Тэмдэглэл-171

Энэ жилийн наадмаар дахиад л ханиад хүрээд гэртээ хэвтвээ. Бас л тариулж байж зүгээр болов. Одоо ч гэсэн бүрэн эдгэрэхгүй бүгшүүлсэн юм л явж байна. Наадмийн амралтын хэдэн өдөр сайхан гэгч унтлаа.
 Бараг зуслан шахуу газар амьдардаг юм болохоороо нээх агаар салхинд гарсангүй гээд сүйд болох зүйл алга л байлаа.
Өчигдөр өглөө нэг хөл муутай настай эгч явган хүний гарцгүй газраар сажилж гарч яваад хурдтай ирж байгаа машинд мөргүүлж шидэгдсэн үзэгдлийг харсан чинь бүр уур хүрчлээ. Жолооч, явган зорчигч хоёрыг хараад хоёулан руу новшнууд минь наад тэнэг бүдүүлэг байдлаа хараач гэж орилмоор санагдсан шүү. Хөл муутай юм бол 3 м-н цаана байгаа бэлээхэн гарцаар гарахгүй үхсэнээ хийж залхуурч хүнд гай болж гарцгүй замаар гарах гэж зүтгэдэг бүдүүлэг эмгэн бэ. Бусдад гай ч болоод өөрөө ч хохироод залхуу муу бүдүүн өгзөг чинь гэмээр л байлаа. Харин нөгөө муу жолооч чинь хүн мөргөчихөөд тэр хүнээ харахын оронд машинаа тойрч хараад байгаа нь маш дургүй хүргэв. Хэдийгээр тэр хүний буруу байгаа ч ухаан мэдрэлгүй яарч сандран хурдтай явж байгаад хүн мөргөчихөөд машинаа нэгд нэгэнгүй шалган гүйх тэр залууг барьж аваад ядаж түргэн тусламж дуудаач мал минь гээд толгойгоор нь машиныг мөргүүлмээр санагдсан шүү. Толгойд орсон болгоноо хэлээд явдаг нь биш болохоор хэлээ хазаад л өнгөрлөө. Аль аль талынх нь  соёлгүй бүдүүлэг  хариуцлагагүй байдал үнэхээр уур хүргэсэн шүү.
Өчигдөр жаахан баартай өдөр боллоо. Бас нэг их зантай залуугаас болж бүтэн өдөржин хүнд бичиг баримттай явлаа. Ядаж байхад явган явж байсан болохоор. Үдээс хойш уулзъя гэхээр нь  бодвол 2 цаг юм байх гэж бодоод л хүнд ачаатай яваад л байлаа. 2 өнгөрлөө байдаггүй. Залгалаа утсаа авахгүй алга болчдог байна ш дээ. Хүнд яах гэж ингэж худлаа ярьж ажил уддаг байнаа. Дээр нь уулзана энэ тэр гэж өөр хүмүүст хэлсэн бол амжихгүй чадахгүй болчлоо гэдгээ эргүүлж хэлнэ гэж мэддэггүй мангар гаруудаас болж нээрээ боож үхэх юм байна л даа. Тэвчээртэй эелдэг хүн болохоор бусдын хандлагаар өөрийгөө эвдээд байдаггүй тулдаа л тэвчих юм даа. Тэвчих зүйлс энэ мэтээс авахуулаад их байх юмдаа. Гэр лүүгээ харьж явахдаа автобусанд ёстой царайг залууг харж сэтгэл баясаад бүхэл өдрийн бухимдал арилсан шүү. Ажиглаад байхад миний дүүгийн үеийн банди нар их царайлаг байх юмаа. Буцаад 10 насаар залуу болмоор санагдсан шүү.
Хүнд тус болж гийгүүлэхгүй юмаа гэхэд гэхэд гай тарихгүй төвөг садаа болохгүй амьдрах нь хүн бүрийн баримталж амьдрах үүрэг шүү дээ. Тэрийгээ ч мэдэхгүй би би би гэж өөрийгөө л бодсон  хүмүүс байх юм.
Миний сайн хийж чаддаг зүйлс даанч надад баяр баясал авчрахгүй юм. Юуг хийвэл баяр баясалтай урам зоригтой байх вэ гэхээр юу ч алга.


Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157