган хүний гарцгүй газраар сажилж гарч яваад хурдтай ирж байгаа машинд мөргүүлж шидэгдсэн үзэгдлийг харсан чинь бүр уур хүрчлээ. Жолооч, явган зорчигч хоёрыг хараад хоёулан руу новшнууд минь наад тэнэг бүдүүлэг байдлаа хараач гэж орилмоор санагдсан шүү. Хөл муутай юм бол 3 м-н цаана байгаа бэлээхэн гарцаар гарахгүй үхсэнээ хийж залхуурч хүнд гай болж гарцгүй замаар гарах гэж зүтгэдэг бүдүүлэг эмгэн бэ. Бусдад гай ч болоод өөрөө ч хохироод залхуу муу бүдүүн өгзөг чинь гэмээр л байлаа. Харин нөгөө муу жолооч чинь хүн мөргөчихөөд тэр хүнээ харахын оронд машинаа тойрч хараад байгаа нь маш дургүй хүргэв. Хэдийгээр тэр хүний буруу байгаа ...

Тэмдэглэл-170

Image
Ганцаардаагүй ч гэсэн уйдаад байна. Найзуудтайгаа өнгөрүүлдэг зуны зугаатай өдрүүд дурсамж болон үлдэж. Одоо илүү гэр бүлтэйгээ өнгөрүүлдэг цаг үе ирсэн бололтой. Хаягдсан мэт мэдрэмж төрж байна. Наадмийн амралтын өдрүүдээр хаашаа явж яаж амрахаа ч мэдэхгүй байна. Хань болох хүн ч алга. Бүгд л өөрсдийн төлөвлөгөөтэй. Манай гэрийнхэн надаас бусад бүгд ажилтай болохоор хөдөө гадаа явж чадахгүй нь дээ. Яриа хандлага зан байдал нийлэхгүй хүмүүстэй байснаас ганцаараа уйдаад байж байх нь хавьгүй дээр байх. Ноднин наадмаар ч бас олигтой баярлаагүй ч өвчнөө далимдуулан сайхан унтаж амарсан. Энэ жил бас л тэгэхээс. Киногоо үзээд л, сайхан унтаж амрая. Над шиг унтах дуртай хүнд сайн л биз. Гэхдээ л........ Нээх гоё галзуу хөгжилтэй баймаар байна. Сонирхолтой статистик гэсэн юм нетээр яваад байхаар нь өөрийгөө хайсан чинь над шиг нэртэй хүн надтай нийлээд 8 байдаг юм байна. Би аягүй бол хамгийн ахмад нь байх гэж бодож байна. Магадгүй кино нь их муу болсон болохоор номыг нь хүмүүс уншаагүй байх...

Тэмдэглэл-169

Ер нь шүүх цагдаа гээд хуулийн байгууллагаар явах төвөгтэй ажил юм байна. Аль болох асуудалд орооцолдолгүй хуулийн дагуу амьдрах нь  дээр юм байна. Анхан шатны шүүх хурал дээрээ ялагдчихлаа. Гэхдээ би хуулийн хүн биш дээрээс нь өмгөөлөгчгүй оролцсон болохоор нэхэмжлэгч талын хуулийн зөвлөхийн хэлж ярьж байгаа  зарим зүйлт заалтыг мэдэхгүй болохоороо хариу тайлбар сайн хийж  чадсангүй. Зөн совин минь намайг ялахгүй гэдгийг угаасаа хэлээд байсан болохоор нээх гайхсангүй гэхдээ нөгөө талын өмгөөлөгч миний бүр хамаг энергийг сорчихлоо. Шүүхээс гараад явсан чинь ямар ч урамгүй, эрч хүчгүй нэг л сулбагар болчихсон. Хүйтэн царайтай сонин энергитэй залуу байсан. Солонгосын шинээр гарч байгаа FIGHT FOR MY WAY гээд драма үзэж байгаа юм. Ойрд үзээгүй хөөрхөн драма байна лээ. 30 хүрч байгаа багаасаа найзалсан 4 залуусын тухай. Тэдний хайр сэтгэл, мөрөөдөл, амьдрал гээд. Ямар ч үнсгэлжин, цагаан морьтой ханхүү гарахгүй илүү бодит амьдралтай кино гэх юм уу. Гол дүрийн эмэгтэй нь хөтлө...