Тэмдэглэл-175
Найзтайгаа хамт амьдарсан эхний 7 хоног ер нь дажгүй сайхан байлаа. Өчигдөрийг хүртэл. Найз маань гэрийнхэнтэйгээ Хөвсгөлд амрахаар 5 дахад явсан юм. Ойрд Хятад Тайвань сериалуудыг англи хадмалтайгаар YOUTUBE-с үзэж байгаа. Амралтын энэ 2 өдөр ч гэсэн ганцаараа үзэж өнгөрөөлөө. Өчигдөр үзээд л чимээгүй сууж байтал хөрш айлын минь эхнэр нөхөр 2 муудалцаад байх шиг байна шүү. Нөхрийн дуу их чанга сонсогдоод л мөнгө л нэхээд байгаа бололтой тэгснээ яг л зодоод эхлэх шиг санагдав. Хэсэг чимээ чагнаж суусан чинь эмэгтэй хүний уйлах дуу гарахаар нь гялс гүйж гараад л хаалгыг нь нүдлээ. Хүүхэд нь гээд 5 юмуу 6 настай хүү хаалга онгойлгож өгөхөөр нь юун чимээ гараад юу болоод байна гэсэн чинь юу ч болоогүй ээ та яв яв гээд хаалгаа хаачлаа. Хэсэг гадаа нь чимээ чагнаж зогссон чинь чимээгүй л байлаа. Бодвол намайг үүдэн дээр нь зогсоод байгааг гадарласан юм байлгүй. Тэгэхээр нь гэртээ орчихоод жаахан сууж байсан дахиад л эрэгтэй хүний чанга чанга хашгирах дуу гарахаар нь дахиад л гарах гэж байсан чинь нөхөр нь өөрөө хаалгаа саваад л гараад яваад өгсөн. Ингээд л миний амралтын өдөр түгшүүртэй өнгөрлөө. Шөнө ч сайн унтаж чадсангүй. Жоохон чимээ гарвал давхийж цочоод дээрээс нь зүүдэндээ баахан л эрэгтэй хүмүүсийг зодлоо.
Эмэгтэй хүнд гар хүрдэг эрчүүдэд үнэхээр дургүй. Өөрийн минь мэдрэмж их зөв байх юм даа. Анх хөрш айл минь надад таатай санагдаагүй. Цаанаа л нэг сонин. Нөхөртэй нь нэг л удаа тааралдахад нээх сонин санагдаад байсан юм. Ийм л нөхөр байсан юм байна лдаа. Надад муу зүйл хийгээгүй ч таагүй хандаагүй ч гэсэн зарим хүмүүсээс их сонин мэдрэмж мэдэрдэг. Дараа нь тиймэрхүү хүмүүс бүтэхгүй нөхдүүд байдаг. Би ч бүтэхгүй нөхөр байх бодож байсан маань үнэн болж таарлаа. Анх удаа л эмэгтэй хүн зодуулах тохиолдол дэргэд минь болж байна. Зүрх нилээн савсан шүү. Хэрвээ тэр ах дахиж зодсон бол би нээрээ бараг хутга барьж орох байсан байх. Одоо хүртэл уур хүрээд сэтгэл тавгүйтээд тайвшрахгүй л байна. Дээрээс нь дэвсэлж элдвээр хараамаар санагдаад байна. Даанч муу ч гэсэн эцэг хүн юмдаа. Гэхдээ хүүхдийнхээ дэргэд ээжийг нь зодох ямар олиг байхав дээ. Ирээдүйд тэр хүү яах бол.
10р хороолол хотын төв болохоор нилээн хөл хөдөлгөөнтэй юм. Шөнө гудамжинд хүмүүсийн орилох чарлах нь яасан ч их юм. Эсвэл би дэндүү нам гүм газар байсаар байгаад дуу шуугианд соргог байгаад байгаа юм болов уу. Яваандаа ч дасчих байх даа.

Comments
Post a Comment