Тэмдэглэл-176

Зарим хүмүүс мэдээжийн ил зүйл дээр худлаа ярих нь үнэн инээдтэй юмаа. Ярьж байгаа зүйлд нь итгэнэ л гэж боддог юм байх даа. Заримдаа шудрага байж бүх буруугаа хүлээх нь хоёрын хооронд худлаа ярьж гүрийсэнээс хамаагүй амар бас хүндтэй байдаг гэдгийг мэддэггүй бололтой. Ядаж л дараа нь наадах чинь худлаа ярих хүн биш буруу зүйл хийсэн бол буруугаа хүлээдэг хүн гэсэн ойлголттой үлдэнэ шүү дээ.
Бүх зүйлд төгсгөл хамгийн чухлаа гэж. 4н жил хамт ажиллаж захирлын минь хамгийн итгэдэг хүн болсон хамтран ажиллагч маань араар нь цэвэр тависан байсныг саяхан олж мэдлээ. Хөөрхий муу захирал ингээд 2 дох удаагаа итгэлт хүмүүстээ хууртагдчихлаа. Одоо бол тэр хүний итгэл дахиж өмнөх шигээ байхгүй байна биз. Надад ч  бас итгэхээ болиод хардах нь ихэсч байгааг анзаарлаа. Аргагүй л дээ. Ойлгож байгаа болохоор би нээх эмзэглэхгүй байна. Гэхдээ би захирлын итгэлийг алдсан хүмүүстэй найз байсан болохоор шууд холбоогоо тасалж чадахгүй. Хүмүүс хоорондын харилцаа гэдэг маш чухал зүйл шүүд ээ. Хамт туулсан зүйлс их болохоор. Гэхдээ 2 талын яриаг сонсож байхад нэг нэгнээ дэндүү буруу ойлгож явсан юм шиг байна. Буруу ойлголцлоос үүдсэн асуудлууд чимээгүй явсаар л эцэст нь хүргэсэн мэт. Тийм болохоор ямар ч байсан бүх зүйлийг зөвөөр ойлголцох хэрэгтэй мэт. Нэг нь нөгөөгөө багаар үнэлж их зүйл хийж өгсөн мэт санагдахад нөгөөдөхөд нь өөрийгөө ихээр үнэлж бага зүйл өгсөн мэт санагдах тэр зүйлээс болж үл ойлголцол үүсч эцэстээ тэр нь итгэл эвдсэн явдал болж хувирч байна. Ил тод нээлттэй байдал зөв ойлголцол гэдэг л хамгийн чухал. Юм нууж хаах биш. Заль гаргах биш. Энэ байгууллагад орсон 4н жил үнэхээр хөдөлгөөнтэй жилүүд байлаа.
Одоо хуучин ажилтнуудаас нь 4 хүн л үлдэж. Бүгд солигдож бага багаар шинэчлэл хийгдэж болохгүй бүтэхгүй байсан зүйлсээ засч ил болгож зөв болох гэж явна. Ингэх хугацаандаа мэдээж залуу хүмүүс алдаж оносон зүйлс байгаа ч бага багаар цэвэрлэгдэж тогтворжиж байгаа юм шиг санагдаж байна. Хаа явсан газар минь дандаа өөрчлөлт ордог нь гайхмаар зүйл шүү. Дэргэд байгаа хүмүүсээ аажим аажмаар өөрийн мэдэлгүй өөрчилж явдаг. Сайн ч талаараа бас муу ч талаараа. Эсвэл зүгээр л нууцлагдмал байсан муу зүйлсийг ил гаргадаг байх.
