Тэмдэглэл-170
Ганцаардаагүй ч гэсэн уйдаад байна. Найзуудтайгаа өнгөрүүлдэг зуны зугаатай өдрүүд дурсамж болон үлдэж. Одоо илүү гэр бүлтэйгээ өнгөрүүлдэг цаг үе ирсэн бололтой. Хаягдсан мэт мэдрэмж төрж байна. Наадмийн амралтын өдрүүдээр хаашаа явж яаж амрахаа ч мэдэхгүй байна. Хань болох хүн ч алга. Бүгд л өөрсдийн төлөвлөгөөтэй. Манай гэрийнхэн надаас бусад бүгд ажилтай болохоор хөдөө гадаа явж чадахгүй нь дээ.
Яриа хандлага зан байдал нийлэхгүй хүмүүстэй байснаас ганцаараа уйдаад байж байх нь хавьгүй дээр байх. Ноднин наадмаар ч бас олигтой баярлаагүй ч өвчнөө далимдуулан сайхан унтаж амарсан. Энэ жил бас л тэгэхээс. Киногоо үзээд л, сайхан унтаж амрая. Над шиг унтах дуртай хүнд сайн л биз. Гэхдээ л........
Нээх гоё галзуу хөгжилтэй баймаар байна.
Сонирхолтой статистик гэсэн юм нетээр яваад байхаар нь өөрийгөө хайсан чинь над шиг нэртэй хүн надтай нийлээд 8 байдаг юм байна. Би аягүй бол хамгийн ахмад нь байх гэж бодож байна. Магадгүй кино нь их муу болсон болохоор номыг нь хүмүүс уншаагүй байх. Уншсан хүмүүс дотор надтай тааралдсан хүн одоогоор байхгүй байгаа. Үргэлж л нэрнийхээ тухай тайлбарлах хэрэг гарах юм. Нилээн дээр Facebook-ийн нэг группээр номных нь хэлэлцүүлэг болсон байсныг нь уншсан чинь нэг л бүсгүй миний нэрийг дурдаад охинтой болвол заавал өгнө гэж бодож явдагаа бичсэнийг нь уншсан чинь сэтгэл бас хөөрхөн догдолдог л юм билээ. Бид 8-н хэн нэгэн нь алдартай болж амжилтанд хүрч танигдвал бас л хөөрхөн трэнд болох нэр шүү.
Ажил дээрээ ганцаараа пиво уугаад 60, 70-аад оны хөгжим сонсоод компьютер нүдээд сууж байх нэг бодлын амар ч юм шиг эсвэл үнэхээээээээээр уйтгартай санагдаж байна.
Орой бүр оддыг харахдаа, хотын гэрлийг харахдаа, салхи мэдрэн зогсохдоо, өглөө бүр нарыг ажиж тэнгэрийг ширтэж явахдаа хэзээ ч уйдаж байсангүй. Үргэлж л удсан мэт мэдрэмж өгдөг. Яг л тийм хүнтэй учрах юмсан. Өглөө нь цуг гэрээсээ явахдаа, орой хамтдаа харихдаа яг л уулзаагүй маш удсан мэт санагддаг тийм л хүнтэй хамт баймаар байна. Дэргэдээс минь нээх холдоогүй ч хол байсан тэрхэн хугацаа маш удаан мэт мэдрэмж өгдөг. Үргэлж санаж байдаг, үргэлж үгүйлж байдаг хамт байхдаа зүгээр л хайрлахаас өөр юу ч бодогдохгүй.
Хаана очсон ганцаараа л ганц бие гэж хэлүүлэх нь заримдаа нэг л гологдсон хүүхэн шиг санагдуулаад байна. Сүүлийн үед уртаар санаа алдах минь ихсээд л байна.
Могой шиг арьсаа гуужуулж болдог бол сайхан аа. Өө сэвгүй цэвэрхэн жигд бор арьстай болмоор байна. Энд тэндгүй шулмуул хазсан сорвиноос эхлээд элдэв янзын сорви, таргалалтын язралтаар бие минь дүүрэн байгааг харсан чинь онцгүй санагдаж байна. Ил гардаг гар хөл нүүр нь борлосон мөртөө далд байдаг хэсгүүд нь арай цайвар байгааг нь нэг л алаг харагдуулаад байна. Ер нь бодоод байсан сүүлийн үед өөрийн гоо сайхандаа нэг л итгэлгүй болчихож. Засч өөрчилмөөр зүйлс нь улам л нэмэгдээд байна. Урьд нь тиймэрхүү зүйлсийн талаар боддоггүй байж дээ.
Багаасаа л эмэгтэй хүний гоо үзэсгэлэнд атаархаж биш харин ч биширч харж баясаж ирсэн. Надаас илүү хөөрхөн охинтой найзлахдаа тэрнийг харж байгаа хөвгүүдийн харцанд атаархалгүй харин ч хажуугаар нь додигор гэгч нь та нар биш би дэргэд байна за гээд явдаг байлаа. Хөөрхөн эмэгтэй найз нараа эрчүүдээс дандаа л харамлаж хамгаалдаг байлаа ш дээ. Харин зарим эмэгтэйчүүд атаархаад илүү гарах гээд өөрийгөө батлах гээд янз янзын л юм хийдэг гэдгийг мэдсэн тэр мэдрэмж маш муухай байсан.
Хүмүүсийг таамаглах аргагүй тэд үргэлж өөрчлөгдөж байдаг. Удаан хугацааны туршид мэддэг байсан нэгэн чинь нэг л мэдэхэд маш өөр нэгэн болсон байдгийг анзаардаг. Бас л гунигтай зүйл шүү. Саяхан надад ийм л зүйл тохиолдлоо. Зүгээр л пялдага зан нүүрэн дээр гаргачихаад цаагуураа олон юм хийж бас нууж ирснийг мэдэх ч тийм ч таатай биш юм байна. Гадарласан байсан ч зөн совингоороо мэдэрч байсан ч арай ч үгүй байлгүй гэж итгэж явж ирсэн нь алдаа боллоо. Гэхдээ хүнийг шархлуулах дургүй болохоор хэдийгээр одоо дахиад өмнөх шигээ байхгүй ч гэлээ үнэнийг нь мэдсэн гэдгээ нуухаар шийдэж зүгээр л мэдээгүй байхаар шийдлээ. Бас би өөрөө шууд харилцаагаа таслахыг хүсэхгүй байгаа болохоор, олон зүйл бидний дунд байгаа болохоор. Тэвчиж болмоор зүйлийг нь тэвчээд мартах зүйлийг нь мартаад гэхдээ өмнөх шигээ итгэхгүйгээр цаашаа үргэлжлэх байх.

Comments
Post a Comment