Тэмдэглэл-172
Хүн надад хийх зүйлийг минь заахад би лав дургүй. Хийнэ гэдгээ дотроо мэдээд хэзээ яаж хийхээ төлөвлөж байхад тэрийгээ ингэ тэг гэхээр уур хүрээд байдаг шүү.
Ер нь аливаа зүйлийн төгсгөл гэдэг л их чухал юм байна. Яаж эхлэх, яаж үргэлжлэхдээ гол нь биш яаж төгсөв гэдэг нь эцсийн эцэст чухал юм байна. Хүмүүс хоорондын харилцаан дээр ч, ажил хэрэг дээр ч, мөрөөдөл зорилгодоо хүрэхэд ч тэр яаж төгсөх нь буюу үр дүн нь хамгийн чухал юм байна. Хичнээн сайхан эхэлсэн харьцаа явж явж маш муугаар төгсөхөд хүний сэтгэлд сайхан дурсамжаас нь илүү муу төгсгөл нь тод үлддэг, эхэндээ хэцүү байсан харьцаа эцсийн эцэст нэг нэгнээ ойлгоод учир зүгээ олоод ирэхээр урьдны таагүй үе нь биш ойлголцсон тэр үе илүү сэтгэлд хоногшсон байдаг. Тэгэхээр аливаа зүйлийн эхлэлээс ,үргэлжлэх явцаас илүү төгсгөхдөө л хамгийн их анхаарах хэрэгтэйг ойлголоо.
Нилээдгүй хэдэн залуучуудын анхны хайр байсан хэдий ч одоо тэдгээр бүх хүмүүс өөр хүний дэргэд байна. Өөр хүнийг хайрлаж амьдарч байна. Би зүгээр л нэг дурсамж төдийхөн болоод үлдэж.
Би яаж ч амьдарсан бай ямар ч гэсэн үхэхдээ өөрийн оршуулганы зардлаа хангалттай бэлдчихээд үхнэ гэж боддог. Үхэхдээ хүртэл хэн нэгэнд дараа болмооргүй байна. Хойдхыг минь хийх хүмүүс юунд ч санаа зоволгүй зүгээр л маш сайхан оршуулах ёслол хийхэд л анхаарах хэрэгтэй болохоор хангалттай хэмжээний мөнгө үлдээгээд л үхнэ гэж боддог. Өвлүүлэх зүйл юу ч үгүй байж болох ч гэлээ оршуулах зардлын мөнгөө л бэлдэх нь чухал гэж боддог. Чандарлуулаад салхинд хийсгээд энд өөрөөсөө юу ч үлдээхгүй явахыг хүсдэг. Солонгос киноны сцене үзэхээс өмнө надад энэ хүсэл байсан. Би лав өөрийгөө шороонд булуулаад хэдэн жилээр ялзарч хэвтэхийг хүсэхгүй байна. Бас араасаа хүмүүсийг уйлаасай гэж хүсэхгүй байна. Хэн ч миний араас усан нүдлэхгүй байхыг захих болно. Мэдээж инээж хөхөрч аз жаргалтай бай гэж хэлэх нь утгагүй. Зүгээр л гуниглахгүй, баяр баясалтай байх гэж хичээхгүй ямар нэгэн мэдрэмжгүй байгаасай гэж хүснэ. Надтай холбоотой сайхан дурсамж байвал түрхэн зуурыг тэрийгээ бодоод өнгөрөхөд л хангалттай. Ингэж л захих байх үхэхдээ.
Үлдэх зүйл гэвэл ганцхан энэ блог минь л байх. Гэхдээ бас энэ маань хэр удаан оршин тогтнохыг мэдэхгүй байгаа ч ямар ч байсан үхэн үхтлээ л блог хөтлөх болно.
Манай гэрийн дээгүүр өглөө орой бүр онгоцнууд нилээн доогуур нисэж өнгөрдөг. Шөнийн онгоц нь үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг. Нээх тод 4 цагаан гэрэл нэг улаан гэрэл тэнгэрт гялалзаад оддын доогуур нисэхийг нь харах сайхан шүү. Ямар хүмүүс эдгээр онгоцонд яваа бол гээд төсөөлөхөөр гоё шүү. Би багадаа Хөвсгөл Улаанбаатрын чиглэлд их онгоцоор явдаг байж дээ. Аав ээж хоёр 2 талд байсан болохоор дүү бид хоёр хоёр тийшээ явахаараа дандаа онгоцоор явна. Тэр үед онгоцны цонхоор харж байсан цагаан үүлс, уулын орой, жижигхээн цагаан гэрүүдыг мартдаггүй. Тэрнээс хойш тэгээд онгоцонд суусангүй дээ.

Comments
Post a Comment