Тэмдэглэл-174
Эмэгтэй хүнтэй анхны бас сүүлийн удаа зодолдсон нь цаашдаа тийм зүйл гаргахгүй байх гэж бодож байгаа болохоор сүүлийн удаа гэе дээ 3р ангид байсан юм байна. Тухайн үед шинээр шилжиж ирсэн би яагаад ч билээ ангийн атмаан охинтой таарамжгүй байдаг байлаа. Ядаж байхад бид хоёрын гэр нэг чиглэлд байдаг. Нэг удаа харьж яваад 2-уулаа муудалцаад зодолдоод тэр газар хэвтэж байсан тоосгоор баруун нүдрүү минь цохичихож билээ. Нүдээ дараад л уйлаад гэр лүүгээ гүйж ороод ээжид ховлоод ээжийгээ дагуулаад гэрт нь очиж баахан загнуулсан даа хөөрхийг. Харин харьж явахдаа харин би өөрөө ээждээ загнуулсан. Хүн амьтантай эвтэй байж чадахгүй хүнээр хэрүүл хийлгүүллээ гэж. Тэрнээс хойш хэн нэгэнтэй муудалцсан бол ээждээ хэлэхээ больсон юм. Загнуулахаасаа айгаад. Загнуулахаасаа айж юмаа хэлэхгүй явсаар эцэстээ энэ нь бараг зуршил болж дээ. Нэг хэсэгтээ л хөхөрсөн нүдтэй инээдтэй хүн л явдаг байсан. Багш нар түүнийг загнаж зэмлээд ангийнхан болохоор түүнтэй нийлж тоглохгүй хөөрхий минь нэг хэсэгтээ ганцаардсан. Харин би олны анхаарлын дунд орж додигор амьтан явдаг байлаа. Тэгээд нэг өдөр харьж явахдаа тэр надаас уучлал гуйгаад л би үгүй гээд зөрүүдлээд л бөөн юм болж байгаад эвлэрээд хоёулаа сүрхий нийлдэг болсон юм. Зодолдсон хүмүүс сайн найзууд болдог гэдэг шиг бид хоёр сүүлдээ сайн найзууд болсон.
Хамгийн анх үнсэлцэж үзсэн хүн маань ч тэр байсан. Надад яаж үнсэлцэхийг зааж өгч байсан юм. Одоо бид хоёр уулзахаараа зодолдсон түүхээ биш харин үнсэлцсэн түүхээ ярьж инээлдэх дуртай. Тэр маань одоо 4 хүү нэг охинтой. Манай ангийн анхны алдарт эхийн одонт нь болсон.
Сахилгагүй саваагүй хөдөлгөөтэй танхай байсан тэр одоо бол маш эмэгтэйлэг намбалаг жоохондоо тийм байсан гэмээргүй тайван хүн болсон. Хүмүүс өөрчлөгддөг болохоор л амьдрал сонирхолтой байдаг юм болов уу. Тэр үеийн хүүхдийн хүмүүжлийн арга барил нилээн хатуу байсан ч гэлээ цөөхөн зүйлс нь буруу байсан ч ерөнхийдөө их зөв байсан юм шиг байна. Одооны эцэг эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлж байгаа арга барил надад лав таалагдахгүй байна. Дэндүү дураараа сахилгагүй хүүхдүүд их байна, эцэг эхчүүд нь хүртэл хүүхдийнхээ жоохон асуудалд оролцоод бүр муу зантай болгоод байгаа ч юм шиг. Их ухаантай болж ирж байгаа хүүхдүүдийг зөв л хүмүүжүүлж залахгүй бол бидний ирээдүй шүү дээ.
Нөгөөдрөөс эхлэн хамт ажилладаг байсан найз бүсгүйтэйгээ 10-р хороололд байр хөлсөлж амьдрахаар боллоо. Тэгэхгүй бол гэр маань арай л холдоод байна. Лизинг дээрээ сар бүр дахиад байрны түрээс нэмж төлөх болохоор санхүүгийн хувьд хүндрэлтэй болох боловч бүсээ чангалаад гэдсээ багасгаад даваад гарна даа. Нэмэлтээр дахиад ажил хийж эхлэхээс. Гэр хол байсан болохоор оройтохоос санаа зовоод эрт л харихгүй бол болохгүй байдаг байлаа. Одоо хотын төвд юм чинь унаа тэрэг зогслоо гэхэд ядаж сайхан алхаад алхаад явчих болохоор санаа зовохгүй амар байх. Номын санд ч сууя. Оюун бодлоо цэгцэлж жоохон судалгаа хийж яах ийхээ бодохгүй бол ингээд санаа амар гарт орсон ажлаа хийгээд л өгсөн цалинг нь аваад л тайван яваад л байвал яваад л байх шинжтэй. Хэдэн тийшээ үсчсэн сэтгэл санаа болон оюун бодлоо төвлөрүүлэхгүй бол болохоо байлаа. Өөрийгөө шахаж өөрийнхөө юунд хүрч чадахаа хармаар л байна шүү. Хамт амьдрах бүсгүй маань нилээн дайчин шаргуу болохоор надад нөлөөлөх байх гэж бодож байна. Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг дээ.

Comments
Post a Comment