Тэмдэглэл-188
Урьд шөнө кино шиг л зүүд зүүдэллээ. Эртний Японы үед оччихсон байх юм. Хааны ордонд нь байна. Шөнө болчихсон хааны ордон дотуур нь явж байх юм. Тэгээд дотроо аан дээр үед ингэж амьдардаг байжээ. Уйтгартай байжээ. Гэхдээ ийм шөнө болчихсон байхад яагаад хүмүүс нь унтаагүй юм бол гээд бодоод байх юм. Тэгээд явж байгаад л нэг өрөө рүү орсон гүнж гээд нэг охин байна. Хэсэг бүлэг хүмүүс гүнжийн үсийг яаж гоё самнах вэ гээд л ярилцаад байх юм. Би ч үсийг ингэж самнавал гоё шүү дээ гээд орчин үеийн самналтаа хийгээд зогсож байх юм. Миний гарт байсан камасутра шиг номыг нэг нь харчихаад муу завхай эм гэж намайг загнаж байна. Би завхай эм биш гээд л муудалцаад байх юм. Чамд хэдэн эрчүүд байсан гэхэд нь надад нэг л эрэгтэй хүн байсан гээд л хэллээ. Тэр чинь хаана байгаан гэхээр нь үхчихсэн гэж хэлэхдээ дурсамжаа бодож байна. Бүүдгэр зэврүүн өдөр өндөр олон хавцалтай уулан дээр нэг залууг хэсэг бүлэг хүмүүс хавцлын ирмэг рүү шахаад л яваад байна. Бодвол шахуулж байгаа залуу нь миний дурлалт залуу юм шиг байгаан. Хааны тушаалаар нууцаар алах зорилготой. Дурлалт залууг маань хуурч тэнд аваачсан юм шиг байгаан. Би өөрөө бүр өндөр хавцал дээр зогсоод тэдэн рүү нэг нэгээр нь нум сум харваад л алаад байх юм. Дотроо тэр намайг гэж мэдэх ёсгүй гэж бодоод байх юм. Бүх хүнийг харваж алж дууссаны дараа дурлалт залуу минь зугатаж байна. Би нөгөө хавцал дээрээ зогсоод уйлаад л одоо ингээд чи бид хоёр дахиж уулзаж чадахгүй нь чи минь амьдраарай гээд л байх юм. Арайхийж нөгөө уулнаасаа буугаад явж байсан зам дээр дурлалт залуу минь үхчихсэн хэвтэж байна. Холгүйхэн нэг иймэрхүү киноны эсрэг талын дүр шиг зэвүүн залуу инээгээд зогсож байснаа намайг харснаа чамайг хүлээж байлаа гээд сэлэм гаргаж ирэхээр нь би ч энгэрээсээ нарийхан урт сэлэм гаргаж ирээд л, үхсэн дурлалт залуугынхаа бүсэнд байсан бүдүүн сэлмийг аваад л хос сэлэмтэй зогсож байсан чинь чи чинь ямар юмны гэв дээ аргыг хаанаас сурсан гээд л нөгөө залуу хэлэхээр нь миний царайг харсан юм чинь чамд үхэхээс өөр сонголтгүй гээд би яг дайрах гэсэн гэнэт ажил гэж бодоод сэрээд харсан 8 цаг болж байна шүү. Зүүдээ дуусгаж чадаагүй дээ жоохон харамссан ч би ялсан болоод л ордон дотор явж байсан байх л даа.