Хүүхэдтэй болно гэдэг тоглоом худалдаж авах гэж байгаа юм шиг хялбар зүйл биш шүү дээ. Энэ чинь бүхэл бүтэн хүн, нэг амьдрал, ирээдүй шүү дээ. Одоогийн ганц бие амьдралынхаа хэрэгцээг арайхийж хангаж байгаа надад өөр дээрээ дахиад нэг хүн нэмнэ гэдэг санхүү эдийн засгийн хувьд хүндрэлтэй зүйл. Болно доо бүтнэдээ гэсэн итгэлээр хандах, аав ээж ах дүүдээ найдаж амьдрах зүйл үнэхээр биш билээ. Санхүүгийн хувьд үнэхээр хангалттай гэсэн түвшинд хүртлээ би лав хүүхэд төрүүлэхгүй. Хэдэн нас хүрч байсан ч хамаагүй. Магадгүй үр хүүхдээ тэжээгээд явчих хэмжээний чадвартай нөхөртэй болвол өөр хэрэг байх. Ямар ч байсан хүүхдүүдээ өөр шигээ ядуу ,боломж тааруу амьдралд нэг өдрөөс нөгөө өдрийн төлөө тэмцэж өнгөрөөх биш өдөр бүрийг аз жаргалтай өнгөрүүлэх боломжоор дүүрэн орчинд өсгөж хүмүүжүүлмээр байна. Ядаж л ээж хүний хувьд хүүхэд насны маш гайхалтай дурсамжуудыг бий болгож өгөхийг хүсдэг. Тэгэх хэмжээний байж л ээж гэж дуудуулж үр хүүхэдтэй болно гэсэн бодол дотроо тээж явдаг. Чадахгүй бол тэгээд насаараа үр хүүхэдгүй амьдарч дээ.
Хүмүүс надаас нөхөр хүүхэд асуудаг ч би энэ бодлоо хэлдэггүй зүгээр л нэг л өдөр болох байлгүйдээ гээд л амыг дагуулаад л өнгөрдөг.
Би урьд нь өөртөөгэй холбоотой ямар нэгэн зүйлээ хаях гээх үнэн дургүй байдаг байлаа. Надтай холбоотой бүхий л зүйл надад чухал байдаг байлаа. Бүр сурагч байхдаа ч хөтөлдөг байсан хичээлийн дэвтрүүдээ хадгалдаг байлаа ш дээ.
Ажил дээр гараад удаагүй байхдаа өөрийнхөө юмнуудыг цэгцэлж байсан чинь сурагч, оюутан байхдаа бичиж байсан ихэнх дэвтэрний зургууд Солонгосын дуучин, жүжигчин Rain-ых байсан. "Санду, Хичээлдээ явъя" гэдэг киног нь анх үзсэнээсээ хойш дуртай болсон.
Хэрвээ эротик зүүд зүүдэлвэл би үргэлж эрэгтэй хүн болчихсон байдаг байсан бол нэг удаа би зүүдэндээ эмэгтэйгээрээ эрэгтэй нь бүр Rain байсан шүүдээ. Тэр үнэхээр миний мартаж чаддаггүй мартахыг ч хүсдэггүй хамгийн гоё зүүд минь байсан. Тэр зүүдний мэдрэмж үнэн бодит маш гайхалтай байсан. Өглөө сэрсэндээ үнэхээр харамссан шүү. Дахиж зүүдлэх гэж хичээгээд ч даанч болоогүй л дээ.  Бодоод байсан тэрнээс хойш дахиж өөрийгөө эрэгтэй болгосон эротик зүүд лав зүүдлээгүй юм шиг байна. Хэдийгээр зүүд ч гэсэн дэндүү тод мэдрэмж нь намайг их гайхашруулсан. Магадгүй би тэр зүүднээс л эрэгтэй хүн биед хүрэх тэр мэдрэмжийг анх мэдэрсэн болохоор сэтгэлд бүр хоногшсон байх.
Амьдрал надад хамгийн сайхан бэлэгээ хэзээ өгөх юм бол доо. Тэр бэлгийг хүртэх хувьтай хүн юм болов уу эсвэл үгүй юм болов уу.


Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157