Тэмдэглэл-187
Хацрын хонхорхой, эгэмний хонхорхой хоёроо эргүүлж авахын тулд нилээн хичээл зүтгэл гаргах нь дээ . Арга ч үгүй биз. 5,6 жил таргаллаа. Гэхдээ 8р сараас 10-р сар хүртэл 95кг-аас 89 кг болтлоо турсан байна шүү. 2, 3 хүүхэд гаргасан эмэгтэйчүүд шиг биетэй болсондоо ичиж байна. Муу ч гэсэн төрж хөнгөрөөгүй юм болохоор унжих харвин л алга. Надаас хамт явдаг эгч хэдэн хүүхэдтэй гэхээр нь санаа зовсондоо нэг гээд л хэлчихсэн.
Аав минь өчигдөр анхны тэтгэвэрээ аваад бөөн догдлол. Хорин хэдэн жил төмөр замд ажиллаад тэтгэвэрт гарах шив. Одоо ч нэг хэсэг сайхан л санагдах байх. Удахаараа уйдаж эхлэх байх даа. Хорин дөрөв, таван жил явдаг байсан замаа, ажлын хувцсаа сольдог өрөөгөө, хоолоо иддэг газраа, хамт ажиллаж байсан нөхдөө санах л байх даа.
Сар гаран гэртээ очоогүй байж байгаад очсон чинь муур нохой хоёр минь надаас бишүүрхээд зугатаж гүйж байна шүү. Муур маань бүр таргалаад улам пэндийчихсэн байна. Бараг 7 кг болсон байх. Эзнээ санаад улам ховдог болоод таргалаад байх шиг байгаан муу хог чинь. Тэрийгээ ч мэдэхгүй тэвэрсэн чинь муухай орилж гүйгээд зүгээр.
Ээж бид хоёрын үл ойголцол тусдаа байгаа болохоор гайгүй болж байх шиг. Ингэхийг нь мэдсэн бол аль эртнээс л тусдаа амьдрах байсан юм. Уг нь ч ээж минь дургүй байсан л даа. Хамт амьдарч байгаа найзыг минь нөхрөөсөө салсан бүсгүйчүүд олиггүй байдаг юм. Ямар олигтойдоо салахав дээ. Шал дэмий хүнтэй хамт амьдрах гэлээ гээд их үг хаясан. Харин аав минь миний талд орж байж л тусдаа гарсан. Бусдын хувьд ямар шийдвэрийг мэдэхгүй ч миний хувьд том шийдвэр байсан. Ээж минь хүүхдүүдээ дэргэдээ, хараан дороо байлгах их сонирхолтой. Үүнийгээ хамгаалж хайрлаж байна гэж боддог байх л даа. Харин ч улам сул дорой болгоод байгаагаа мэдэхгүй байсан. Харин би тусдаа гарснаар олон зүйл боддог болсон бололтой. Бүр бага дүүг минь гадаадад сургана явуулна гэж ярьж байна. Урьд иймэрхүү яриа болох юм бол тэнд тэгээд таних танихгүй үл бүтэх нөхдүүд байгаа гэмгүй байж байгаад хэрэгт төвөгт орох, муу зүйл болвол яана зүгээр л мөрөөрөө эндээ бай амар гэж хэлдэг байсан. Ээжийн хэтэрхий санаа зовомтгой, юмыг хэтрүүлж муу талаас нь бодоод өөрөө түүндээ шаналаад итгээд байдаг зан нь намайг галзууруулах шахдаг. Юманд хэтэрхий санаа зовомтгой, нөхцөл байдлыг өөрийнхөөрөө хянах гээд байдаг, өөрийнхөө бодлыг зөв гэж итгэдэг хүмүүс үнэхээр уур хүрмээр шүү. Заримдаа урд насны ямар үйлийн үрээр ээж охин болоод төрчихсөн юм болдоо ч гэж бодогдох шиг. Өөрөө ээж болохоос нааш эхийнхээ сэтгэлийг ойлгохгүй гэдэг нь л үнэн бололтой.
Хэд хоногийн өмнө арван жилийн найз бүсгүй минь сэтгэл санаа хэцүү байна гээд шөнө дунд утасдахад нь очиж уулзлаа. Тэрний одоо бухимдаж байгаа шалтгаан альхэдийн миний бухимдахаа больсон тэр шалтгаан байлаа. Хоёр гурван жилийн өмнө одоогийн тэрэн шиг л яахаа мэдэхгүй нэг л бүх юм болохгүй стресстэж бухимддаг байлаа. Бид хоёр ангийнхнаасаа гэр бүл зохиогоогүй үлдсэн нь. Бас ганц биед байгаадаа ч дургүй нь хүрч байхад энэ нь одоо надад маш тааламжтай санагдаж байгаа. Мэдээж хайр чухал. Хайргүйгээр амьдрана ч гэж юу байхав. Өөрийгөө хайрлаж байж л бусдыг хайрлаж чадна. Өөртөө итгэж байж л бусдад итгэж чадна. Өөрийгөө өөрчилж чадаж байж л бусдыг өөрчилж чадна. Өөрийгөө уучилж чаддаг хүн бусдыг уучилдаг. Өөрийгөө халамжилдаг хүн бусдыг халамжилж чаддаг. Өөрийгөө ойлгодог хүн бусдыг ойлгодог. Өөртөө шудрага ханддаг хүн бусдад шудрага хандана. Өөрийгөө урамшуулж, дэмжиж чаддаг хүн бусдыг ч гэсэн дэмжиж урагш нь түлхэж чаддаг гэдэг нь үнэн шүү дээ. Өөрийнхөө төлөө өөрөө юу ч хийхгүй байж бусдыг өөрийнх нь төлөө юм хийсэнгүй гэж гомдоллох үнэхээр утгагүй гэдгийг өнгөрсөн хугацаанд маш сайн ойлгосон.
One ok rock, BTS хоёрынхоо тоглолтыг амьдаар нь үзчих юмсан.

Comments
Post a Comment