1 дэх өдөр аав гуай шөнө болсон хойно хашааны цасаа халамцуу цэвэрлэж байгаад хальтарч унаад хөлөө гэмтээлээ. Таван жилийн өмнө машинд дайруулаад хөлөө гэмтээж хагалгаанд орж хадаас хадуулж байсан муу хөлөө дахиад хугалчихсан. Харин азаар яс нь цуурсан ч гэсэн зөрөөгүй болохоор хагалгаанд орох шаардлагагүй гээд гипсдүүлэв. Тэр шөнө түргэн дуудсан чинь түргэний эмч залуу үнэхээр эелдэг сайхан ааштай залуу байсан. Би үнэхээр гайхсан шүү. Ойрд хараагүй маш сайхан харьцааны соёлтой залуу байсан. Түргэний эмч байх бас л хэцүү шүү дээ. Янз бүрийн зан авиртай хүмүүстэй, ямар ч нөхцөлд ажиллах шаардлага тулгарна. Бухимдмаар байсан ч бухимдаж чаддаггүй мэт. Харин жолооч бол эмчээсээ шал өөр хүн байсан. Бухимдалтай. Их цас орсон, халтиргаа гулгаа ихтэй ядаж байхад манайх шиг өгсүүр газар очно гэдэг бол хэцүү л дээ. Би өөрийгөө тайван эелдэг хүн гэж дүгнэдэг боловч тэр эмчийн дэргэд нээрээ ичмээр байсан шүү. Хүнтэй сайхан элгэмсэг харьцах нь нөгөө хүндээ ямар таатай сайхан мэдрэмж төрүүлдгийг тэр залуугаас дахин мэдэрсэн шүү. Өөрийгөө сайхан харьцаатай гэж үнэлэх болоогүйгээ ойлгосон. Өшөө илүү найрсаг боловсон байх ёстойг ухаарсан. Магадгүй түргэний эмч нарт өвчтөн болон тэдний ар гэрийнхэнтэй хэрхэн харьцах талаар сургалт энэ тэр ордог ч байж магадгүй, мэргэжлийн бас нэг шаардлага ч байж магадгүй л дээ. Урьд нь ямар түргэн дуудаж үзсэн биш. Нэг л ааштай сүр сар гэсэн хүн л орж ирэх байх бодож байсан шал өөр хандлагатай байхаар нь гайхсан л даа. Гэмтлийн эмнэлэг дээр оччихоод одоо ингээрэй тэгээрэй гээд ээж бид 2-т зөвлөчихөөд яваад өгсөн. Даанч баярлалаа ч гэж хэлж чадаагүй. Их хүнтэй ачаалалтай байсан болохоор хүмүүс дунд самгардаж байхад яваад өгчихсөн. Түргэний машин дотор сууж явахдаа тэр машин тэрэг, багаж сэлт ,хангамжыг нь хараад өрөвдсөн шүү. Яана даа яана. Хэзээ нэг улс маань аятайхан болох бол. Үүнд миний оруулж байгаа хувь нэмэр юу билээ гэж бодсон. Бас л өөрийгөө ямар өчүүхэн арчгүй байгаагаа мэдэрсэн. Бодохоос өөр хүч чадалгүйдээ гутарсан. Бодоод шийдээд хэрэгжүүлдэг эрх мэдэлтэй нэгэн байх хүсэл гэнэт их оргилсон шүү.
Зарим хүмүүс өөрөө мундаг сайн яваагүй байж миний өвөг дээдэс тийм хүн байсан тэгдэг хүн байсан би чинь тийм хүний удам шүү дээ гээд их гайхуулж ярих юм. Тийм хүний яриаг сонсохоор надад лав инээдтэй санагддаг. Би ч гэсэн гайхуулвал гайхуулна ш дээ. Манай ээж аав хоёрын аль аль тал нь тухайн цаг үедээ нутаг усандаа нэр хүндтэй эрдэм ном, эд баялагаар баян хүмүүс байсан. Удам судар яривал хэний ч дор орохгүй л дээ. Манай өвөө эмээ, ээж аав, миний үед л ингээд нээх гавихгүй байгаа болохоос биш. Би өөрөө өвөг дээдсээ ярьж бахархаж амьдрах хэмжээний биш болохоор ичээд энэ тухай ерөөсөө хүмүүстэй ярьдаггүй. Магадгүй өвөг дээдсээ гайхуулж ярих хэмжээний хүн болчихвол аргагүй л дээ манай удам чинь тийм хүмүүс байсан болохоор миний ингэж амьдрах нь зүй ёсны хэрэг гэж бахархаж яривал сүртэй ш дээ. Өөрөө шалихгүй юм байж мундаг амьдарсан өвөг дээдсээ ярьж хий онгироод ямар хэрэг байхав. Дуугүй л явж байсан нь дээр.

Comments
Post a Comment