Тэмдэглэл-189

 Яг одоо Увсын Улаангомд байна. Цаг 20.21 болж байна. Улаанбаатарын цагаас нэг цагаар хойно явж байна. Бүтэн 36 цаг автобусаар явж арайхийж ирлээ дээ. Замдаа автобус маань цасанд суугаад нилээн их цаг алдчихсан. Тэгсэн ч аюулгүй явж ирлээ. 3 чухал ажил амжуулахаас өчигдөр нэг нь болчихсон. Маргааш 2 ажлыг нь гүйцээнэ дээ. Амжвал эндээс хоёр дах өдөр гарна. Амжихгүй бол 3 өдөр хот руу гарна даа. Хотоос 4 дэх өдөр гарсан гэхээр бараг л 7 хоноод очих юм байна. Ямар ч гэсэн хотын чимээ шуугианаас хэдэн өдөр хол, чих амар сайхан л байна. Уул нь онгоцоор нисч болох байсан ч зүгээр л автобусанд сайхан унтаж явмаар байсан юм. Яг л бодсон шигээ унтсаар л байгаад ирсэн болохоор давгүй шүү. Гэм жаахан суусаар байгаад сүүлдээ хонгоны яс холгоод жоохон хэцүү байлаа. Надад бол тухгүй зүйл алга л байлаа. Аа  хөдөө орон нутгийн замын 00 асуудал хүнд байх юм даа. Замдаа бараг хагас өлсгөлөнгийн байдалтай явж ирлээ. Нэг литр ч хүрэхгүй ус ууж ганц аяга хоол идсэн юм байна.  Тэгсэний хүчинд бие засах гэж нээх зовсонгүй. Буцахдаа ч гэсэн автобусаар буцнаа. Замдаа сайхан унтаж явна. Автобусны нэгэн хэмийн явдал, зорчигчдод сонсгох зохиолын дуунууд нь сайхан зохицоод нэгмэдэхэд л унтчихсан байх юм. Өчигдөржингөө л аймгийн төвөөр явж үзлээ. Өнөөдөр харин буудлаасаа гаралгүй сайхан нет ухаж өнжлөө. Уул нь сайхан цэвэр агаар байх болов уу гэсэн хотоос бараг л ялгаагүй нүүрсний утаа байна даа. Одоо ч хаа сайгүй л нүүрс түлж байна даа. Хүмүүс хүйтэн хүйтэн гээд байсан харьцангуй сайхан дулаанхан л байна. Нээх онц гойд юмгүй л байна. Улаангомд ирчихсэн гэдэг нь надад лав мэдэгдэхгүй л байна. Сэлэнгэд байгаа ч юм шиг. 12р сар гаргаад ажлаар бас Сэлэнгэ явах юм байна. Бас хэд хонох байх. Ажилтай холбоотой төрийн байгууллагуудын хяналт шалгалт оны сүүлээр идэвхжээд  ид ажлуудтай давхцаад бөөн ажлын нэрмээс болох юм даа. Намар зуны цагаар юу ч хийцгээж байдаг юм. 12р сарын дунд хүртэл ямар ч байсан завгүй л байх нь дээ. Хөвсгөлөөс гадна ингээд хамгийн хол очиж үзэж байгаа аймаг маань Увс боллоо. Нээрээ замдаа Завханы Тосонцэнгэл дээр 3 цаг саатсан юм байна. Шуургатай гээд Онцгой байдлаас явуулахгүй байна гээд. Замаараа бас Тосонцэнгэлийг үзсэн юм байна. Зун байсан бол сайхан байхгүй юу. Өвөл болохоор ч тэр үү бага зэрэг уйтгартай юм хөдөө явах.
Гэхдээ л эндээс хот явна гэж бодохоор хоргодоод байхын. Хот руу болдогсон бол нэгхэсэгтээ буцмааргүй л байна. Энд ингээд амар тайван байх нь сайхан санагдаж байна.
Ер нь бодоод байсан сүүлийн үед арай л ганцаараа байхдаа дуртай болоод байх шиг. Яг сайхан амраад л байж байхад найз нөхөд залгах юм бол жоохон төвөгшөөх маягтай болчихож. Заримдаа ч утасныхаа дууг хаагаад бүүр сүүлд нь эргүүлж залгадаг болж. Тэгээд л бага зэрэг худлаа шалтаг хэлэх юм даа. Энэ хэвийн үү, хэвийн бус уу мэдэх юм алга. Ганцаараа байхдаа дуртай болох, ганцаараа байхыг илүүд үзэх. Хэрвээ энэ хэвээрээ удаан байвал энэндээ дасаад тэгээд насаараа ганц бие амьдраад үхэх байх аягүй бол. Заримдаа ч гэр бүлтэй болох нь утгагүй ч юм шиг, нэг л хүнд ачаа ч юм шиг, асар том үүрэг хариуцлага мэт санагдаад биеийн амрыг харж амьдрах нь илүү дээр ч юм шиг. Би ер нь хөдөө бол амьдарч чадах хүн бол биш байх. Харин хотын захад амьдрах нь надад илүү таатай тохиромжтой юм шиг санагдаж байна.
Хөдөө явахдаа л Монголынхоо тал нутгын уужим томыг мэдрэх юм даа. Өөрийн эрхгүй цээж тэнийж, урт амьсгал авч , оюун тархи хүртэл нэг л сайхан тайвшраад цэнэглээд байгаа  ч юм шиг  бас огших  сэтгэл төрөх юм. Байгалийн хүч гэдэг нь энэ байх.
Утсаараа хийсэн бичлэгээ блогтоо оруулъя гэсэн болохгүй л байна. Би зөв хуулж чадахгүй байгаа юм болов уу.
Лаг ухаалаг үнэтэй утас биш болохоор зүгээр л байдаг андройд утас болохоор яалтай билээ. Гэхдээ л миний хэрэгцээнд яг тохирсон. Үнэтэй утас авчихаад бүрэн дүүрэн ашиглахгүй байгаа хүмүүс зөндөө л байдаг. Тэрний оронд өөрийнхө хэрэгцээнд тохирсон зүйлээ л хэрэглэж байвал сайн байх гэж бодох юм. Энэмуу notebook-ээ 2013 оны өвөл авч билээ. Acer-н хэд үеийн загвар ч гэлээ дээ. Одоо ч гэсэн хангалттай ашиглаж болоод байгаа болохоор нээх солих бодол ч алга. Минимум амьдралын хэв маяг гэдэг дээ. Тэрэнд бол бүрэн орсон хүн шүү дээ. Ашиглахгүй, хэрэглэхгүй зүйлсийг өөрийн дэргэдээ байлгахгүй бас чухал зайлшгүй зүйл биш л бол худалдан авахгүй. Эд зүйл дээр ч биш бүхий л зүйл дээр ашиглаж байгаа. Хүмүүсийн харилцаан дээр ч , ажил дээрч , өөрийнхөө бодол мэдрэмж, хүсэл зорилго гээд
Сайхан soft jazz-нууд сонсоод унтая даа. Ганцаараа хонох болохоороо компьютер дээрээ тоглуулаад унтчихдаг болсон. Ёстой амар юм билээ. Хурдан ч унтана. Унтаж байхдаа ч сэрвэлзээд байн байн сэрээд байхгүй. Элдэв юм бодогдохгүй.

                                               






Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157