Тэмдэглэл-169

Ер нь шүүх цагдаа гээд хуулийн байгууллагаар явах төвөгтэй ажил юм байна. Аль болох асуудалд орооцолдолгүй хуулийн дагуу амьдрах нь  дээр юм байна. Анхан шатны шүүх хурал дээрээ ялагдчихлаа. Гэхдээ би хуулийн хүн биш дээрээс нь өмгөөлөгчгүй оролцсон болохоор нэхэмжлэгч талын хуулийн зөвлөхийн хэлж ярьж байгаа  зарим зүйлт заалтыг мэдэхгүй болохоороо хариу тайлбар сайн хийж  чадсангүй. Зөн совин минь намайг ялахгүй гэдгийг угаасаа хэлээд байсан болохоор нээх гайхсангүй гэхдээ нөгөө талын өмгөөлөгч миний бүр хамаг энергийг сорчихлоо. Шүүхээс гараад явсан чинь ямар ч урамгүй, эрч хүчгүй нэг л сулбагар болчихсон. Хүйтэн царайтай сонин энергитэй залуу байсан.
Солонгосын шинээр гарч байгаа FIGHT FOR MY WAY гээд драма үзэж байгаа юм. Ойрд үзээгүй хөөрхөн драма байна лээ. 30 хүрч байгаа багаасаа найзалсан 4 залуусын тухай. Тэдний хайр сэтгэл, мөрөөдөл, амьдрал гээд. Ямар ч үнсгэлжин, цагаан морьтой ханхүү гарахгүй илүү бодит амьдралтай кино гэх юм уу. Гол дүрийн эмэгтэй нь хөтлөгч болох хүсэлтэй боловч чадаагүй нэгэн юм. Нэг анги дээр нь гол дүрийн эмэгтэй ярилцлаганд ороход ярилцлага авч байсан хүмүүсийн нэг нь яагаад өдий болтол мөрөөдөлдөө хүрч чадаагүй, яагаад мөрөөдлийнхөө төлөө ямар нэгэн юм хийгээгүй өдийн хүрсэн юм бэ. Энд чамтай хамт сууж байгаа хүмүүс бүгд хичээж зүтгэж гадаад дотоодод сургуульд сурч өөрийнхөө төлөө юм хийсэн байхад өөрийгөө хараач гэхэд нь гол дүр нь Мөнгөний төлөө, мөнгө олох гэж хичээж амьдарсан гэж хэлдэг. Хөдөө нутгийн ядуу амьдралтай 4 залуус Сөүлд ирж хэрхэн амьдарч ирсэн, амьдарч байгаа нь яг л миний амьдралтай ойролцоо санагдсан тул сэтгэлд дотно кино байлаа. Бас ямар ч драма байхгүй уран зөгнөлт, шинжлэх ухааны CIRCLE гээд цувралыг үзэж дуусгалаа. Нээх сайн, гоё гэж хэлэхгүй ч их сонин сэдэвтэй, үйл явдалтай болохоор таалагдсан.
Нэг бүсгүйтэй ажлын шугамаар очиж уулзсан чинь маш туранхай жижигхэн биетэй мөртөө маш том хөхтэй бүсгүй байсан. Амьдралдаа анх удаа туранхай мөртөө том хөхтэй эмэгтэйг харж байна. Урьд нь том хөхтэй боловч махлаг хүүхнүүдийг харж байсан болохоос биш. Яаж бие нь дийлээд явдаг юм бэ гэж бодогдсон шүү тэр бүсгүйг хараад. Дээрээс нүд нь үнэхээр гоё өнгөтэй байсан. Шаргал бор гэх үү тиймэрхүү. Нүд рүү нь ч нэг хараад , хөх рүү нь ч нэг хараад ярьсан зүйл нь чихний хажуугаар л өнгөрөөд байсан. Юу ярисаныг нь санахгүй байна. Зүгээр л толгой дохиод сууж байгаад л гарч ирсэн. Тэр хөхөнд нүүрээ наагаад хэвтвэл энэ дэлхийн бүх хэцүү зүйлийг ч давж чадах эрч хүчийг тайтгарлыг олж авах юм шиг санагдсан шүү. Санаснаар болдог бол гэдэсний өөхөө л хөх рүүгээ хийчихвэл биендээ аймар сэтгэл хангалуун байх гээд байна шүү. Даанч хөх, гэдэс 2- минь хэмжээ нь зөрчихсөн бололтой.
Намайг жоохон байхад манай гэрт Ногоон дарь эхийн шавар жижигхэн баримал хананд өлгөөтэй байдаг байлаа. Томчуудын нүдийг хариулж байгаад  диван дээрээ гишгэж байгаад дандаа мээмийг нь хөхдөг байлаа ш дээ. Тэр баримал руу харах болгонд л мээм нь эгдүү хүргээд хөхмөөр санагддаг байсанаа л санаж байна. Ер нь тэр барималыг ажиглах их дуртай байсан юм байна. Нүднийх нь харц нь маш их таалагддаг байсан.
Ажлын нэг хүүхэн маань 10-р хороололд маш сайн үздэг лам байдаг гэнэ. Хоёулаа цуг явъя гэсээр явж үзүүлвээ. Тэгээд миний ээлж болсон чинь нээх асуух юм байдаггүй тэгэхээр нь хэзээ нөхөрт гарах бол гэсэн чинь нохой жилд гэнээ.  3 юмуу 4 ах хүн байх юм байна гэж байна. Зөв хүнтэйгээ л суувал жаргана буруу хүнтэйгээ суувал зовох юм байна гэж хэлсэн. Тэр ч угаасаа тодорхой л доо. Хүнээс асуусан асуугаагүй. Бас ажил мэргэжлээ асуусан чинь хийхийг хүссэн зүйлдээ чин сэтгэлээ зориулаад хийвэл амжилт олно л гэж байна. Энэ ч бас мэдээж тодорхой зүйл шүү дээ. Нэг иймэрхүү л юм хэлэх шив. Хамт явсан хүн маань бүр шүтчихсэн мундагийг нь гайхаад л байна лээ. Тэгээд атаархлын хор их байна гэх юм. Би бүр гайхаад байх юм. Миний юунд атаархаад байдаг гэдгийг. Лаг гоо үзэсгэлэнтэй нэгэн бол биш, ухаантай мундаг ч биш, баян тансаг амьдардаг нэгэн биш, амжилтанд хүрсэн нэгэн биш, сайхан гэр бүл зохиогоод аз жаргалтай амьдарч байгаа нэгэн биш байхад л хүмүүс атаархаад байдаг юм байна гэхээр гайхаад байх юм. Зүгээр л жирийн гайхуулах зүйлгүй бахархах зүйлгүй байхад юунд нь атаархаад байдаг юм болоо. Бусдыг атаархуулаад байдаг тэр зүйлээ олж мэдэх юмсан.



Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157