Тэмдэглэл-190

Нойрыг унтаж барахгүй сэрж барна гэдэг юутай үнэн үг вэ. УБ ирэх замдаа зөндөө унтсан мөртөө ерөөсөө нойр ханахгүй юмаа. Хэн хамгийн их унтах вэ тэмцээн болвол ялагч нь болохгүй юмаа гэхэд нилээн дээгүүр бол орно шүү. Нойронд зориулах цагаа багасгамаар байдаг. Өглөө бүр 5 цагт босч 7 цаг хүртэл 2 цагийг ном уншихад зарцуулахгүй бол ерөөсөө ойрд ном унших цаг өөртөө гаргаж чадахгүй байна. Нэгмэдэхэд л нет ухаад сууж байх юм. Бас хажуугаар нь за ёстой энийг л уншия гэсэн хүсэл татахаар ном олдохгүй юм. Уул нь нэг сайхан ном уншихвал нэгхэсэгтээ л сэтгэл өег явдагсан. Улаанбаатар хот маань өвөл зунгүй л өмхий байдаг болж дээ. Дотор нь байсаар байгаад анзаарахаа больчих юм.
Өөрийнхөө байнга эргэлзэж явдаг зангаа яаж засах вэ. Нэг шийд гаргах гэж эргэлзээд эргэлзээд байтал цаг хугацаа өнгөрчих юм. Юмыг арай л дэндүү олон талаас нь харж дүгнэж цэгнээд байх шиг. Зүгээр л шууд ингээд шийдъя бандан тас гэсэн шийдэмгий болохсон. Шийдэмгий болох гэж үгүй ээ мөн ч их хичээж байна даа. Тэгсэн ч бас яах вэ өмнөхөө бодвол ахиц бага зэрэг гарч байх шиг л байна.
Хийе, бүтээе гэсэн зүйлсээ  утсан дээрээ тэмдэглээд өдрийн 3 удаа сэрүүлэг тавьж өөртөө сануулж байхгүй бол өдөр тутмын зүйлсээс болоод мартагдаад байх юм.
Увс явсан ажил маань бүгд амжилттай сайхан бүтсэн болохоор өчнөөн зардал мөнгө гаргаж явж ирсний хэрэг гарлаа. Одоо цаана нь Сэлэнгэ явах нэг том ажил байна даа. Тэнд очиж шүүсээ шахуулж, улалзаж байгаад л ирэх байх. Гайгүй л байгаасай. Сэлэнгэ явна гэхээс халшравч өөр надаас өөр хэн ч хийхгүй миний хийх ёстой ажил болохоор яалтай билээ. Засс юунд нь хямардаг юм. Очоод шууд ширүүн бас шийдэмгий, хэлэмгий бай чамайг яавал гэж гээд л одооноос өөрийгөө зоригжуулж байна. Хямрамтгай, халшрамтгай боловч цаг нь болохоор зоригтой нүүр тулж чаддагтаа баярлах хэрэгтэй. Зугатаад асуудал шийдэгдэхгүй гэдгийг маш сайн ойлгосон болохоор. Эзэмшсэн мэргэжилдээ дургүй байсан ч одоо дассаных тэр үү дургүйцэхээ больжээ. Өдий хүртэл хоолтой минь залгуулж байсанд нь харин ч талархах хэрэгтэй байх. Энэ мэргэжлээрээ хөгжие гэж боддоггүй байсан ч сүүлийн үед нэгэнт л эзэмшсэн мэргэжил маань хойно энэ чиглэлээрээ өөрийгөө хөгжүүлье ахиулая гэсэн бодол сүүлийн үед их төрөх боллоо. Насан туршдаа энэ мэргэжилээрээ ажиллахгүй өөрчилнө гэж боддог байсан боловч бодит байдлыг сайн тунгааж үзээд А төлөвлөгөө биш ч Б төлөвлөгөө болгоод явахад гэмгүй юм шиг санагдлаа. Сурсан зүйл хүнд хэрэг болохгүй үе гэж байх биш хэзээ нэгэн цагт тус дэмээ өгдөг л хойно мэргэжлийн түвшингээ дээшлүүлсэн нь зөв юм байна гэж бодлоо. Бас араас надаас илүү чадварлаг залуу үеийнхэн маань хүрч түрэн орж ирж байхад өөрийн байр сууриа  алдмааргүй л байна шүү. Ямар ч байсан нэг нэгээр нь дэс дараатай л явъядаа. Тэгэхгүй бол олон юм зэрэг хийхээр шал дэмий худлаа цалгардаад юу ч болсон юмгүй, ямар ч үр дүнгүй хоцроод байх юм. Өөрийнхөө чадлыг мэдэхгүй хэтэрхий өөртөө итгэлтэй зэрэг зэрэг хийж байгаад дараа нь шантарч больдог зангаа энэ удаа давтахгүй ээ.
Найз залуутай  болмооооооооооооооооооор байна.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157